Манай хотын математикчид ба "ногоон" оноо

ХАРАХ ӨНЦӨГ

Манай хотын математикчид ба "ногоон" оноо

Ногоон”  оноогоор автобусны мөнгө, СӨХ, цахилгаан, усны төлбөрөө төлж болно. Цахим мөнгө л гэсэн үг.

Манай хотын математикчид ба "ногоон" оноо

-фельетон-

Улаанбаатарчууд явган алхуулаад, оноо өгөх гэлээ гэж уурлаж, бухимдан хотынхоо дарга нарыг харааж байна. Тэр бол маш буруу. Хотын хөгжил, иргэн таны болон үр хүүхдийн чинь сайн сайхны төлөө л онооны системийг зохиож, муу нэр зүүж байна, миний хотын дарга нар.

Яагаад гэвэл, манай нийслэл Улаанбаатар хотын дарга нар бүгд математикчид. Тоо тоолохдоо алдахгүй. Бүр хэдэн сая хүртэл ч алдахгүй тоолж чадна. Хүүхэд ахуйгаасаа хөдөө хурга ишиг тоолж, сумын сургуульд ормогцоо л тооны сонгонд цойлж явснаа ярьдаг. Дунд сургуульд байхдаа аймгийн математик, физикийн олимпиад гаргаадаггүй байсан гавал толгойнууд учраас хотыг удирдах ёстой. Математикт сайн байсан учраас дарга хийх нь зүй биз дээ.

Одоо харин хотын хашаа хороо, хог шороо, бут чулуу, утааны шинж чанарыг ч эд ширхгээр нь тоолж байгаа. Ер нь хот гэдэг зүйл нэг газар бөөн амьтан байгаагаас малын хотноос ялгаа юу байх вэ дээ. Математикийн шинжлэх ухаан мэддэг байхад болчихно.

Зам дээр цацах давсаа хүртэл хоолны халбагаар нь тоолно. Багахан цас хялмаалбал амны халбага, зам дарчихаар бол хоолны халбагаар гэх мэт… Нарийн сайхан тооцно. Тоолж чаддаг, тооцоотой байж л нийслэлийн төсвийн мөнгийг хэмнэнэ шүү дээ.

Сүүлийн жилүүдэд математикийн шинжлэх ухаанд суурилсан ухаалаг технологи хөгжөөд зам дээр зорчиж байгаа машиныг улсын дугаартай нь тоолж байгаа. Зөрчил гаргавал дарга биш ЭЙАЙ торгоно. Замын түгжрэлийг бууруулах дэлхийд шалгарсан арга. ЭЙАЙ технологийг нэвтрүүлснээр хэзээ нэгэнт цагт авто замын түгжрэл ор үндэсгүй алга болно. Яваандаа замын цагдаа нар бүгд хэрэггүй болж, ажилгүй болно. Анх энэ мундаг технологийг автобусны мөнгөө төлдөггүй нөхдүүдтэй тэмцэхэд нэвтрүүлсэн нь амжилт олсон. Автобусны хаалган дээр ЭЙАЙ камер суурилуулж, мөнгөө төлөөгүй нөхдүүдийг толгой дараалан тоолж эхэлснээр кондуктор гэдэг мэргэжил үгүй болсон түүхтэй. Энэ чинь математик шүү дээ. Тоон тооцоолол, ухаалаг технологи мэдэхгүй хөдөөнийхөн л албатай юм шиг хотод орж ирчихээд үүнийг эсэргүүцээд байгаа юм. Түүнээс биш торгохдоо гол нь биш.

Манай хотын дарга энэ жилээс ЭЙАЙ технологио бүр төгөлдөржүүлээд, алхаж, эсвэл дугуй, скүүтер унаж яваа хүмүүсийг тоолох гэж байгаа. Тоолох тоолохдоо хүн нэг бүрийн алхааг тоолно. Хэрэв хотын журамт иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг даган өдөрт 10-15 мянга алхвал, таныг “ногоон” оноогоор шагнана. “Ногоон”  оноогоор автобус, СӨХ, цахилгаан, усны төлбөрөө төлж болно. Цахим мөнгө л гэсэн үг. Танд ааплпэй ч хэрэггүй. Цаашлаад койн, крипто валютад хөрвүүлж иргэдээ баяжуулах алс хэтийн бодлого манай хотын дарга нарт байгаа. Тэр бол  “ногоон” оноо 2.0 төсөл байх болно. Бараг мега төсөл гэж болно.

Өнгөрсөн оноос Улаанбаатар хот мега төслийн хот болсныг иргэн та мэдэж байгаа. Тэдгээр төслийг ногоон хөгжлийн үзэл баримтлал нийцүүлэх гол хөшүүрэг нь “ногоон” оноо төсөл юм шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зарлагддаг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэг байхгүй. “Ногоон” оноо төсөл өөрөө Улаанбаатар хотод ногоон хөгжлийн стандарт шаардлагуудыг нэвтрүүлж байгаа юм. Улсын маань нийслэл Улаанбаатар хотын иргэн та энэ мега төсөлд нэгдэхийг хүсвэл "Хотула" аппликейшниа яг одоо гар утсандаа татаж бүртгүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nergvi 2026-01-16 103.212.118.165

dampuu darga nar bna daa

Avatar

Haha 2026-01-16 202.126.91.2

trolliin haaduud l bna

Avatar

Иргэн 2026-01-16 103.57.95.100

бүх цаг үёд байгаагүй бүтээлч, шударга, эх орны төлөө зүтгэлтэй, эрч хүчтэй залуу дарга. Одоо нөгөө тамын тогооны үлгэрээрээ албан тушаалбг нь булааж авах өс хонзон хор найруулга явж эхэлсэн болтой. Өөрөө юу ч хийж бүтээх чадваргүй мөртлөө хийж байгаа нэгнийгээ байнга харлуулж шороо цацаж байдаг нь нохоы монгод зан. Гэхдээ УБчууд Нямбаатарыгаа дэмжиж байгаа

Avatar

Нэргүй 2026-01-16 178.174.229.45

HENTIIGEES IRSEN TENEG HOTIIG MAAN SUITGEED DUUSLAA BUUR ZORUIDAAR . HAJUUDAA AVILGACHNII TSAGAAN GARTAN SUULGAAD MUU TENEG CHIN

Avatar

Haha 2026-01-16 202.126.91.2

Nyambaatar yamar olon trollltoi daa we

Avatar

Нэргүй 2026-01-16 202.9.41.55

Шаагаад бгаарай рулгайч х***а манж пздагууд гар хөлүүд.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.9.41.55

Шаагаад бгаарай рулгайч х***а манж пздагуул шар хөлүүд.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.9.41.30

Энэ матемтикчид 20000 хувьсагчтай тэгшитгэл боддог хятад Баярцогтыг барахгүй байх өө

Avatar

Нэргүй 2026-01-16 103.229.123.231

Манай хотод нийтийн жорлон бараг байхгүйтэй адил. Гараашуудын араар ороод хүнд, хөнгөнөөр бие засчихдаг байлаа. Сумъабазар үүнийг цэгцэлсэн. Явган хүний зам хаасан, магадгүй дотроо хөнгөнөөр морь харчихдаг магадлалтай .ТҮЦ-үүдийг Нямбаатар цэгцэлсэн. Багшийн дээдийн урдах, Тэнгисийн урдах ТҮЦ-ийг зайлуулсанаар сайхан чөлөөтэй болсон.Харин одоо эргээд ТҮЦ бий болоод байна уу үгүй юу.Жирийн иргэд бид үүнд талархаад байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.189.23

Энэ хулгайч хялар Баясаагийн суга Даваадалай бил үү. Хулгайч нар МАН-ын үед сугаа дарга болгоод иддэг. бас л гоё шаажаагаан шүү

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.189.23

конкурсын оноо нь хүрэхгүй хувийн сургууль руу хол шидэгдсэн Нянгарыг та нар ямар нусан чепак байсан гэж бодож байна. Бурхангүй газрын бумба галзуурна гээчээр одоо математикч болсон уу. Битгий элийрээд байгаарай. Төлгөн коммунист аа одоо газар их чанга унана өвдөнөө. Их галзуурсан даа.

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.189.78

Хотын түүхэнд байгаагүй бүтээлч, шударга, зүтгэлтэй дарга, бас тэгээд газрын наймаачид луйварчидтай эр зориг гарган тэмцдэг хүн шүү

Avatar

Үнэн 2026-01-16 150.228.177.167

70 тэрбумаар машин оруулж ирнэ ч гэх шиг. Бөглөрөөд болохгүй байна тэгэх үү! Дугаарын хязгаарлалттгүй явчмаар байхын. УБ-д машин нь цөөдөөд байгаа юм байх өө. бүр дэнэгийн дэнэг шүү

Avatar

Үнэн 2026-01-16 150.228.177.167

Бөглөрөөд багтахгүй байхад 70 тэрбумаар билүү машин оруулж ирнэ ч гэх шиг. Энэ юмтай байхөө. Эхлээд дугаарын хязгааргүй явчий тэгэх үү!!

Avatar

ЗОЧИН 2026-01-16 203.91.115.53

НЯНГАР ЯГ ХЯТАДЫН ТАВИУЛ ГЭДЭГ НЬ ЮМ БОЛГОН ДЭЭР НОТЛОГДООД БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-01-16 66.181.184.175

гар утасгүй нь биендээ тусгай чип суулгуулах уу.

Avatar

Нэргүй 2026-01-16 43.242.242.59

Ньюс мн сайтынхан дандаа хотын даргыг муулж буруутгаж байдаг. Та нар өөрсдөө бас бусадтай адилхан юм. Хотын даргыг Оюун-Эрдэний хүн гэдгээр нь Элбэгдоржийн талынхан золигт гаргахыг мөрөөдөж ирсэн. Саяхан Элбэгдоржтой уулзаад тийм даалгавар авцгаасан байна. Хотын дарга ажлаа л хийж байгаа. Үе үеийн бусад хотын дарга нарыг бодоход сайн ажиллаж байгаа. ажил хийж байгаа хүнд урам өгөх нь зүйтэй юм. Сайхан хотод амьдрах сайхан

Avatar

Нэргүй 2026-01-16 202.131.227.134

Монголчууд өөрсдөө хийдэг байсан шахмал түлш, боржур, замын хавтан, монголчууд өөрсдөө барьж чаддаг орон сууцны хороолол, хурдны зам, хог шатаах үйлдвэр гэх мэт монголчуудын хийдэг ажлыг булааж хятадуудад өгөх чинь чамд л ажил байхдаа. Монголчуудад бол ажилгүйдэл, ядуурал. Цэцэрлэгт хүрээлэнд газар олгохоо зогсоо. Сэлбийн голдирлыг шавартай зуурахаа зогсоо. Хятадаас 2000 цахилгаан машин авчрахаа зогсоо. Төсвийн мөнгөөр балай балай Апп-ууд хийлгэхээ зогсоо.

Avatar

Нэргүй 2026-01-16 202.70.43.34

“Монголчуудад хэзээ ч Буруу Байгаагүй Ганцхан Бусад л Буруутай” гэх үзэл нь Монгол Хүний Философи доо хөөрхий. ГЭВЧ Хорвоогийн хаана ч ямар л ХҮМҮҮС байнав тэр ХҮМҮҮМ ШИГ НЬ ОРЧИН бүрдэж байдаг хойно Иргэд өөрсдөө Хичээхгүймдааа

Avatar

ФАКЮ 2026-01-16 66.181.187.35

ЭНЭ ХҮМҮҮС ХУЛГАЙ ХИЙГЭЭД МАНИУСЫН БУРУУЛДАА… БУРУУГА ОЙЛГОЛЛОО

Avatar

Нямбаатар 2026-01-16 202.126.91.2

эхлээд боржураа солиод сурчих

Avatar

МОНГОЛ... 2026-01-16 202.70.43.34

“Монголчуудад хэзээ ч Буруу Байгаагүй Ганцхан Бусад л Буруутай” гэх үзэл нь Монгол Хүний Философи доо хөөрхий. ГЭВЧ Хорвоогийн хаана ч ямар л ХҮМҮҮС байнав тэр ХҮМҮҮМ ШИГ НЬ ОРЧИН бүрдэж байдаг хойно Иргэд өөрсдөө Хичээхгүймдааа

Avatar

Зочин 2026-01-16 59.153.87.54

тоолох нь зөв. Сингапурын жишээ байна

Avatar

малчин 2026-01-16 43.242.242.141

Хятадаа байг Баруун Европын улсууд хүртэл ийм арга хэмжээ зохион байгууулдаг юм ш дээ. пелтончдоо тэгээд ОО зогсолт хийгээд хуучин машины сэгээ унаад эрх чөлөө донгосоод эрх чөлөө яриа сууж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж