Дампуурсан компани шалгаруулж, хүү төлдөг төсөл

Дампуурсан компани шалгаруулж, хүү төлдөг төсөл

Дампуурсан компани шалгаруулж, хүү төлдөг төсөл

Монголчууд хэлсэн ярьсан, санаачилснаараа хөгждөг бол өнөөдөр Азидаа хөгжлөөрөө толгой цохих байлаа. Харамсалтай нь, хэлсэн ярьсан нь цаасан дээр хэрэгжихээс бодит байдал дээр биеллээ олж, өгөөжөө өгсөн нь хуруу дарам цөөн. Эрх баригчдын санаачилсан мөнгө үрсэн мөрөөдлийн төслүүдээс дурдвал метро, дүүжин тээвэр,  эзэнгүй барилга байгууламжгүй цаасан дээрх/Хүннү, Майдар/ хот, хурдны зам, усан цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр гэхчлэн чихэнд хэдийнэ  танил дотно сонсогддог болоод зарим төсөл 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна.

Үүний нэг нь Өмнөд Солонгос улсын Экзим банкнаас 110 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл татаж,  2019 онд эхлүүлсэн дулааны станц барих төсөл юм. Зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байхаар нөхцлийг тохирсон. Тодруулбал, тус төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв гэсэн арван аймагт дулааны станц барихаар болж, барилга угсралтын ажлыг 2019 онд эхлүүлсэн. Гэвч ажил нь зарим аймагт 40 орчим хувьтай буюу дөнгөж суурийг нь тавиад ажил зогссоныг аймгийн Засаг дарга нар нь учирлав.

Угтаа тус арван аймагт баригдаж буй дулааны станц нь ирэх хавар ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл суурь тавигдан зогссоноос дулаанаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хүндхэн асуудалтай тулаад байна. Хуучин дулааны станцуудаа шинэчлэх зорилго дор дээрх төсөлд хамрагдсан ч хэрэгжүүлэгч компани нь дампуурснаас цаашид хэрхэх нь тодорхойгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, дампуурлаа зарласан компанийн асуудал хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй учир аймгууд өөрсдийн төсвөөрөө түр аргацаах шийдвэрийг энэ өвөлдөө авчээ.

Төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын "Бьюксан Инженеринг" компани дампуурч хэрэг шүүхийн шатанд очсон. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн аравдугаар сард мэдээлэл өгсөн. Тэрбээр,"10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж байсан "Бьюксан Инженеринг" компани 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Тус компани дампуурлын хамгаалалтад орохын тулд БНСУ-ын хуулиараа Монголын арилжааны банкуудын дампуурлын тухай хуультай ижил төстэй процесс явдаг юм байна.

Дампуурлаа зарлах ажлыг БНСУ-ын захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар тавдугаар сарын 11-нд нэг удаа шүүх хурал зарлагдсан боловч хойшилсон.

Дараагаар нь хурал нь бас зургадугаар сарын 24-нд болж хойшлоод одоо БНСУ-д долоо, наймдугаар сард шүүгч нар нь амардаг учраас ес, аравдугаар сард шүүхийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Шүүхийн шийдвэр гарвал энэ компани дээр бүрэн эрхт төлөөлөгч томилж, төслийг гүйцээх үү, гүйцээхгүй юу гэдэг албан ёсны шийдвэр гаргах юм. Энэ шийдвэрийг тус улсын Экзим банк харъя гэсэн. Монголоос БНСУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Харамсалтай нь, ийм цаг хугацааны хайчинд орсон байна" гэж мэдээлж байв.

Тэгвэл Монгол Улс дээрх зээлд 2025 оны тавдугаар сарын байдлаар 610.7 сая төгрөгийн хүү төлсөн юм. Харин үндсэн хүү төлөлт 2028 оноос эхэлнэ.

Энэ мэт гаднаас өндөр дүнтэй хөнгөлөлттэй зээл авдаг ч эргээд үр дүн, өгөөжөө өгөхгүй хий зээл, төлбөрийн өрөнд унадаг тогтолцоо бий болоод байна. Үүнийг хянадаг, шалгадаг, хариуцлага ногдуулдаг эсэх нь тодорхойгүй. Нэг улсаас хөнгөлөлттэй зээл аваад нэг төсөл хэрэгжүүлдэг эргээд нөгөө төсөл нь гацдаг. Ингээд авсан мөнгөө яадаг эсэх нь тодорхойгүй. Мэдээж зээл авсан нь үнэн бол төлөх нь тодорхой.

Өрийн удирдлагын тухай хуулиар 2023 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсны хүрээнд гадаадын зээл тусламжийн үр өгөөж, ашгийг эрэмбэлж, үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийдэг байх үүднээс зээлийн ил тод нээлттэй байдлыг хангах асуудлыг гаргаж тавьж байсан. Шинээр зээл авах бол нийт зээлийн хэмжээ болон эргэн төлөлт, зээлийн хуваарь зэрэг нэгтгэсэн мэдээллийг нийтэд мэдээлдэг байна гэдгийг хуулиар зохицуулсан. Энэ заалт хэрхэн хэрэгжиж байна вэ. Мөн шинээр оруулж ирж байгаа гадаад зээлээ үр нөлөөгөөр нь эрэмбэлэх аргачлал байна уу. Нөгөө талдаа өрийн удирдлагын баталгаа гаргаж байгаа, зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд дээр эрсдэлийн үнэлгээг хийж чадаж байна уу? гээд маш олон асуудал бий. Үндсэндээ шалгуур үзүүлэлт болон эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээг зээл тусламжийн асуудал дээр нарийн хийдэг байх ёстой.

Ийм эрсдэлтэй, дампуурсан компанийг сонгон шалгаруулж, эргээд улсын төсвөөс хор хохирлыг нь барагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх вэ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-16 202.9.46.137

Солонгосууд хариуцлагагүй луйварчин .

Avatar

luiwarchin solongos 2026-01-16 59.153.112.53

solongosiin samsung 10 jiliin omno jenkotoi hamtarch mongold tomor zam barina geed mongoliin toswiin 200 say dollariig luiwardsan. solongosiin daewoo mongoliin tenuun ogootoi hamtarch huuchin nogoon autobus mongold shahaj olon jil luiwardsan. odoo ene solongosiin byucksan engineering mongoliin 10 aimagt stants barina geed mongol ulsiig 110 say dollariin orond oruullaa. physical asia entgreed solongosiin shownd hoordogoo boli mongolchuudaa. solongos hamtlag duuchdiin toglolt uzej orildogoo boli

Avatar

Нэргүй 2026-01-16 59.153.112.53

swindler koreans

Avatar

Нэргүй 2026-01-16 59.153.112.53

luiwarchin solongosuud mongoliig 110 say dollariin orond oruuljee. solongostoi hamtarch tosol heregjuulne gej boddogoo boli mongolchuudaa

Avatar

Зочин 2026-01-16 59.153.113.232

Ер нь кимчинүүдтэй нэг их сүжрээд дэмий гэдэг нь олон юман дээр харагдаж байгаа, япон бүр хятадуудтай харьцуулашгүй ёс суртахуунгүй хөгийн улс, харин манай дарга нартай бол ганзага сайхан нийлдэг гэж байгаа, энэ 10 аймгийн дулааны станцын төсөл дээр бол Тавинбэхтэй л хамтарсан юм болов уу гэж харагдаж байна даа, Тавинбэхтэй ч юу байх вэ, Тавинбэхийн цаад эзэнтэй

Avatar

Нэргүй 2026-01-16 89.40.182.196

2019 онд У.Хүрэлсүх, Женко, Оюун-Эрдэнэ нар л цусалсан байх даа. Ногоон автобусны хэрэг байна, Daewoo гэдэг балиар юмтай хамтраад үнэ автобусны үнээр актлагдсан хуучин автобусыг Вьетнамд будаад оруулаад ирсэн.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.126.90.146

Энэ дэлхийн хамгийн адгийн л***р үндэстэн гэвэл солонгосчууд одоо энэ cu GS25 зайлуул

Avatar

Нэргүй 2026-01-16 202.126.90.146

Үхсэн муусайн кимчи нартай нийлж мөнгө угаасан байна

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.189.23

Энэ 148 сая $ идсэн шаасан хүн нь Чойжилсүрэн гэсэн яагаад өөр автор гаргаад ирэв ээ. Хүрэлсүхэд мөнгө төлсөн л бол юу ч хулгай хийж , үйлдвэр дампууруулж, осол гаргаж болдог сонин нийгэм иржээ.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.21.116.142

2022 онд Сайд болсон хүн яахаараа 2019 оны яаж мөнгийг нь шаахав дээ. Хүн гүтгэж болно барагцаатай гүтгэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-01-16 192.82.64.248

буцалтгүй тусламж биш, зээл, манайх эргээд төлнө, гэтэл яагаад солонгосууд тендер шалгаруулалт хийнэ гэж????манай хэдэн хулгайчууд лав гүнзгий орооцолдсон байгаадаа

Avatar

иргэн 2026-01-16 103.212.162.35

Ерөнхийлөгч маань сурсан зангаараа хулгай ш**цын биш үү дээ!?!

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.179.55

2019 онд хэн ЕС байсан бэ Хүрэлсүг биш үү

Avatar

Нэргүй 2026-01-16 84.240.216.224

610,7 сая төгрөг гэж залруулж уншаарай!

Avatar

Зочин 2026-01-16 66.181.186.74

Ёстой малнууд сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамныхан. Компануудыг нь солонгосын тал шалгаруулсан гэж бгаа юм. Гэтэл хариуцлагыг манай тал үүрээд хүү төлөөд бдаг. Ойолгохгүй юм аа.

Avatar

Жорж 2026-01-16 84.240.216.224

Үүний нэг нь Өмнөд Солонгос улсын Экзим банкнаас 110 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл татаж, 2019 онд эхлүүлсэн дулааны станц барих төсөл юм
Тэгвэл Монгол Улс дээрх зээлд 2025 оны тавдугаар сарын байдлаар 610.7 сая төгрөгийн хүү төлсөн юм. Харин үндсэн хүү төлөлт 2028 оноос эхэлнэ.
110 сая жолдарын зээл аваад, зээлийн хғүд 610,7 сая доллар төлжээ.
Энэ зээл авсан хүмүүс эрүүл хүмүүс үү?

Avatar

Иргэн 2026-01-16 66.181.189.230

Дампуурах дөхсөн эсвэл түүхгүй компаниууд авилагад идэгдсэн орнуудад тендер авдаг нь жам ёсны байдаг!!! МАН мафиуудын дундаас нь авилга авч 10- аймгийн төв хөгжилгүй болсон түүхэн баримт шүү!!! УБ- төвлөрөл бол МАН мафиуудын хорлон сүйтгэх төлөвлөгөөний нэг хэсэг юм билээ!!! Хөдөө орон нутагт тэр дундаа аймгуудад очиж ажилын байр гаргая гэхээр дулаан цахилгааны хязгаарлалттай тиймээс аймаг орон нутагт хөгждөггүй!!! МАН сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.179.55

хүрэлсүх ЕСайд байсан

Avatar

Их Монгол 2026-01-16 202.126.91.137

галзуу солиотой ОюунЭрдэнээс юу хүлээх бээ дээ..оросын aгeнт жэнкотой нийлж 40 их наяд төгрөг буюу ойролцогоор 15 тэрбум доллар хулгайлсан..хамгийн муухай нь тэр хулгайчдад хариуцлага тооцох төр засаг алга..манай төр засаг Оросоос айдаг хэвээрээ..манай дарга нар москвад дуудагдаж очдог..

Avatar

Нэргүй 2026-01-16 202.126.91.228

Ийм эрсдэлтэй, дампуурсан компанийг сонгон шалгаруулж, эргээд улсын төсвөөс хор хохирлыг нь барагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх вэ! ТӨР БАРЬЖ БАЙГАА ман ХАРИУЦЛАГЫГ ҮҮРЭХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.70.43.34

Ардын Засгийн МИИГАА төслүүд гарт баригдаж нүдэнд үзэгдэх юу ч алгаа даанч

Avatar

Нэргүй 2026-01-16 59.153.113.88

ANUSDI ALNI SEKSEER VANXANI BIEE UNELELN BOOB XXNO BOOW DOLOOJ TOMSGN XELEERE GOE LAW DOLOOJ URN SHINEGENE AMSI 80955877

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.177.247

бүх юм авилгалаас л үүдэлтэй.1. Тэр компанийг шалгаруулахад дарга нар авилгал авч шалгаруулсан байгаа. 2. Төслийг чадавхжаагүй төслийн багаар удирдуулж байгаа /Ихэнх нь дарга нарын шахааны хүмүүс ажилладаг/. Чадвартай ганц нэг хүнээрээ төслийнхөө ажлыг өдөр шөнөгүй хийлгээд үлдсэн хэд нь төслийн цалингаар зугаалдаг ажил л хийдэгдээ

Avatar

Нэргүй 2026-01-16 202.70.43.34

Монголчууд бид Жилийн аль ч улиралд ажил хийсэн ч биш хийгээгүй ч биш байсаар Баярууд ойртохоор л баяр бүрийг алгасахгүй уухайн тас баяраа тэмдэглээд лэсвэл мөнгөжихөөрөө Гадаад Дотоодоор хий дэмий аялахаас өөр хйиж гавьж байгаа юм алгадаа Тгэд бүх зүйлсэд БУСАД ХҮМҮҮС Л БУРУУТАЙ

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.177.134

төрийн нэр барьсан юмнууд оролцсон бүх юм дампуураад дуусах юм

Avatar

Зочин 2026-01-16 202.55.188.89

Б.Нарантуяа мэдлэггүй юм бол мэддэг нэгнээс нь сайн асууж байгаад бичээч… Нэгдүгээрт, ДЦС биш Дулааны станц юм. Энэ хоёрыгоо ялгаж мэддэг болчих. Хоёрдугаарт "дампуурсан компани шалгарсан" талаар өөрт чинь мэдэж байгаа юм байна уу? Хэрэв нотолгоо байхгүй бол худал бичвэр нийтлэхээ болино уу…

Avatar

zochin 2026-01-16 202.126.91.201

Хариуцлаггүй төр түүнийнээс цалин авдаг эрх мэдэлтнүүд хамтарч төлөх ёстой.

Avatar

И 2026-01-16 103.212.117.21

Чойжилсүрэн мэт сайдтай салбар хөгжих бүү хэл шатна шүүдээ

Avatar

Нэргүй 2026-01-16 202.21.116.142

2022 онд Сайд болсон хүн яахаараа 2019 оны хариуцлагыг хүлээх билээ?

Avatar

Зочин 2026-01-16 203.23.199.2

Мэдээллээ нягталж бичиж байгаач. Дулааны цахилгаан станц биш дулааны станц ш дээ. Нэг нь цахилгаан үйлдвэрлэдэг, нөгөө халуун ус үйлдвэрлэдэг гээд ойлгочих. 2 өөр юмыг холиод л бичээд байхын. Мэдлэггүй бол мэдрэмжтэй бай.

Avatar

зочин 2026-01-16 66.181.160.76

Дулаан байнуу цахилгаан байнуу 10 дугаар асуудал.. Гол нь Монголчууд хүүгийнь төлж байнааааа!!!!!…

Avatar

зочин 2026-01-16 66.181.160.76

Төрийн жолоог хэнд атгуулах вэ ?.. гэдгээ сайн бодож бай , за!.. дөхөөний малнуудаа …
Төрөөр дүүрэн хувийн сургууль төгссөн хөдөөнийхөн !!!…

Avatar

З 2026-01-16 202.9.46.157

хөгийн солонгосуудад хулхидуулж ханахгүй юм аа

Avatar

иргэн 2026-01-16 103.168.34.154

Солонгосууд Монголын мөнгөөр гараа угаадаг ямарч хариуцлагатай гүйцэтгэл байдаггүйг олон жил харлаа үзлээ одоо болоо биш үү

Avatar

иргэн 2026-01-16 103.168.34.154

Олон жил Солонгосчууд Монголын мөнгөөр гараа угаалаа. одоо Солонгосын компаниудаас бараанаас, хоолноос татгалдвал яасан юм. дэлхий даяар зарлаач ээ. Хятадууд мөн ялгаагүй чанаргүй юм хийнэ одоо болоо юм биш үү

Avatar

Нэргүй 2026-01-16 103.229.121.24

Оюун-Эрдэнийн үед хэлүүлсэн ажил байна: Засгийн тэргүүн нь ойж буусан и овлигогүй банди байхад улсын ажил ингэж л явна шдээ, өөр яах юм??? Тэр гүйцэтгэгч компани нь зээлийг завшиж нуугаад төрийн эрх мэдэлтнүүдтэй хувааж идэж л байгаа шүү дээ!!! Энэ улсад Эзэн-Өрхийн тэргүүлэгч гэж байна уу??!! Эцэг эх нь архидаад тэнээд алга болчихдог, олон нүцгэн хүүхэдтэй эзэнгүй айл шиг л байх юмаа!!!-

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.187.155

залуус зоригтой санаачлаад эхлүүлж чадсан ажлыг цааш нь олигтой аваад явчихаж чадахгүй тогтворгүй төр засагтай байхаар яаж ажил урагшилдаг юм

Avatar

Нэргүй 2026-01-16 103.26.195.12

тэр компанийг зээд олгосон талын санаачилгаар сонгосон бол дампуурлаас алдсан хугацааны хугацааны хүү алдангийг тэр тал өөрөө хариуцна биз дээ чойжоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж