"Сэлбэ 20 минутын хот" бүсэд сонгон шалгаруулалт зарлалаа

"Сэлбэ 20 минутын хот" бүсэд сонгон шалгаруулалт зарлалаа

"Сэлбэ 20 минутын хот" бүсэд сонгон шалгаруулалт зарлалаа

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр /2026.01.16/ зарлалаа. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна.

Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжинэ. Нийт 8575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт болох юм. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.

Сонгон шалгаруулалтыг нээх үеэр “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн нэг Сэлбэ хот төсөл нь хүн амыг орон сууцжуулах, төвлөрлийг сааруулах, тав тухтай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Төслийн ажлууд нийгмийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Улаанбаатар хотын хаана ч байхгүй ногоон бүстэй хот болж өргөжинө.  Одоо тус бүс орчимд гурван сургууль, хоёр цэцэрлэг байгаа, үүн дээр гурван сургууль, таван цэцэрлэг нэмж барихаар төлөвлөсөн.

Сэлбэ хотын газрыг 2024 онд эрчимтэй чөлөөлж, нийт 113 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжийн орон сууц 2027 оны тавдугаар сард ашиглалтад орно. Орон сууцны дундаж м.кв 61.72 байна. Нийт 8575 мянган өрх амьдрах боломжтой цогц хорооллыг барина.

Бидний санал болгож байгаа эхний 15 бүсэд 12 бүс нь олон нийтийн бүс, 3 бүс нь амины сууцаас бүрдэнэ. Олон нийтийн бүс 27.69 га талбай, амины сууцны бүс 15.17 га талбайг хамарна. Нийт газар чөлөөлөлт 94.7 хувьтай байна. Цахилгаан, дулаан, ус хангамжийн эх үүсвэрээ хамтад нь шийдээд явна.

Сэлбэ хотын бүтээн байгуулалттай түгжрэлийг бууруулах Тойрог замын төсөл мөн уялдаж явж байгааг дуулгахад таатай байна. Www.selbecity.mn вэб сайтын “Олон нийтийн бүс” цэсэд сонгон шалгаруулалтын талаар бүх мэдээллийг нээлттэй байршуулсан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Тиймээс барилгын салбарын бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчдаа дэмжихэд нээлттэй хамтарч ажиллана. Бид ажлын өдөр, амралтын өдөр гэхгүйгээр танд шаардлагатай цагт тохируулан мэдээллээ хуваалцан ажиллах болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 103.212.116.236

Мөнгийг нь өгвөл асуудалгүй шдээ. Хэн ч барина. Дунд нь өөрсдөө нэг Солонгос х***а дээрээс нь дэвсгэр зууч шалдан авгай хавчуулаад бхаар яаж мөнгө нь барилгын компаниуддаа хүрэх вэ дээ.

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.180.142

Монголчуудтай ажиллах хэцүү. Гараас нь юм гарахгүй. Хятадууд нь шулуухан

Avatar

Нэргүй 2026-01-16 43.242.242.59

Сайхан хорооллыг хурдан барих хэрэгтэй. Хятадууд сайн барьж байна. 100 айлд хятадуудын барьсан 1008 айлын орон сууц бол сайн баригдсан сайхан байрнууд байна лээ. Монголчууд болохоор цагтаа ажлаа хийхгүй, архидаад алга болчихдог. дараа нь үнэ нь өсөөд явчихдаг. Хэн барих нь хамаагүй гол нь чанартай бас хугацаандаа барьж ашиглалтанд оруулах нь чухал юм.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.126.90.146

Хуцаж бай нямбактерийн суганууд тэр х***а нартайгаа зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж