Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо Пүрэв гаригт /2026.01.15/ Цагаан ордон дахь уулзалтынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад Нобелийн шагналаа бэлэглэжээ. Тэд анх удаа биечлэн уулзсан нь энэ байв. Мачадо энэ уулзалтын дараа "Өнөөдөр венесуэльчүүдийн хувьд түүхэн өдөр боллоо. Бид ерөнхийлөгч Трампад найдаж болно. Би түүнд Нобелийн энх тайвны шагналаа бэлэглэсэн. Энэ бол бидний эрх чөлөөний төлөөх түүний өвөрмөц үүрэг амлалтыг хүлээн зөвшөөрсөн явдал юм" гэжээ.
Трамп түүнд талархлаа илэрхийлэхдээ "Энэ үйлдэл нь харилцан хүндлэлийн гайхалтай илэрхийлэл байлаа" гэв.
Мачадог Венесуэлийн шинэ удирдагчаар томилох санааг Трамп дэмжээгүй. Харин оронд нь дэд ерөнхийлөгч Делси Родригестэй харилцаа тогтоосон юм. Гэхдээ Мачадотой уулзсаныгаа Трамп "нэр төрийн хэрэг байлаа" гэж хэлээд, түүнийг "асар ихийг үзэж туулсан гайхамшигтай эмэгтэй" гэж тодорхойлжээ.
Трамп өөрийгөө Нобелийн шагнал хүртэх эрхтэй хүн гэж ярьдаг. Тиймдээ ч Мачадог Нобелийн шагнал хүртэхэд төдийлөн таатай хүлээж аваагүй. Мачадо өнгөрсөн долоо хоногт шагналаа Трамптай хуваана гэсэн боловч Нобелийн шагналын хороо тийм боломжгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Медалийн эзэмшигчийг сольж болох ч гэлээ тухайн хүний Нобелийн шагналтан гэсэн цол өөрчлөгдөхгүй.
Америкийн хувьсгалт дайнд тулалдсан Маркиз де Лафайетт орчин үеийн Венесуэлийг үндэслэгчдийн нэг Симон Боливарт Жорж Вашингтоны зурагтай медалийг бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг Мачадо энэ үеэр дурсжээ. Энэ бэлгийг бурангуй дэглэмийн эсрэг тэмцсэн АНУ, Венесуэль хоёр улсын ахан дүүгийн харилцааны бэлгэдэл байсан гэж тэр хэлэв.
Түүнийг сэтгүүлчдэд яриа өгөх үед дэмжигчид нь "Мариа ерөнхийлөгч өө" гэж хашгирч, Венесуэлийн тугийг намируулж байсан аж.
3,548.92





















































Нэргүй 2026-01-16 59.153.115.124
Монголчууд аа, хохь чинь, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон, даанч их казакуудыг ба эрлийзүүдийг хорлоод байсан юм.
Нэргүй 2026-01-16 202.9.46.247
Өө…энэ нэг малын бичиж байгааг ээ, Бид танай хасгуудыг яаж хоролчоов? Харин ч та нар сайхан амьдарч байгаа юм биш үү? Үүнээс илүү яалгах гээв? Хорлогдоод хэцүү байгаа бол Казахстаны иргэн болж болно.
ХУУЛЬ 2026-01-16 202.9.46.232
АМЕРИК ГЭХ УЛС ХОГЫН САВ ,,,ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ БИШ Л ДЭЭ .,,,,,,ӨӨРИЙН ГЭСЭН ТӨР УЛСТАЙ ХОЙНО ТҮҮГЭЭРЭЭ БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НЬ ТЭР.,,,,,ЯМАР АЖИЛЛАХ ХҮЧ ДУТАГТАЛТАЙ МОНГОЛ УЛС БИШ.
Нэргүй 2026-01-16 59.153.115.124
Энэ хүүхэн оронд нь АНУ-аас Америкийн иргэншил авах гэж байгаа
Нэргүй 2026-01-16 122.201.31.25
Энэ нөхөр еөк болох гэж байж ядаж бна да.Зэрэг нэмэхийн өмнө гээд кино байдаг даа
зочин 2026-01-16 103.229.121.148
Авч байгаа, өгч байгаа хоёр таарч дээ. Ийм хүмүүст үнэт зүйл гэж байх уу?
Нэргүй 2026-01-16 203.91.115.50
Мэдээж улс орон, ард түмэнг ганц хоёр худалдаанчин наймаачин, нэр алдарт хорхойссон, түрэмгий зөнөсөн тэнэг өвгөн төлөөлөхгүй. АНУ-г ямар мундаг удирдагчид энэ зэрэгт хүргэснийг түүх мартахгүй. Өөрт тохироогүй шагнал, өрөөл бусдад өгөгдсөн нефтийн төлөө шуналтан хүчирхийлэх нь үр хүүхдүүдэдээ гай түвэг л авчирна
Нэргүй 2026-01-16 59.153.113.70
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.
Нэргүй 2026-01-16 103.168.34.235
Ulsaa zarchlaa sdaa america ch evgui pzda narlda dollar amaar chin gartal chihej ajil yavuulda yagaad gevel zugeer printlchdeg um shde dollar chin tolgoigoo ajiluul humuus putin g*** bol buur l*****n pzda mafia baiguulchihsn pzdaa er ni uhaantai baigaaarai golguudee
Нэргүй 2026-01-16 202.126.89.100
Дебиль ээ,,,,,,эмээ уу,,,,,
аме 2026-01-16 202.70.43.34
Америк аль ч улсын дотоод, хэрэг асуудалд оролцдоггүй Зөвхөн өөрсдийхөө Гадаад аюулгүй бодлогын эрх ашгийн төлөө акц хийдэг гэж ойлгосон