Монголын зохиолчдын эвлэлийн (МЗЭ) ээлжит XIX Их хурал Улаанбаатар хотын Чингис зочид буудлын “Хаан” танхимд өнөөдөр /2026.1.16/ зохион байгуулагдаж байна. Тус Их хурлаар МЗЭ-ийн ирээдүйн зорилго, чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ дөрвөн жилд нэг удаа сонгодог удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг томилох юм. Тодруулбал, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг шинээр сонгоно. Одоогийн байдлаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Б.Ичинхорлоо 2019 онд сонгогдон ажиллаж байгаа бол гүйцэтгэх захирлаар О.Энхжавхлан үүрэг гүйцэтгэж байна.
МЗЭ-ийн гүйцэтгэх захиралд 1970, 1980-аад оны төлөөлөл өрсөлдөх мэдээлэл бий. Нийтдээ таван хүнээс шигшиж, хоёрыг өрсөлдөх чиг барьж байгаа юм.
МЗЭ нь 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр “Хувьсгалч зохиолч нарын бүлгэм” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын 1920-иод оны шилдэг 17 сэхээтэн анхны хурлаа хийж, зорилго чиглэлээ тодорхойлон, удирдах зөвлөлөө байгуулсан нь Монголын утга зохиолын түүхэнд чухал үйл явдал болсон юм. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн нэгдүгээр сарын 9-ний өдрийг “Монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мөн 1929 онд “Уран үгсийн чуулган” нэртэй цоморлиг хэвлэгдэн гарч, 15 зохиолчийн 36 бүтээлийг нэгтгэн нийтэлсэн нь Монголын утга зохиол, соёлын түүхэнд шинэ хуудас нээсэн гэж үздэг.
МЗЭ-ийг дараах удирдлагууд үе үеийн хугацаанд удирдан ажиллаж иржээ. Үүнд:
- 1929–1933 онд М.Ядамсүрэн
- 1934–1935 онд С.Буяннэмэх
- 1936–1937 онд Т.Сэнгэдорж
- 1938–1942 онд Т.Дэнчингунгаа
- 1943, 1954 онд Ц.Дамдинсүрэн
- 1947–1948 онд Ш.Лувсанвандан
- 1948–1952 онд Ш.Нацагдорж
- 1953 онд Л.Тойв
- 1955 онд Б.Жаргалсайхан
- 1956–1959 онд Д.Сэнгээ
- 1961–1974 онд С.Удвал
- 1974–1975 онд Л.Түдэв
- 1977–1990 онд Д.Цэдэв
- 1990–1992 онд Д.Маам
- 1992–1993 онд Б.Лхагвасүрэн
- 1993–1997 онд Д.Нямаа
- 1997–2001 онд П.Баярсайхан (Д.Төрбат)
- 2001–2008 онд Ц.Энхбат
- 2009–2012 онд Х.Чилаажав
- 2012–2015 онд Ц.Буянзаяа
- 2017 онд А.Эрдэнэ-Очир
- 2018 онд Д.Цэнджав
- 2019 оноос Б.Ичинхорлоо
3,548.92






















































ЭНЭ ОДОО ЮУ ВЭ ! 2026-01-16 66.181.178.53
ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ БИЧДЭГ БОЛООД ИЙМ ТҮМЭН ЗОХИОЛЧТОЙ БНА АА ! ОДОО ҮЕИЙНХЭН ТЭР УРАН ЗОХИОЛ ГЭЭЧ ЮМЫГ ЧИНЬ УНШИХГҮЙ ШҮҮ ДЭЭ ! ХАРИН ГАДНААС ХҮН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ОРЧУУЛГА Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ !
УРАН ЗОХИОЛ ӨНГӨРСӨН ЗУУНД ҮЛДСЭН ШҮҮ !
Зочин 2026-01-16 59.153.113.232
Монголын утга зохиол гээч юм бүрэн дампуурсан гэхэд болно, одоо бол таван цаас олох гэсэн нөхөд л зохиолч гээд явж байгаа, тэдэнд энэ эвлэл энэ тэр ёстой түй ч хамаагүй, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж л явах сонирхолтой, нэгэнт жинхэнэ зохиолч үгүй байхад энэ эвлэл ч байгаад байх нь утгагүй, гэхдээ тамга тэмдэгт дуртай нөхөд бол хэзээд олдоно оо
Нэргүй 2026-01-16 66.181.178.115
амьдралдаа ганц ном бүтэн уншиж үзээгүй орк чи амаа татсан чинь дээр. Мэдрэл юмнууд юм болгоныг доромжилдог гаж донтой байж.
irgen 2026-01-16 66.181.177.239
Монголын зохиолчид цаг үеийн түүчээ болон хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч хүн өнөө үед алга даа хөөрхий.
444 2026-01-16 43.228.129.131
Зөв хүн томилогдох болтугай. Ядаж Зохиолчдын хорооны байраа шинэчилж, Болорцомыг будлиангүй явуулдаг болмоор байна. Санал шүү