"Түргэн тусламж, гал командын машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй"

"Түргэн тусламж, гал командын машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй"

"Түргэн тусламж, гал командын машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй"

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм. Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Бид 2024 оноос автозамын камержуулалтын ажлыг хийж эхэлсэн. 2025 оны хоёрдугаар сар гэхэд камержуулалт бүрэн дууссан. 2025 он дуустал иргэдийн утсанд сануулах зурвасуудыг илгээсэн. Энэ хугацаанд иргэдэд 25 сая зурвас илгээсэн байна. Иргэд үүнээс алдаагаа олж харж, нөхцөл байдал илүү сайжирч байгаа нь харагдсан. 2025 онд өдөрт 82 мянган зөрчил бүртгэгдэж байсан бол харин одоо өдөрт 65 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Иргэд шалгагдаж байна гэсэн төлөвтэй байгаа тохиолдол бүрийг торгуулсан гэж ойлгох нь түгээмэл байна. Шалгагдаж байгаа тохиолдол болгон иргэнд торгууль болж очдоггүй. 150 уулзварт камержуулалт бүрэн хийгдсэн. Уулзваруудад тал талын мэдээллийг бүрэн авах үүднээс зураг авах, бичлэг хийх зориулалттай 10 гаруй төрлийн камер бий. Хэдийгээр нэг зургийг баримт болгож байгаа мэт иргэдэд харагддаг ч системд бичлэг мөн хадгалагдаж буй. Эдгээр баримтад холбогдох албан тушаалтан хяналт тавин ажилладаг. Гэрэл дохиог секундтэй болгох тал дээр бид ажиллаж байсан. Гэвч цөөн үлдсэн секундэд амжихаар яарснаас болж ноцтой осол гарах тохиолдол гардаг. Тиймээс бид тоолуурыг нэмэгдүүлээгүй. 10 байршилд тоолуур бий” гэлээ.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Энд нэг зүйлийг тодотгох нь зүйтэй. Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй. Учир нь уулзвар зам дээр ажиллаж байгаа бүх хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалтан үзэж, шалгасны үндсэн дээр торгууль илгээдэг. Бусдад зам тавьж өгсөн, осол аваар гарсныг тойрсон зэрэг тохиолдолд ямар ч торгууль ноогдуулахгүй. Мөн стандарт, шаардлага хангаагүй уулзвар, зам дээр ямар ч зөрчил илрүүлж хариуцлага тооцохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон замыг шинэчилж, энэ хүрээнд тэмдэг тэмдэглэгээг сайжруулж ажилласан” гэлээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар

  • Урсгал сөрөх,
  • Шугам давах,
  • Гэрлэн дохио зөрчих,
  • Замын тэмдэг тэмдэглэгээ зөрчиж эргэх,
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
  • Эгнээ байр буруу эзэлсэн,
  • Үргэлжилсэн цагаан зураас давсан зэрэг үзүүлэлтээр зөрчил илрүүлж байна. Он гарсаар 404.880 зөрчил илрүүлжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүх 2026-01-15 103.57.92.198

гэрлэн дохиогоо секундтэй болгомоор бна

Avatar

Д.Алтанцэцэг 2026-01-15 103.229.123.16

явган хүний зам дээр зогсдог, зам хааж машинаа тавьдаг хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.Хувиа хичээгч ийм хүмүүс олон байгааг яамаар ч юм бэ дээ.

Avatar

Зочин 2026-01-15 103.212.118.112

Гэрлэн дохиогоо секундтэй болгомоор байна. Хэзээ шар асахыг мэдэхгүй уулзвар нэвтрэх бүртээ торгуулах вий гэсэн трауматай болж гүйцлээ. Ядаж секугдээ хараад шар асахаас өмнө зогсдог болмоор байна.

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.187.48

торгуулийн мөнгийг хуримтлуулаад улаанбаатарт зочлох жил болгон зарлаж америкын чикаго буллс, английн чеоси багуудад сая сая доллар төлнө, хятад батарей маш олноор авчирч улаанбаатар такси бааз байгуулж төрөөс цалин авдаг 5000 жолооч, 500 даргатай болно. үлдсэн мөнгөөр үлдсэн замуудын боржуурыг гантиг болгоно.

Avatar

Зочин 2026-01-15 66.181.181.132

цас ороод тэмдэг тэмдэглэгээ нь хаагуураа ч байгаа юм бүү мэд. Торгууль нь ч талийж өгөх байхаа. Балай юмаа болимоор юм.

Avatar

Нэргүй 2026-01-15 158.59.146.29

динэг гөбсөө, чи чаажийн шдж, битий ингэж иргэдийг залхаа л даа,

Avatar

Нэргүй 2026-01-15 103.57.95.152

Хуцна биз тэгээд зам тавьж өгснийхөө төлөө торгуулсан мөнгөө буцааж авах гээд хэдэн долоо хоногоор МАН ын нүүрсний хулгайч төлгөн коммунистуудыг царайчлаад хаалга үүдийг нь сахиад явж байх уу мөрөөдсөн лалрууд вэ. МАН лалрууд дан хөдөөнөөсс сонгуулийн ухуулагч хийж байгаад төрийн байгууллагад шургаласан боловсролгүй хар мулгуу оркууд байдаг юм шдээ. нэрээ ч бичиж чадахгүй лалрууд шдээ.

Avatar

1 2026-01-15 124.158.106.110

Зам тавьж өгөөгүй юм чинь Торгууль гарахгүй шдэ

Avatar

Нэргүй 2026-01-15 202.126.94.70

Зам тавьж өгөөгүй юм чинь Торгууль гарахгүй шдэ малаа

Avatar

Анхаар. 2026-01-15 103.9.90.100

Бүтэн жилийн хугацаанд дунджаар 190 гаруй Тэрбум төгрөгийн Торгууль тавигдана гэсэн үг үү!!!

Avatar

Анхаар. 2026-01-15 103.9.90.100

404.800х20,000 /төгрөг/тэнцүү буюу 8,096,000,000 төгрөгийн торгууль тавигдсан байна. 1 сарын Эхний 14 хоногт!!

Avatar

Иргэн 2026-01-15 103.9.90.100

4046800х20000 тэнцүү 8,096,000,000 төгрөгийн торгууль тавигдсан байна. 1 сарын Эхний 14 хоногт!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж