Улсын дээд шүүх 2026 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Ардчилсан намын хөтөлбөр, дүрмийн шинэчилсэн найруулгыг хуульд нийцсэн хэмээн үзэж, албан ёсоор бүртгэсэн. Ингэснээр Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна. Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өчигдөр /2026.01.15/ мэдээлсэн юм.

Н.Ганибалын хувьд нэг жил зургаан сарын хугацаанд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Түүнчлэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Ардчилсан намын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогт, дэд даргаар ажиллаж байсан Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Б.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Ш.Түвдэндорж, П.Батчимэг нарыг мөн чөлөөлж буй. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /2023.08.29/ хуралдаж, дээрх албан тушаалтнуудыг томилж байв.
Үүнээс гадна Ардчилсан намын Улс төрийн зөвлөлд багтдаг С.Одонтуяа, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Н.Лхагвадорж, О.Амартүвшин, Б.Жаргалан, Б.Ган-Очир, Х.Болормаа, С.Батзаяа Ц.Одонтунгалаг, Ц.Оюундарь, М.Чимиддорж, Н.Пунцаг, Н.Жавзанпагма, Д.Эрдэнэбат, А.Ганбаатар, Б.Баянмөнх, С.Эрдэнэ, Л.Одсэр, Э.Тамир, И.Нарантуяа, Л.Даваасүрэн нарыг ч мөн албан тушаалаас нь ийнхүү чөлөөлж байна.
Ардчилсан нам цаашид Үндсэн дүрмийнхээ хүрээнд таван дэд даргыг томилно.
Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах юм. Улмаар их хурлаар батламжилсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, албан ёсоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон улс төрийн зөвлөл, дэд дарга нарыг томилох юм. Мөн Үндсэн дүрмийн дагуу бодлогын зөвлөл байгуулах аж.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ удаагийн намын дүрмийн шинэчлэл зүгээр нэг хуульд нийцүүлсэн процесс биш намыг цаашид Ардчилсан намын ирээдүйг бүтээх боломж хэмээн тодотгосон. Мөн үүний хажуугаар улс төрийн хүрээнд зарчмын байр сууриндаа тууштай зогсож, төрийн данхар бүтцийн эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлээд буй.

3,548.92






















































Нэргүй 2026-01-16 66.181.176.202
өмхий дөрвөд толгой дээрээ залсан АН г төрийн толгойд гарга гэж ёстой май шүү
Нэргүй 2026-01-16 202.9.41.14
Өөрсдөө бөөн ухна дарга нартай байсан байна
Нэргүй 2026-01-16 202.9.41.14
Элбэг …..нараасаа салахгүй бол нэр хүнд чинь сэргэхгүй шүү Алтангэрэл, Алтанхуяг нараа урд эгнээндээ явуулах хэрэгтэй дээ . Лодой мэтийн төвшинд яваад байвал дээшлэхгүй
Нэргүй 2026-01-16 66.181.176.147
Алтангэрэл бол мундаг бусад нь хэрэг байхгүй
Иргэн 2026-01-16 103.229.123.190
АН Элбэгдорж,Баярцогт,Сайханбилэг,Хурц нарыг намаасаа хөөж салснаар 2027,2028 оны сонгуульд ялах магадлал маш өндөр байгаа шүү.
С.Баярын зөвөлгөө 2026-01-16 118.172.134.193
АН -нхан одоо 1975 ба түүнээс өмнөх оны өгөр төгцөгүүд, шиманусан ягчиснуудаасаа салаа, Намынаа дийлэнх олонхийг 1980 -аад оныхоноор 30 хувийг 1990 -ээд оныхоноор соль. Р.Амаржаргал, С.Баярцогт, Х.Баттулга нараа яаралтай хусаж зайлуул
Нэргүй 2026-01-16 66.181.186.13
Ард түмнийг ажилгүй эв нэгдэлгүй худалч хулгай луйврын эх үүсвэр тавьсан хоёр нүүрт нам
сонгогч 2026-01-16 202.9.46.142
Хурцыг яагаад чөлөөлөгүй вэ? АН- хан АНУ-д очиж эрлэгжоржтой сүжирсэн нь сонгогчдын уурыг хүргэсэн…..хариу нь 2027 2028 оны сонгуулийн ялагдал байх болно. АН эрлэгжоржоос болж удаа дараа ялагдал хүлээж байгаагаа ер ойлгодоггүй нь харамсалтай…..эрлэгжорж чинь Монголын №1 дайсан, эх орноосоо урвагч гэдгийг бүү март…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-01-16 103.229.123.231
АН-ЫНХАН УУЛ НЬ ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛНА ГЭЭД ИХ Л БАЯРТАЙ Ч ГЭМЭЭР ЮМ УУ, ДОДИГОР Ч ГЭМЭЭР ЮМ УУ ЗАН ГАРГААД МАН-ЫНХНЫГ ЭЛДВЭЭР ХЭЛЭЭД НЭЛЭЭД ПЭЭДГЭР БАЙСАН. ГЭТЭЛ АСУУДАЛ БАЙНА АА. МАН-ЫН ЕС ЗАНДАНШАТАР МАШ ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛЛААД БАЙНА. МАН-ЫН ЗАЛУУ ДАРГА УЧРАЛ БАРЬЦАА АХИУЛААД Л БАЙНА.ХҮМҮҮС АН-ЫН ДАРГА ЦОГТГЭРЭЛ ЕС БОЛОХОД ЖОЛДОНО ГЭЦГЭЭЖ БАЙНА. ТЭР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ УЧИР ЗГ-ЫН АЖЛЫГ САЙН МЭДЭХГҮЙ ГЭЦГЭЭХ ЮМ
Нэргүй 2026-01-16 43.242.242.59
Яасан олон дэд дарга нартай байсан юм бэ. 100 ямаанд 60 ухна гэгч болсон байна. АН улс орныхоо эрх ашгийн төлөө , засгийн газрыг тогтвортой ажлуулахын төлөө байвал би дэмжинэ. Жижиг зүйлээр хөөцөлдөхөө болих хэрэгтэй. Том бодлого ярьдаг нам болооч ээ. Элбэгдоржоос салах хэрэгтэй дээ
Ardiin huu 2026-01-16 202.55.188.121
odoo J.Sugarsureng AN iin ded dargaar tavih tsag bolson
Нэргүй 2026-01-16 66.181.189.78
АН-ын дарга нар “Ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг юм, бид тэдэнтэй харьцаж доошоо ордоггүй” гэцгээгээд түүнийгээ “ сонгодог тодорхойлолт” гэжээ
Нэргүй 2026-01-16 103.229.122.142
Эх сурвалжаа нэрлэнэ үү
Нэргүй 2026-01-16 172.58.243.28
Та ч өөрөө л эм уумаар болсон амьтан бнаа !