Хонгконг: Түймэрт амиа алдагсдын тоог эцэслэн тогтоожээ

Хонгконг: Түймэрт амиа алдагсдын тоог эцэслэн тогтоожээ

Хонгконг: Түймэрт амиа алдагсдын тоог эцэслэн тогтоожээ

Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд гал гарч, сүүлийн 30 жилд тохиогоогүй гамшиг нүүрлэсэн. Аймшигт гал түймрийн улмаас нас барагсдын тоог 168 гэж эцэслэн тогтоосныг Хонгконгийн цагдаагийн газар мэдээллээ. Албаныхан цогцос таних ажиллагааг бүрэн гүйцэтгэж дууссан тул эцсийн тоог гаргасан нь энэ юм.

Цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар, хохирогчид зургаан сартайгаас 98 настай хүртэл хүмүүс байжээ. Тэдний 58 нь эрэгтэй, 110 нь эмэгтэй байсан. Мөн олонх нь тус орон сууцанд олон жил амьдарсан хөгшчүүл байсан аж. Оршин суугчдаас гадна барилгын ажил хийж байсан ажилчид мөн амиа алдсан. Нийт 10 гадаад ажилчин байсны ес нь индонези, нэг нь филиппин хүн байжээ.

Гал түймэртэй холбоотойгоор 30 гаруй хүнийг баривчилсан. Тэднийг авлига, залилан болон хүн амины хэрэгт буруутгасныг хотын дарга Жон Ли мэдээлэв. Хэргийн мөрдөн байцаалт хараахан дуусаагүй үргэлжилсээр байна.

Зүүн хойд нутгийн Тай По дүүрэгт 1980-аад онд баригдсан тус хороололд 4600 орчим хүн амьдардаг гэж 2021 онд тооцоолсон байдаг. Оршин суугчдын 40 орчим хувь нь 65 буюу түүнээс дээш насныхан аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 59.153.113.70

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ХОНГКОНГ ШИГ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж