Польшийн засгийн газар өнгөрсөн сард тус улсын эрчим хүчний сүлжээнд Орос улс кибер халдлага хийсэн гэж буруутгав. Тус халдлага бараг улс даяар тог, цахилгаан тасрахад нөлөөлөхүйц байсан аж. Польшийн эрчим хүчний сайд Милош Мотыка Мягмар гаригт (2026.01.13) сэтгүүлчдэд хэлэхдээ, халдлага өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд сэргээгдэх эрчим хүчний байгууламж болон цахилгаан түгээх операторуудын хоорондын харилцаа холбоог тасалдуулах зорилготой байсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь өмнөх кибер халдлагуудаас ялгаатай байсан. Өмнө нь ихэвчлэн цахилгаан станц эсвэл өндөр хүчдэлийн дамжуулах сүлжээг онилдог байжээ.
Польшийн дижитал асуудал хариуцсан сайд бөгөөд шадар сайд Кшиштоф Гавковски орон нутгийн радиод ярилцлага өгөхдөө, эрх баригчид халдлагыг зогсоож чадаагүй байсан бол улс орон цахилгаан тасрахад маш ойрхон байсныг онцолсон байна.
Тэрбээр “Бид өмнө нь ийм төрлийн халдлагатай тулгарч байгаагүй. Анх удаа олон байршлыг нэгэн зэрэг онилсон” гэжээ. Гавковски уг халдлагыг “дижитал танкнууд”-тай зүйрлэн, үүний цаана Москва байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр “Энэ бол Польшийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилготой, Оросын хийсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэдэг нь тодорхой” хэмээн хэлсэн байна.
Оросын тал эдгээр мэдэгдлийн талаар одоогийн байдлаар ямар ч тайлбар, мэдээлэл өгөөгүй байгаа юм. Польшийн Дижитал асуудал хариуцсан яамны мэдээлснээр, 2025 оны эхний есөн сард бүртгэгдсэн 170 мянга орчим кибер халдлагын ихэнх нь Оросын төрийн дэмжлэгтэй этгээдүүдтэй холбоотой байсан. Польш улс Украинтай ойрын холбоотон юм. Улмаар дайнд нэрвэгдсэн Украин улсад хүмүүнлэгийн болон цэргийн тусламж хүргэх гол төв болдог билээ.
3,548.92






















































Б 2026-01-15 202.131.225.197
МАНГАДААС ДАНДАА АДГИЙН МУУ ЗҮЙЛС Л ГАРНА. ЦАРЬ БСДА УДАХГҮЙ БАЙЛГҮЙ.
Нэргүй 2026-01-15 202.126.90.235
FUCK YOU Европын бууны нохой польш.
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
ПОЛШУУД ТИВДЭЭ ХЭЗЭЭНИЙ НЭР МУУТАЙ. ХӨЛ БӨМБӨГТ ГЭХЭД Л ПОЛЬШ ТОГЛОГЧИЙГ ЦААГУУРАА ДАРААД БАЙДАГ ЮМ
Нэргүй 2026-01-15 185.129.62.64
Европын хамгийн урвагч шарвагч, я***н б****л Ляхууд хохинээ хохино! Кибер халдлагыг ганц Оросууд ч хийдэг юм биш дэлхийн бүх улсууд хийдэг юм.
Тэр тусмаа Израйль Украйнууд бүүр кибер халдлагын т*******т улс болсон!
😂😂😂