ЕХ болон НАТО-гийн нэмэлт хүчин Гренландад ирлээ

ЕХ болон НАТО-гийн нэмэлт хүчин Гренландад ирлээ

ЕХ болон НАТО-гийн нэмэлт хүчин Гренландад ирлээ

Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнууд Гренланд руу цэрэг, нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээж эхэллээ. Энэ нь Арктикийн бүс нутаг дахь аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн сүүлийн үед үүсээд буй геополитикийн хурцадмал байдалд хариу үзүүлэх зорилготой алхам гэж албаны эх сурвалжууд мэдээлэв. Тодруулбал, Франц, Герман, Их Британи, Швед, Норвеги, Финланд, Нидерланд зэрэг НАТО-гийн орнууд Гренланд руу цэргийн жижиг бүрэлдэхүүнүүдээ илгээж эхлээд байна.

Энэ нь Дани улсын удирдсан “Арктик тэсвэр хатуужил” нэртэй хамтарсан сургуулилтын нэг хэсэг бөгөөд туйлын хатуу уур амьсгалтай орчинд хамтын ажиллагаа, бэлэн байдлыг сайжруулах зорилготой.

Мөн энэ хүрээнд Дани улс НАТО-гийн тогтмол оролцоог Гренландад бий болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна. Ингэснээр хуурай замын цэрэг, нисэх хүчний нэгж, мөн Арктикт ажиллах боломжтой тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудын сургуулилтыг Гренландад хэрэгжүүлэх аж. Цэргийн сургуулилт нь АНУ, Дани, Гренландын хооронд Вашингтонд болсон уулзалтын дараахан явагдаж байна. АНУ-ын зарим улс төрийн зүтгэлтнүүд Гренландын ирээдүйн статус, аюулгүй байдлын талаар маргаантай мэдэгдэл хийсэн. Улмаар Дани болон Гренландын засгийн газраас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Москвагийн удирдлага НАТО-гийн Арктик дахь идэвхжилтийг шүүмжилж, Орос болон Хятадыг заналхийлэл мэтээр дүрслэн үзүүлэх нь хэтрүүлэг гэж мэдэгдэв.

АНУ-ын Цагаан ордон Европын цэргийн байршуулалт нь Америкийн стратегийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн нь холбоотнуудын хооронд ч тодорхой санал зөрөлдөөн байгааг харуулж байна. Нарийвчилсан мэдээлэл бүрэн ил болоогүй ч Дани улс мөстэй тэнгист ажиллагаа явуулах чадвартай тэнгисийн хөлөг онгоцнууд болон холбоотнуудын агаар, далайн батлан хамгаалах хүчин оролцож байгааг баталжээ. Үүнд Гренландын орчимд өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан Данийн эргүүлийн хөлөг онгоцнууд багтаж байх магадлалтай.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.186.13

ЕХ НАТО Греландыг хамгаалах биш Орос Хятад хоёрыг оруулахгүй зорилоготой Дани Греландад дарамт аюул үүснэ ,,

Avatar

зочин 2026-01-16 66.181.186.13

ЕХны орнууд АНУ

Avatar

зочин 2026-01-16 66.181.186.13

ЕХны орнууд АНУ

Avatar

зочин 2026-01-16 202.9.46.142

НАТО АНУ- ТАЙГАА БАЙЛД…………….

Avatar

Нэргүй 2026-01-16 202.9.46.73

Америкуудтай байлдах хоншоор байх уу

Avatar

Нэргүй 2026-01-16 59.153.115.124

Монголчууд аа, хохь чинь, та нарын АНУ-ын ногоон карт авах зорилго чинь будаа болсон, даанч их казакуудыг ба эрлийзүүдийг хорлоод байсан юм.

Avatar

Нэргүй 2026-01-16 185.220.101.31

Дани улс Оросын аюул гэгчээс айж НАТО-д орж байв, гэтэл тэр НАТО нь өөрөө Дани улсад аюултай болов!
😆🤣😝😂😄

Avatar

Нэргүй 2026-01-16 185.220.101.31

Пагаанцын хэдэн гоомоо тахи цэрэгүүд Гринландад очсон гэсэн, түй ч нөлөө байхгүй амьтад!
😄😂😝🤣😆

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.187.203

37 цэрэг л ирсэн шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж