Нанжиний хоморголлыг харуулсан түүхэн киног толилуулав

Нанжиний хоморголлыг харуулсан түүхэн киног толилуулав

Нанжиний хоморголлыг харуулсан түүхэн киног толилуулав

Монгол кино урлагийн зөвлөл, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яам болон "The Filmbridge" компани хамтран өнөөдөр (2026.01.16) Хятадын кино өдөрлөг зохион байгуулав. Энэ хүрээнд 2025 онд нээлтээ хийсэн "Death to Rights" (Нанжиний гэрэл зургийн газар) киног толилууллаа.

Тус кинонд дэлхийн II дайны үеийн Японы эзлэн түрэмгийлэл Нанжин хотыг хэрхэн сүйтгэж, энгийн иргэдийг хоморголон устгаж буйг түүхэн баримт болох гэрэл зургуудтай хослуулан харуулжээ. Кинонд дүрслэгдсэн гэрэл зургийн студи нь Нанжинийн өнөөгийн Гүйлилан орчмын нутагт байрлаж байсан бодит Хуадун гэрэл зургийн студиэс сэдэвлэсэн юм. 1938 оны эхээр тус студийн туслах Японы цэргийн офицеруудын илгээсэн хальсыг боловсруулах явцдаа тус улсын цэргүүдийн үйлдсэн харгислал, гэмт хэргийг харуулсан гэрэл зургуудын хальсыг олж илрүүлжээ. Өнөөдөр уг гэрэл зургийн цомог нь БНХАУ-ын Хоёрдугаар Түүхийн Архивд хадгалагдаж байна.

Нанжинийн хоморголон устгалын үеэр 300 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Олон улсын хуулийг зөрчиж Японы эзэн хааны арми энгийн иргэдийг устгаж байв.

Кино өдөрлөгт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэх Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Кино урлагийн зөвлөлийн гишүүд, найруулагч, продюсер нар оролцов. "Death to Rights" кино нь нээлтээ хийснээсээ хойш БНХАУ-д бокс оффисын нэгт орж, 381 сая ам.долларын ашиг олсон байна. Мөн 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын шилдэг олон улсын уран сайхны кино төрөлд нэр дэвшжээ. Тус киног 2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас бүх кино театруудаар гаргаж байсан.

Гэхдээ тус киног зүрх судасны өвчтэй, жирэмсэн, бага насны болон өндөр настан үзэхгүй байхыг зөвлөж байна.

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан хэлэхдээ, "Өнгөрсөн жил Хятадын ард түмний Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиосон. Тус ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, ‘Хүн төрөлхтний хувь заяа, баяр гуниг нийтлэг болохыг түүх бидэнд сануулж байна. Дэлхийн улс орнууд тэгш харилцаж, эв найрамдалтай зэрэгцэн оршиж, харилцан туслалцаж байж л хамтын аюулгүй байдлыг хамгаалж, дайны уг сурвалжийг устгаж, түүхэн эмгэнэлт үйл явдал дахин өрнөхгүй байж чадна’ хэмээн онцлон тэмдэглэсэн. Харамсалтай нь өнөөдөр ч зарим улс орон түүхийг эргэцүүлэн санахаас татгалзан, түрэмгийллийн гэмт хэргийг нуун дарагдуулах оролдлого хийж, түүгээр ч зогсохгүй түрэмгийллийг дахин амилуулахаар санаархаж байна. Эдгээр нь дайны дараа тогтсон олон улсын дэг журмыг илтэд сорьж, хүн төрөлхтний ёс суртахууныг уландаа гишгэлж буй үйлдэл юм. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдлыг “эмх замбараагүй байдал” гэж дурдсан нь гунигтай хэдий ч түүний хэлсэнчлэн зовлон шаналал цаашид үргэлжилж болохгүй, энх тайван бол бидний хийж буй бүх зүйлсийн зүрх сэтгэл мөн гэж онцолсон нь ихээхэн урам зоригийг өгч байна.

Хятадын тал НҮБ болон Монгол Улс зэрэг найрсаг улс орнуудын хамт НҮБ-ийн улс орнуудтай хамтран, дэлхийн энх тайвны төлөө тасралтгүй хичээн чармайж ажиллахад бэлэн байна" гэж хэлсэн юм.

Монголын Кино урлагийн зөвлөлийн дарга Ч. Ундрал кино өдөрлөгийн нээлтэд зориулж үг хэлэхдээ, "Урьд нь ӨМӨЗО болон Хятадын дэлгэцийн уран бүтээлийн  кино өдөрлөгийг зохион байгуулж байсан. Хятадын дэлгэцийн уран бүтээл сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа тул энэ удаад мэргэжлийн кино найруулагч, продюсеруудаа онцгойлон урилаа. 2024 оноос эхлэн Бүс ба Зам санаачилгын хүрээнд Хятадын засгийн газар болон Монгол дахь Элчин сайдын яамтай хамтран бид кино уран бүтээлчдээ ‘Film prodution and marketing’ сэдэвт сургалтуудад хамрагдуулж эхэлсэн. Мөн Монгол кино өдөрлөгийг Хятад улсад зохион байгуулах хүсэлтээ илгээсэн" гэлээ.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж