ОУСС-ийн баг хугацаанаасаа өмнө дэлхийд буцаж ирлээ

ОУСС-ийн баг хугацаанаасаа өмнө дэлхийд буцаж ирлээ

ОУСС-ийн баг хугацаанаасаа өмнө дэлхийд буцаж ирлээ

Олон улсын сансрын станцад ажиллаж байсан дөрвөн сансрын нисгэгчийн нэгд нь эрүүл мэндийн асуудал үүссэн тул төлөвлөснөөсөө эрт эх дэлхийд буцан ирлээ. Тэдний зорчиж байсан "Crew Dragon" хөлөг АНУ-ын Калифорни мужийн эргийн ойролцоо өчигдөр (2026.01.15) 08:40 (UTC) цагт далайд амжилттай газардсан байна. Анх багийнхан хоёрдугаар сарын дунд үе эсвэл түүнээс хойш буцахаар төлөвлөж байсан ч өвдсөн нисэгчийг дэлхий дээр нарийн үзлэгт хамруулах шаардлагатай гэж "NASA" үзэн, буцах хугацааг урагшлуулжээ.

Сансрын хөлөг Лхагва гаригийн орой Олон улсын сансрын станцаас салж, Дэлхийн агаар мандалд дахин нэвтэрсэн байна. Улмаар шүхрээ нээж, аажмаар далайд буусан юм. Эх дэлхийдээ буцсан нисэгчдийн нэг нь Японы сансрын нисэгч Юи Кимия юм. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш сансрын станцад ажиллаж, төрөл бүрийн туршилт судалгаа хийж, Японд үйлдвэрлэсэн ачааны автомат хөлгийг робот гарын тусламжтайгаар амжилттай барьж авсан. Японы Сансар судлалын агентлаг болон "NASA"-гийн мэдээлснээр Юи Кимияд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд эмнэлгийн шалтгаанаар буцсан багийн гишүүний биеийн байдал тогтвортой байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yuch bildyych copy 2026-01-16 50.147.160.114

Saitaar, ylsaan zasaglyylj taarsan Ubchlyylex zorilgotoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж