АНУ Венесуэлийн газрын тосыг зарж эхэлжээ

АНУ Венесуэлийн газрын тосыг зарж эхэлжээ

АНУ Венесуэлийн газрын тосыг зарж эхэлжээ

АНУ Венесуэлийн газрын тосыг анх удаа зарж борлууллаа. Энэ удаад 500 сая ам.долларын газрын тос зарсан бөгөөд цаашдаа ч илүү ихийг зарах төлөвтэй байгааг албаныхан мэдээлж байна. Трамп Венесуэль ажиллагаа явуулсан тэр өдрөөс хойш тус улсын газрын тосны асар их нөөцийг ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн билээ.

Венесуэлийн эрчим хүчний дэд бүтцийг сэргээн босгоход газрын тосны салбараас дор хаяж 100 тэрбум ам.доллар орж ирэх аж. Гэхдээ Трамп энэ тоог хаанаас гаргаж ирсэн нь тодорхойгүй.

Трампын засаг захиргааны энэ төлөвлөгөөг АНУ-ын эрчим хүчний салбарын удирдлагууд эргэлзэн хүлээж авчээ. Тухайлбал, "ExxonMobil"-ын гүйцэтгэх захирал Даррен Вудс "Энэ хөрөнгө оруулалтаас ямар ашиг гарахыг мэдэхийн тулд хууль эрх зүйн болон бизнесийн олон төрлийн дүрэм, зохицуулалтыг тодорхой болгох ёстой" гэсэн байна. Компаниуд тодорхойгүй хөрөнгө оруулалтад итгэлтэй бус байгаа тул Цагаан ордонд олон цагаар үргэлжилсэн уулзалтаас Трамп болон түүний зөвлөхүүд сайн мэдээ сонсолгүй өндөрлөжээ. Өөрөөр хэлбэл, Америкийн компаниуд Венесуэльд олон тэрбумын хөрөнгө оруулах амлалт хараахан өгөөгүй байна.

Нэгдүгээр сарын 14-ний анхны худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Гэхдээ Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Рожерсын хэлснээр Трампын баг Венесуэлийн газрын тосны дэд бүтцийг сэргээхийн төлөө урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа газрын тосны компаниудтай эерэг хэлэлцээг тасралтгүй хийж байгаа ажээ.

"Reuters" агентлагт мэдээлснээр, Венесуэлийн түүхий газрын тосыг Канад зэрэг бусад орны өрсөлдөгч газрын тостой харьцуулахад хамаагүй хямд үнээр санал болгож байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.113.70

ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ НЕФЬТГҮЙ Ч БАЯЖИЖ ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА.

Avatar

Ah ni 2026-01-15 202.126.89.57

genen patsaan be chi

Avatar

Нэргүй 2026-01-15 112.72.9.122

сайхан шаажээ. богино хугацаанд зарж барах байхдаа.Яг оюу толгой шиг

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.178.213

✔ Venezuela’s defaulted debt size
Venezuela has $60 billion in defaulted bonds and $150–170 billion in total external liabilities.

(This includes PDVSA assets, legal judgments, and collateral like Citgo—not dollars frozen in U.S. banks.) [cnbc.com]

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.178.213

tednii USD60tb , nemeed 150tb uriin bichgiig tugjeed latsdaad haychihsan …

Avatar

Нэргүй 2026-01-15 172.58.243.28

За яамай, нефтийн үнэ шалдаа буугаад, Оросууд хоосроод Украйны дайн хурдан дуусаасай !!!

Avatar

Туяа 2026-01-15 202.55.188.88

л***р

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.183.62

Путин олон мянган хүн алж байвал – дээрэмчин биш, а******н биш. Трамп дарангуйлагч Мадурог хулгайлаад, газрын тосыг нь худалдаж авч байвал – дээрэмчин. кккк.

Avatar

Again ni 2026-01-15 202.126.89.57

chinii erguu tarhi uhaj oilgohgui

Avatar

Advice ni 2026-01-15 202.126.89.57

USA is olon using Ellen humuusiig ni Allan deeremdsen in too garna should Put in teguulehguin told urinal hudlun ayulaas ulsaa hamgaalj baigaa ukrain chiny orosuud orosiig orosiin garage utsgahiig hissed tegeed unuudur yalagdaj bna

Avatar

Зочин 2026-01-15 124.158.109.202

Цайрцсан дээрэмчид юмаа.

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.121

Яаж ингэж улаан цайм дээрэмдэж чадаж байнаа. Энэ шударга явдал мөн үү. Элбэгдоржтонгууд бол мөн гэх байх л даа. шударга ёс хүний эрх ярьсан хамгийн шударга бус улс бол АНУ юм. Хулгай л хулгайчийг бариарай гэж хашгирдаг.

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.183.62

тэгээд 4 жил олон мянган гэмгүй хүмүүсийг Украинд алж, олон мянган байр байшинг сүйтгэж, олон мянган орос цэргүүдийг явж алуулах нь дээр болж бн уу? Ядахдаа Трамп шиг бай л да.

Avatar

Нэргүй 2026-01-15 188.162.254.111

дээрэмчид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж