Давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор Малайзыг зорив

Давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор Малайзыг зорив

Давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор Малайзыг зорив

Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайз улсад болно. Уг шүүх хуралд оролцохоор С.Шаарийбуу Малайз улсыг зориод байна.

Хэрэг явдлыг нэхэн сануулбал, Малайзын ерөнхий сайд асан Наджиб Разак болон түүний холбоотон Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм.

Дээрх онц хэрцгий хэргийг Ерөнхий сайд асан Наджиб Разакын ойрын хамгаалалтын албанд ажиллаж байсан хоёр хүн гүйцэтгэсэн нь нотлогдсон. Мөн Наджиб Разакыг дээрх хэрэгт буруутгаж шалгасан ч шүүх цагаатгасан юм.

Улмаар 2022 онд С.Шаарийбуугийн гэр бүл Азилах, Сирул, Абдул Разак болон Малайзын Засгийн газрыг эсрэг өргөдөл гаргасан иргэний хэрэгт ялж, нийт 9 сая рингит (2.1 сая ам.доллар)-ын нөхөн төлбөр авах шийдвэр гаргуулсан. Гэвч Абдул Разак болон Засгийн газар уг шийдвэрийг давж заалдаад байгаа юм.  Иймээс энэ удаагийн шүүх хурлаар нөхөн төлбөр авах эсэх асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 202.179.24.90

монгол аав бууж өгөхгүй. ялна

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.178.141

Ялна.

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.178.230

тэсвэр,тэвчээрийн туйл юм даа.амжилт

Avatar

Нэргүй 2026-01-16 103.212.116.236

Хөөрхий ялчихаасай билээ. Орон байраа хүртэл зарсан гэсэн. Үнэн ялна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж