Өдөртөө 23 хэм хүртэл хүйтэрнэ

Өдөртөө 23 хэм хүртэл хүйтэрнэ

Өдөртөө 23 хэм хүртэл хүйтэрнэ

"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.01.16) цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно.  Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -40…-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -34…-39 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -25…-30 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -21…-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -28…-30 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -35…-37 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж