Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажлаа хүлээлгэн өглөө. Түүний хувьд нэг жил зургаан сарын хугацаанд ажиллаж, намынхаа Үндсэн дүрмийн дагуу ажлаа хүлээлгэж өгч байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр мэдээлэл хийхдээ "УИХ-ын намрын чуулган завсарлаж, Ардчилсан намын хувьд илүү дотоод ажилдаа төвлөрсөн өдрүүд үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 09-ны өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор бид бүхэнд дотооддоо хийх маш олон ажлууд байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр /2026.01.14/ хуралдаж тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргасан.
Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусч байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн. Улмаар Ардчилсан намын дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлж байна.
Ардчилсан нам бүрэн дүүрэн буюу 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна" гэсэн юм.
3,548.92






















































Нэргүй 2026-01-15 202.126.89.100
Батлагын бөөсийг зайлуулжээ гэнэ
Нэргүй 2026-01-15 66.181.181.117
Жонхуу энэ АН- д байгаа юу одоо
Ardiin irgen 2026-01-15 202.55.188.121
odoo zaluuchuudaa gargamaar baina. J. Sugarsuren geh met…
Нэргүй 2026-01-15 86.169.199.112
Зүүнтнүүд-Жэнкочуудаа намаасаа шахаж гаргаарай" Эс тэгвэл Барууны үзэлтэй АН биш бантан болно. Дахиад ялагдана.
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
БАТТУЛГЫН ТАЛЫНХНЫГ НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН АН-ЫН ДАРГА БОЛГОСОН ГОЛ БУРУУТАН НЬ ГАНИБАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ТУЛ ТҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖЭЭ. ЭЭБИЙГИЙН ТАЛЫНХАН ДАВШИЖ БАЙНА.
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
АН-ЫН ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗОДООН ШИРҮҮСЖЭЭ. НАМЫН БҮРТГЭЛЭЭР ДАЛИМДУУЛЖ БАТТУЛГЫН ТАЛЫНХНЫГАА УДИРДЛАГААС ЗАЙЛУУЛАХ САНАА БАЙНА.ГАНИБАЛЫГ ШУУД ЗАЙЛУУЛЛАА. ЮУ Л БОЛДОГ БОЛДОО. СОНГОГЧ БИД ҮНЭГҮЙ ШИЙ ҮЗЭХ НЬ ДЭЭ
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
АН 170000 ГИШҮҮНТЭЙ ГЭЖЭЭ. ГЭТЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АН-ААС НЭР ДЭВШСЭН ЭРДЭНЭ 75000 СОНГОГЧИЙН САНАЛ АВСАН. ТЭГЭХЭЭР АН-ЫНХАН ГИШҮҮНИЙХЭЭ ТООГ ХУДЛАА ХЭЛЭЭД БАЙГА БИШ ҮҮ ААН
Нэргүй 2026-01-15 202.9.40.121
Энэ нам 13 дэд даргатай нам юм. Албан тушаалд маш их дуртай хүмүүс гэдэг нь харагдаж байна. Нам нэртэй луйварчид гэж би дүгнэдэг. Энэ нам тарж бутарсан цагт монголчууд тайван амгалан улс орноо хөгжүүлэх болов уу даа. Хийдэг ажил нь засгийнгазрыг огцруулах өөр юу ч биш. Үнэн хөгийн байгаа биз
МАН 2026-01-15 172.58.243.28
Чи битий тэнэгтээд, Т1- ээ гайхуулаад байгаач ээ !
сонгогч 2026-01-15 202.9.46.131
АН- н нөхдүүд АНУ-д эрлэгжоржтой уулзаж нялуурсан нь сонгогчдыг уурыг хүргэж, авч мэдэх магадлалтай байсан ялалтаа алдах замд орсон шүү……….үүнийгээ бүү иарт…………АН эрлэгжоржтойгуудаасаа албан ёсоор салаагүй цагт хэзээ ч члалт байгуулж чадахгүй…
Нэргүй 2026-01-15 66.181.181.226
зайл
Зочин 2026-01-15 66.181.176.83
гэмгүй хүүхэд залуусийг тагнуулд ажилд авна гэж хошируулхаа болинжу
Нэргүй 2026-01-15 59.153.115.182
УЛГЭРИЙН БААТАРУУД