АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэль ажиллагаа явуулснаасаа хойш тус улсын газрын тосыг анх удаа зарсан талаар хэвлэлүүд мэдээлэв. 500 сая ам.долларын газрын тос зарсан гэх боловч чухам хэнд гэдгийг хараахан зарласангүй.
Хятад бол Венесуэлийн газрын тосны хамгийн том худалдан авагч. Гэвч Хятад улс цахилгаан тээврийн хэрэгсэл рүү эрчимтэйгээр шилжих болсон тул газрын тосны эрэлт буурч эхэлжээ. Тиймээс Трампын Венесуэль ажиллагаа Хятадын газрын тосны импортод сөргөөр нөлөөлөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хятад улс арга ядлаа гэхэд ОХУ, эсвэл Иранаас шаардлагатай газрын тосоо худалдан авах боломжтой.
Үндсэндээ Хятадын газрын тосны эрэлтийн урт хугацааны чиглэл ойлгомжтой буюу буурах хандлагатай байна. Шинжээчдийн үзэж буйгаар Хятад улс газрын тосны хэрэглээний оргил үедээ хэдийнэ хүрсэн, эсвэл яг одоо хүрч яваа.
Трампын засаг захиргаа Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригест "Хятад, Иран, Орос, Кубатай харилцаагаа тасалж, газрын тосны үйлдвэрлэлд зөвхөн АНУ-тай түншлэхээр тохиролцох ёстой" гэж хэлжээ.
Харин Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ Венесуэльтэй хууль ёсны бөгөөд хоёр талын ашиг сонирхолд нийцсэн харилцаатай гэжээ. Мөн "Хоёр улсын хамтын ажиллагаа гуравдагч этгээдтэй холбоогүй бөгөөд гуравдагч этгээдийн оролцоо нөлөөлөхгүй" гэсэн байна.
Эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ, Хятад хоёр эрчим хүчний шилжилт тал дээр ялгаатай зам мөрөөр явж буй. Хятад улс сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт толгой цохиж яваа бол АНУ эсрэгээрээ дотооддоо болон гадаадад газрын тос олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж байна.
Хятад улс цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлийг эзэмшиж байгаа гэхэд болно. Өнгөрсөн жил дэлхий даяар 18.5 сая цахилгаан тээврийн хэрэгсэл зарагдсанаас 11 сая гаруй нь Хятадад байжээ. АНУ-ыг бодвол Хятадад цахилгаан тээврийн хэрэгсэл бат бөх байр сууриа олчихсон. Дотоодын зах зээл цахилгаан тээврийн хэрэгслээр хахаж буй тул Хятадын компаниуд машинаа дэлхийд гаргахаар эрмэлзэх болов. Хятадын "BYD" компани л гэхэд энэ жил дэлхийн дээд амжилт тогтоосон борлуулалт хийж, "Tesla"-г ардаа орхилоо.
Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл АНУ болон Европын орнуудаас илүүтэйгээр дэлхийн өмнөд хэсэгт эрчимтэйгээр тэлж байна.
Норвегийн эрчим хүчний "Rystad" компанийн мэдээлснээр Венесуэлиэс өдөрт 400-500 мянган баррель орчим газрын тос Хятад руу урсдаг. АНУ-ын аливаа оролцоо энэ үзүүлэлтийг мэдэгдэхүйц бууруулж болзошгүй юм.
Венесуэлийн хувьд Хятад хамгийн том худалдан авагч нь боловч Хятадын нийт импортолж буй газрын тосны багахан хувийг Венесуэль эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, Венесуэльд Хятад хэрэгтэй юу, Хятадад Венесуэль хэрэгтэй гэдэг асуулт энд үүснэ. Венесуэлийн газрын тосыг АНУ хянаж эхлэх нь Хятадын эсрэг бэлгэдлийн цохилт гэж "Rystad" компани мэдээлжээ. АНУ-ын оролцоо эртнээс эхэлсэн нь Хятадыг эрчим хүчний бие даасан байдлаа эрэлхийлэхэд хүргэсэн ч байж болно. Хятад улс дотооддоо илүү их эрчим хүч үйлдвэрлэж, тасалдаж болзошгүй гадаадын эрчим хүчний эх үүсвэрээс хамааралтай байдлаа таслан зогсоохыг оролдож байна.
"CNN"-ийн өнгөрсөн жил мэдээлснээр, Хятад улс 510 гигаваттын нарны болон салхины эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ нь хэдийнэ үйлдвэрлээд ашиглаад эхэлсэн 1400 гигаваттын хүчин чадлаас гадна тусдаа ойлголт юм. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэх амлалтыг Хятад улс өгчээ. Тодруулбал, Хятад улс салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 оны түвшингээс зургаа дахин өсгөж, 3600 гигаватт хүргэхээ амлаж байна. Мөн цөмийн цахилгаан станц бариж, цэвэр эрчим хүчний хязгааргүй эх үүсвэртэй болох хөтөлбөр хэрэгжүүлж байна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-16 59.153.113.70
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч БАЯЖИЖ ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.
Нэргүй 2026-01-16 59.153.113.70
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БҮДҮҮН ПАЦААНАА НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ НЕФЬТГҮЙ Ч БАЯЖИЖ ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА.
Худал мэдээ 2026-01-16 202.9.46.234
Улаантны худал суртал ухуулга.
xsgyixylgain 2026-01-16 50.147.160.114
– mangar tusul tsybcangc