НЭМҮТ: Угаарын хийд 119 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 119 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 119 иргэн хорджээ

Хүйтний эрч чангарч эхлэхтэй холбоотойгоор угаарын хийд хордсон дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа. Мөн угаарын хийд хордсон тухай дуудлага 06:00-14:00, 22:00-00:00 цагуудад хамгийн их бүртгэгдэж байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс танилцуулсан албан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 119 тохиолдол байна.

Тодруулбал, өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Налайх дүүрэгт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин орон нутгийн хувьд Баян-Өлгий, Төв аймгийн хэмжээнд 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Угаарын хийд хордсон иргэнийг биеийн байдлаар авч үзвэл насан хүрэгч 50 хувь, 0-17-ны хүүхэд үлсэн хувийг нь эзэлж байгаа аж. Он гарснаас хойш угаарын хийд хордож нас барсан иргэн 2026.01.05 өдрийн байдлаар бүртгэгдээгүй байгааг албаныхан мэдээллээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ "айл өрх угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд Хотула аппликейнээр дамжуулан бүх гишүүдэд мэдээлэл хүргэдэг. Хэдийгээр түлш унтарсан мэт харагдаж байж болох ч нягтруулан шахсан байдаг учраас голдоо шатаж дуусаагүй байдаг. Угаарын хий өнгө, үнэр амтгүй. Шахмал түлшийг сар бүр шинжилж стандартын шаардлагыг бүрэн хангуулж байж борлуулалтад гаргадаг. Иргэдийг яндан, пийшингээ хөөлөх, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлаа бүрэн хангахыг уриалж байна. Холбогдох байгууллагуудын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна" гэсэн юм.

Угаарын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Галлагаа хийх үедээ зуух, яндангийн шүүлтүүрийн бүрэн ажиллагааг шалгах
  • Зуухны аюулгүй байдал, угаарийн хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах
  • Зуухыг битүү дүүртэл шахмал түлш хийхгүй байх
  • Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-16 59.153.87.54

яндангаа хураагаад өрхөө татдаг мангарууд цөөрсөн байлгүй дээ

Avatar

Худал 2026-01-16 202.9.46.234

тэр чинь худлаа. гүтгэлэг, доромжилго.

Avatar

Нэргүй 2026-01-16 103.229.123.207

энэ Иргэдийнхээ эрүүл амьдрах орчны эсрэг зориудаар явуулж байгаа МАН-ын ЗГ-ын бодлого,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж