16 тонн түлш асгарсан байсныг аюулгүй болгов

16 тонн түлш асгарсан байсныг аюулгүй болгов

16 тонн түлш асгарсан байсныг аюулгүй болгов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлага  өчигдөр/2025.01.15/ 21:09 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг тухайн газар очиход "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож, 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-аас асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.178.141

Уг нь ийм асгарсан түлштэй шороог аваачаад туйпуу шатаадаг бааюу энэ тэрд хэрэглэж болдог бсан даа. Маслийн зууханд ч ашиглаж болно. Саариагжуулж чадхуу бараг л үгүй бхоо. Шороогоор булаад л тэр нь хэдэн 10 жил нэвчинэ шдээ. Нарангийн энгэрийн хог шатаадаг газаөр сайхан таарна.

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.177.134

яаж саармагжуулсан, хаашаа зөөж устгасан бэ?

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.177.15

устгана гэж балдууш байдгийн байрлалыг нь солив

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж