Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн удирдлагуудтай өнөөдөр /2025.01.15/ нэгдсэн уулзалт хийлээ. Нэгдсэн уулзалтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ засгийн газраас баримталж буй иргэн төвтэй бодлого, иргэндээ ээлтэй төр- нээлттэй засаг байх зарчим орон нутгийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Тиймээс өнөөдрийн нэгдсэн уулзалт бол төр түмнийхээ төлөө нэг баг болон зүтгэхээ ард түмнийхээ өмнө хамтдаа нотолж буй хэрэг гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорьсон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, улс гэрээ цэгцлэх газрын зургаа зураад байна. Иргэн төвтэй төр гэсэн зарчмыг тугаа болгон бодитой шийдэл-дорвитой үр дүн гаргаж ажиллахыг эрмэлзэж байна. Үүний тулд,
- Эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгоно.
- Иргэдийн газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, хязгаар нутгийнхаа эзэн болсон малчдадаа 1-ээс 5 га хүртэл газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болгох гарцыг нээнэ.
- Төрийн албаны хуулийг шинэчилж, төрийн албан хаагчдынхаа хариуцлага бүтээмж, халамж, хамгааллыг хамтад нь нэмэгдүүлнэ.
- Төрийн болон орон нутгийн өмчийг хулгай луйвар, эзэнгүйдлээс ангид байлгах төрийн өмчийн хувьсгалыг бодитоор эхлүүлнэ.
- Ашигт малтмалын өгөөжийг ард иргэдээрээ тэгш хүртэх Үндсэн хуулийн зарчмыг амилуулж, баялгийн сангаа арвижуулна.
- Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, нутаг усаа хөгжүүлэх бодлогод тээг болж байсан чөдөр тушааг тайлна.
- Монгол Улс Улаанбаатар гэсэн таталцлын ганц төвтэй бус харин хүн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хөгжлийн олон татах хүчтэй байх, аймаг, бүс бүр өөрийн онцлог давуу талдаа түшиглэн хөгжих замыг засгийн газар тавьж байгаа гэдгийг дуулгалаа.
Энэ онд улс гэрийнхээ хөгжилд бодит үр дүн гарган иргэддээ шинэ итгэл төрүүлж,эх орон, нутаг усныхаа хөгжилд эрс шинэтгэл авчрахад аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг энд онцлон тэмдэглэв.
3,548.92






















































зочин 2026-01-15 150.228.177.167
Сэтгэгдлээс харахад итгэж байгаа хүн байна уу. Хулгайч төвтэй нам иргэдийг даапаалаад байна уу
Бид 2026-01-15 202.70.43.34
МИАТ-ын онгоцонд нь тэргэнцэртэй хүн суух орон зай байхгүй, Хороо Дүүрэг нь хэвтэрт байгаа хүнийг дуудаж хурууны хээ уншдаг Иийм Хувийн ба Төрийн Үйл ажиллагааг ойлгохгүй байнааа…..Ямар нийгэм байгуулаад ч байгаан Бид
сонгогч 2026-01-15 202.9.46.142
Занданшатар аа : нүүрсний их наядын хулгайчууд, Оюутолгойг харийнханд авилгаар өгсөн урвагчидтай хариуцлага тооцож чадахгүй бол чи хичнээн гуаглаад хэрэггүй, чамайг хэн ч тоохгүй…сонгогчид худал хуурмаг ярианаас залхаад 35 жил болж бна.
Зочин 2026-01-15 103.168.34.63
Ямар нэг туг өргөж гозойлгосноор улс орны амьдралыг шийддэггүй юм. Хоосон хашааны буланд туг босгож намируулахтай адил гэсэн үг. ҮХ-ийн тогтолцооныхоо нөхцөл боломжоо ойлгохгүй, ямар ч бодлогогүй, гүйцэтгэх ямар ч чадамгүй байж дэмий донгосож улс орны амьдралд гай бололгүй зай болж үз!
Нэргүй 2026-01-15 59.153.112.231
"Сайхан хоолны нэр хэл ваа. Би савхад-ваа" гэдэг шиг юмыг 30 жил худлаа ярилаа…Улс төрийн цоо шинэ хүчин гартал бид нар үзэхгүй…
Ха 2026-01-15 124.158.109.150
Нэг л том том тунхаглал хийхээс цаашгуй. Ардчилал нэрээр халхалсан социализм гэж уунийг хэлэх уу, аль эсвэл зэрлэг капитализм юмуу, аль эсвэл анархист систем юм болов уу!!!