Томуугийн А хүрээний "H3N2" болон синциталь вирус илүү зонхилж байна

Томуугийн А хүрээний "H3N2" болон синциталь вирус илүү зонхилж байна

Томуугийн А хүрээний "H3N2" болон синциталь вирус илүү зонхилж байна

Олон нийтийн сүлжээгээр "БНХАУ-д томуугийн нэг төрлийн вирус болох риновирусийн халдвар дэгдэж бусад амьсгалын замын вирустэй хавсарч байна. Энэ вирусээр өвдсөн иргэд нас барах тохиолдол нэмэгдсэн байна" гэх мэдээлэл гарсан.

Энэ хүрээнд Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс ижил төрлийн вирус хавсарсан тохиолдол гарсан эсэхийг тодруулахад "Хүйтний үе чангар байгаа энэ үед томуугийн дэгдэлт илүү нэмэгддэг ч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд амарсан энэ үед томуу, томуу төст өвчний дэгдэлт өнгөрсөн арав, арваннэгдүгээр сарын өндөр дэгдэлтийн үеийг бодвол харьцангуй гайгүй байна. Томуугийн А хүрээний вирус Монголд их эрт эргэлтэд орсон. Улмаар арга хэмжээнүүдийг яаралтай авснаар томуугийн дэгдэлт харьцангуй буурсан. Мөн 300 мянган хүн тун вакцин авч өндөр настай, архаг хууч өвчтэй, хөхүүл жирэмсэн, бага насны хүүхдүүд гээд зорилтод бүлгээ дархлаажуулсан.

Одоогийн байдлаар томуугийн А хүрээний "H3N2" болон синциталь вирус илүү зонхилж байна. Нийт тохиолдлын цөөхөн хувьд томуугийн иж вирус, рино вирус, "influenza", бокавирус цөөн хувийг эзэлж байгаа.

Энэ нь шинэ төрлийн вирус биш. Ганцхан манай улсад ч юм уу эсвэл өөр оронд шинээр илрээд байгаа юм биш. Өмнө байсан, харин эргэлтэд ороод вирусүүд өөрчлөгдөөд явдаг. Вирусийн төрлөөс шалтгаалаад томуугийн шинж тэмдэг харилцан адилгүй. Тухайлбал, риновирусийн хувьд хоолой залгиур хөндүүрлэх, нус гоожиж хамар битүүрэх зэргээр амьсгалын дээд замаар халдварладаг. Хэрвээ нүд нуухдаж, улайж нулимс гоожиж байвал адиновирус гээд шинж тэмдэг бүр өөр. Шинж тэмдэг илрэхгүй гэнэт хүүхдийн бие муудаж байвал "H3N2" вирусийн халдвар байх магадлалтай. Ерөнхийдөө бүх л вирусийн халдвар эхний хоногуудад эмнэл зүйн шинж тэмдгээр эхэлдэг. Тиймээс томуугийн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай" гэлээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа аж. Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2 хувь нь буюу  2,460 хүүхэд нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=45) байна. Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 48 хүүхэд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол зүүж, гараа тогтмол угааж ариутгах, шаардлагагүй тохиолдолд хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрвээ ханиадны шинж тэмдэг илэрч, хүүхэд унтааран, хоолондоо муудаж, өндөр халуурч эхэлбэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Мөн эцэг эхчүүд дур мэдэн гэрээр эмчлэхгүй байхыг зөвлөж байна. Энэ нь ханиадыг улам хүндрүүлэх эрсдэлтэй гэдгийг эмч нар зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж