Хиймэл оюун ухаан ашиглаж 6800 хүүхэд англи хэл сурах боломж бүрдэв

Хиймэл оюун ухаан ашиглаж 6800 хүүхэд англи хэл сурах боломж бүрдэв

Хиймэл оюун ухаан ашиглаж 6800 хүүхэд англи хэл сурах боломж бүрдэв

Дэлхийн 24 сая хүнийг технологийн дэвшил ашиглаж англи хэл эзэмшүүлэхэд тусалсан хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний сургалтын төслийг УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар анх удаа Монгол Улсад нэвтрүүлээд байна. 


Тодруулбал, нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчид болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, англи хэл, мэдээлэл зүйн багш нар мөн төрийн албан хаагчид зэрэг 10 мянга гаруй хүнийг хамруулж буй хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт 2026 оны нэгдүгээр сарын 13-нд болов. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн ЕБС-ийн англи хэл, мэдээлэл зүйн багш нар, оюутан, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо. Олон улсын судалгаанаас харахад монголчуудын нийт хүн амын 5-10 хувь нь англи хэлээр ярьдаг гэсэн судалгаа байдаг аж. Тодруулбал, дэлхийн 116 орноос 84 дүгээр байрт эрэмбэлэгддэг байна. Мөн Монгол Улсад англи хэлний 6200 багш байгаагаас 62 хувь олон улсын стандартын шаардлага хангадаггүй, 38 хувь нь англи хэл заах олон улсын стандартын шаардлага хангасан түвшний мэдлэгтэй байна. Тиймээс хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашигласан "EF EFEKTA" онлайн англи хэлний сургалтын төслийг Монголд ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.

Тус англи хэлний төсөлд Налайх, Багануур, Багахангай дүүргийн англи хэл, мэдээлэл зүйн 149 багш, 6800 гаруй сурагчид болон орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдыг хамруулж байна. Тус төсөл зургаан сарын хугацаанд хэрэгжих юм.

EF EFEKTA англи хэлний сургалтын төслийн санаачлагч УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Энэхүү сургалтыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж 10 мянга орчим хүнийг хамруулж байна. Тус сургалт нь тухайн хүний сэтгэл зүй, биеийн онцлогт, англи хэлний түвшинд тохирсон сургалтын хөтөлбөрийг хиймэл оюун ухаанд суурилж боловсруулж хүнийг бие даан сурахад тусалдаг гэдгээрээ давуу талтай" гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.116.201

манай хүүхдүүд Монгол хэлээ ч сурч чадахгүй байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж