Малайз: Хүндэт Трамп ерөнхийлөгч өө, бидэнд газрын тос байхгүй

Малайз: Хүндэт Трамп ерөнхийлөгч өө, бидэнд газрын тос байхгүй

Малайз: Хүндэт Трамп ерөнхийлөгч өө, бидэнд газрын тос байхгүй

Малайзын нийслэл Куала Лумпур дахь АНУ-ын Элчин сайдын яам Олон улсын сансрын станцаас 2016 онд авсан нэгэн зургийг саяхан нийтэлжээ. Тус зурагт Малайзын тэнгэрт цахилгаан цахиж буйг харуулсан байв. Зургийн тайлбар хэсэгт "Малайз хэзээ ч ийм цахилгаанжсан харагдаж байсангүй. Энэ тод гялбаа бол хотын гэрэл биш. Шуурганы үүл дундуур цахиж буй цахилгаан. Үүнийг өөр өнцгөөс харахгүй л бол та бид энэ дэлхий дээр амьдарч, амьсгалж буйгаа хялбархан мартах биз. Та шуурганы дээр байна уу, доор байна уу хамаагүй, энэ үзэмж ер бусын юм" гэж бичжээ.

Энэхүү гэм хоргүй мэт зураг, тайлбар Малайзын ард иргэдийн дунд янз бүрээр яригдав. Малайзчууд Венесуэль ажиллагаатай холбогдуулан хошигнож, "Бидэнд газрын тос байхгүй" гэжээ. Өөрөөр хэлбэл, Малайзыг дараагийн бай болгох вий гэсэн болгоомжлол тэдний хошигнолоос харагдах аж.

Фэйсбүүк дээр "Бидэнд газрын тос байхгүй гэдгийг ерөнхийлөгчдөө хэлээрэй, гуйя. Бидэнд хоол хийдэг Сажи тос л байгаа" гэх сэтгэгдэл хамгийн их хандалт авчээ.

Цаашилбал, "Та бүхний харж байгаачлан бид ширэнгэн ой дунд амьдардаг. Бид дулаацахын тулд гал түлдэг", "Манайд хот гэж байхгүй. Бид модон дунд л амьдардаг. Бидэнд газрын тос байхгүй", "Хүндэт Трамп ерөнхийлөгч өө, бид ширэнгэн ойд амьдардаг. Газрын тос байхгүй, бар, матар л байгаа", "Бидэнд газрын тос бус далдуу модны тос, аадар бороо л элбэг байна", "Бид дараагийн Венесуэль болох юм уу?", "Та Бруней юм уу Сингапурыг сонговол дээргүй юу?", "АНУ-ын Элчин сайдын яам ямар ч анхааруулгагүйгээр Малайзын хиймэл дагуулын зургийг нийтэлсэн нь үнэхээр хачирхалтай юм" гэх зэргээр малайзчууд хоржоонтэй, егөөтэй сэтгэгдлүүд бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэнэл 2026-01-16 66.181.190.182

Ноён трамп ёрөнхийлөгчөө монгол газрын тос байсан хятадад зүгээр өгсөн өдөр шөнөгүй зөөдөг. манайд мод байхгүй нүүрсээ хятадад өгсөн авхаар та энэ бүгдийг зарсан хулгайч нараас нэхээрээ ккк

Avatar

зочин 2026-01-16 66.181.189.224

монголчууд жаахан нүүрс газрын тос гаргаж хятадад зарж амиа зогооно Малайзаас хэд дахин дор

Avatar

зочин 2026-01-16 66.181.160.76

Тоглоом нь шоглоом болох бий дэ …Трампын чихэнд хүрвэл ч , яачиж мэдэх гар шүү !.. Инээд нь зовлон болж хувирна шүү

Avatar

Mongol 2026-01-16 66.181.180.80

Hunii busgui uriin medleg bolovsrolii ni ashiglaj ashiglachihaad daraa ni sanaand bagtamgui argaar honoodog hargis teneg l***r laluud. tsagaa tulahaar huchtenii omno iim l oodgui archaagui undesten. Amerik bish bid hariugaa avah tsag ireh l bolno.

Avatar

Нэргүй 2026-01-16 103.145.234.49

test

Avatar

Haloboy 2026-01-16 66.181.161.255

Авилгал хээл хахуульд автсан, байгалийн баялаг тхтэй Монгол улсыг дайлаар мордооч! Хү ард нь ихэнх нь Эрээний х***а лугаа болсон! Эх хэлээ ч тоодоггүй! Хятадад эзлэгдэхэжс нь өмнө нь авбал ав!

Avatar

Америк 2026-01-16 202.70.43.34

Америк аль ч улсын дотоод, хэрэг асуудалд оролцдоггүй Зөвхөн өөрсдийхөө Гадаад аюулгүй бодлогын эрх ашгийн төлөө акц хийдэг гэж ойлгосон

Avatar

зочин 2026-01-16 66.181.189.224

Арчаагүй архи уухаас өөр юм хийх чадваргүй монгол мэт нь АНУ-д хэрэггүй Ийм колони барлагууд хажуу бөөрөнд нь ч хол өөр тивд ч хангалттай дүүрэн байна

Avatar

Нэргүй 2026-01-16 103.242.47.254

Америк зөнөг дэлхийн даапаа болж байна даа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж