Зеленский энхийн хэлэлцээг хойш татаж байгаа гэв

Зеленский энхийн хэлэлцээг хойш татаж байгаа гэв

Зеленский энхийн хэлэлцээг хойш татаж байгаа гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Reuters" агентлагт мэдээлэхдээ "Орос биш Украин л энхийн хэлэлцээг гацааж байна" гэжээ. Европын холбоотнууд Оросыг энхийн хэлэлцээ байгуулах сонирхолгүй байна гэж мэдэгддэг бол Трамп тэднээс эрс өөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Оросын ерөнхийлөгч хэлэлцээ хийхэд бэлэн гэж бодож байна. Украин харин арай бэлэн болоогүй мэт санагдаж байна" гэжээ.

"Reuters"-ийн сэтгүүлч түүнээс "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын газар нутаг дээрх хамгийн том мөргөлдөөнийг АНУ-ын тэргүүлсэн хэлэлцээрүүд яагаад зогсоож чадахгүй байна вэ?" гэж асуухад Трамп "Зеленский" гэж хариулсан байна.

Мөн ирэх долоо хоногт Швейцарьт болох Давосын чуулганы үеэр Зеленскийтэй уулзах эсэхийг нь асуухад "Хэрвээ Зеленский тэнд байвал уулзана. Би ч тэнд байх болно" гэжээ. Гэхдээ уулзалтыг нарийн төлөвлөсөн зүйл байхгүй аж.

Трамп, Зеленский нар үргэлж ойр дотно харилцаатай байсан гэхгүй ч өнгөрсөн оныг бодвол арай сайжирсан болов уу. Харин Путины тухайд Трамп түүний хэлсэн үг бүхэнд итгэхэд бэлэн байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ нь заримдаа АНУ-ын хууль тогтоогчид, Европын удирдагчдыг бухимдуулдаг талтай. Энхийн хэлэлцээ сүүлийн хэдэн долоо хоногт дайны дараах Украины аюулгүй байдал, сэргээн босголтод төвлөрч буй. Үүний зэрэгцээ Украиныг Донбассын бүс нутгаас гарахыг шаардаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.178.120

uhaan mulguu putleriin b**s tsarailsam malan trump

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.113.70

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.113.70

УЛСАА САМАРЧ АЛИАЛСАНЫХАА ТӨЛӨӨ ОСКАР АВААД Л, ШАГНАЛ НЬ Ч ЭЗНЭЭ ОЛСОН ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-01-15 172.58.243.28

Донбассыг Орост өгөхийг Европын Холбоо зөвшөөрч бгаа мэт ойлголт төрөхөөр юм бичсэн бна уу даа ?!

Avatar

Нэргүй 2026-01-15 45.138.16.164

Донбасс угаасаа Оросынх шүү дебилээ!

Avatar

зочин 2026-01-15 192.82.65.103

Битгий шаагаад бай орос троллоо

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.112.231

Дайн дуусчихвал хугацаа нь дууссан хөөрхий Зеленский хэн ч биш болно. Оросуудын тухайд огт өөр нэг зорилготой тул дайныг дуусгая гэж бас яарахгүй…

Avatar

зочин 2026-01-15 66.181.160.76

Наймаачин хүний амнаас гарч байгаа үг дотор санаа хоёр үргэлж зөрж байдаг л дөө . Трампын үед л Украйнд хамгийн их зэвсэгг нийлүүлж байгаа шд

Avatar

зочин 2026-01-15 202.9.46.131

НАТО ОХУ- тай байлдах бэлтгэлээ базаах хүртэл украйн дайныг санаатай сунжруулж байгаад эцэстээ улс ч үгүй болж үлдэнэ гэж судлаачид украйны зөн билэгтнүүд хүртэл сануулсаар байна

Avatar

Б 2026-01-15 202.131.225.197

ЧАМ ШИГ ТРОЛЛ ГИИЧИЙЙНҮҮД Л ЗӨН БИЛЭГТЭНД ИТГЭХ БАЙЛГҮЙ. УДАХГҮЙ ЦАРЬ БСДА ЧАДРАНАА.

Avatar

Нэргүй 2026-01-15 188.162.254.111

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.229.123.231

ТРАМП ҮНЭН ХЭЛЖЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж