Юн Сук Ёлд таван жилийн ял оноолоо

Юн Сук Ёлд таван жилийн ял оноолоо

Юн Сук Ёлд таван жилийн ял оноолоо

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн дэглэм зарласнаас үүдэлтэй хэрэгт гэм буруутай гэж үзэн таван жилийн хорих ял оноолоо. Түүнийг цэргийн дэглэм зарласантай холбоотой баривчлах захирамжийг гүйцэтгэхэд эрх баригчдад саад учруулсан, албан ёсны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, цэргийн дэглэм тогтооход шаардлагатай хууль эрх зүйн дүрэм журмыг дагаж мөрдөөгүй зэрэг хэрэгт гэм буруутай гэж үзжээ.

Юны дэмжигчид өнөөдөр /2026.01.16/ шүүхийн гадна цугларч, шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

“Цэргийн онц байдал зарласан нь бэлгэдлийн чанартай арга хэмжээ байсан бөгөөд сөрөг хүчний намын буруу үйлдлүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байсан” гэж Юн өөрөө тайлбарлаж байсан билээ. Өмнөд Солонгосын хуулиар төрийн бослого удирдсан хэрэг нь хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд цаазын ял эсвэл бүх насаар хорих ял оноох боломжтой. Прокурорууд эдгээрээс нэгийг нь заавал санал болгох ёстой байдаг тул Юнд цаазын ял хүсч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 122.201.31.98

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД СОЛОНГОС ШИГЭЭ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

залруулга 2026-01-16 66.181.182.184

5 хан жилийн ял биш ээ хөө.дор хаяж 5-6 шүүх хурал хийнэ.хамгийн ноцтой төрийн эргэлтийн шүүх хурал 02-19 нд болно.хэрэг тус бүр дээр ял онооно гэж ойлгож болно.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.9.46.9

СО -гийн ҮН СҮХ – ийн хойноос МАН -ын УХНА СҮХ залрах ч ойртож баына уу даа ..

Avatar

Нэргүй 2026-01-16 171.5.21.123

Орчуулга маш муу.
Прокурорууд … цаазын ял хүсч байна.
гэж орчуулж бодохгүй!

Avatar

Нутгийн уугуул 2026-01-16 103.229.123.100

Мөн ч азтай хүн юмаа. Цаазын ялаа 5-хан жилээр наймаалцсан байна_. Гэтэл манай төрөөс төрсөн тэрбумтанууд зөв зүгээр тушаал дэвшээд пээдийгээд явцгааж байгаа….Хууль хэрэгжидгүй, нийгмээрээ хулгайч авилагч болсон улс УИХ, Гааль, Шүүх цагдаа гээд ёстой нуль хахууль…….

Avatar

Нэргүй 2026-01-16 171.5.21.123

Өөрөө ойлгосонгүй. Нэг хэрэгтээ 5 жил авсан

Avatar

Нэргүй 2026-01-16 103.212.116.236

Манайд чинь бас үндсэн хуулийн бус аргаар засаг авах гэсэн нэг авгай бас бус нохдууд байгаа шдээ. Тэд бүр зугтаачихсан уу. Уг нь 1худаг мудагаар жан жонгоо идээд цааз мааз сонсоод бж баймаар юм. Манай 1 нөхөр уг нь сэлэм сайхан эргүүлдэг би ёстой алаад өгнө гээд бсан 10 жилийн өмнө бхоо, бүр мартчихаж. Тэр сэлэм хуйндаа гацчихсан бололтой.

Avatar

Орос арга 2026-01-16 66.181.165.234

улс төрчид хариуцлагатай улс сайхан юм.Манай би чаднууд чадахгүй юмруугаа улайран дайраад ичихгүй шдэ.Эхлээд хэдийг буудах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж