Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын намрын чуулган завсарлаж, Ардчилсан намын хувьд илүү дотоод ажилдаа төвлөрсөн өдрүүд үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 09-ны өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор бид бүхэнд дотооддоо хийх маш олон ажлууд байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр /2026.01.14/ хуралдаж тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргасан.
Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусч байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн. Улмаар Ардчилсан намын дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлж байна.
Ардчилсан нам бүрэн дүүрэн буюу 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна.
Улмаар дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийнэ. Их хурлаас гарч ирсэн үндэсний бодлогын хороо шинээр, албан ёсны Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Мөн эндээс шинэ улс төрийн зөвлөлөө томилж, бодлогын зөвлөлөө хуваана.
Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг зөвхөн Улсын дээд шүүхэд бүртгүүлж, хуульд нийцүүлсэн нэртэй үйл явц биш харин Ардчилсан намын өөрчлөлт шинэчлэлтийг 100 хувь хийх эхлэх цэг гэж үзэж байгаа. Төрийн данхар байдал, төрийн бүтцийн давхардал, хийдлийг шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурин дээрээ Ардчилсан нам хэвээр байгаа. Өчигдрийн хуралдаанаар бид зөвхөн дэд сайдуудын асуудал биш улс төрийн давхардсан 80 орчим албан тушаалтан, цаашлаад үйл ажиллагаа нь давхардаж байгаа 800 гаруй албан тушаалтны асуудлыг шийдвэрлэх боломж байна гэж үзсэн.
Ардчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гарын үсэг цуглуулсан. Гарын үсэг өргөн барих хэмжээний тоонд хүрсэн. Бидний илэрхийлсэн зарчмын шаардлага хэвээрээ байгаа. Засгийн газрыг огцруулна гэдэг хоёр үе шаттай процесс. Нэгдүгээрт, саналыг өргөн барих, хэлэлцүүлэхийн тулд 32-оос дээш гишүүний гарын үсгийг цуглуулах, хоёрдугаарт, УИХ-аар хэлэлцэх үед 64-өөс дээш кнопоор огцруулдаг. Засгийн газрыг тогтворгүй байлгах нь бидний эхний зорилго биш. Засгийн газар алдаатай бодлогоо засах ёстой. Оны төгсгөлд гишүүдийн ирц муу байсан учраас энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэлээ.






3,548.92






















































Нэргүй 2026-01-15 103.168.34.116
Ардчилсан нам 25 жил огцруулах тухай л ярьснаас өөр юм хийсэн үү одоо харин улсын 14 үйлдвэрийг ягаан ногоон цаасаар авчихаад долларын тэрбумтнууд болж 3 үеэрээ жаргаж суугаа нөхдүүдээс хөрөнгө гаршуулж тэтгэвэрийн 200 гаруйхан 70 аас дээш насныханд банкны зээлээ төлөөд 1 л сүү авч уу гээд өгүүлчихвэл үхсэн хойноо тэнгэрээс ч талархах байх. Тэр үйлдвэрүүдийг 70 аас дээш насныхны хүч хөлс амралтгүй ажиллаж явсан сэтгэл зүрх ажилчин анги босгосон юм шүү.
Нэргүй 2026-01-15 103.168.34.116
Нэг өндөр настанд 1 удаа 10 сая төгрөг
Ард 2026-01-15 66.181.187.91
шантаажлахаас өөр сэтгэх чадваргүй луйварчид
Нэргүй 2026-01-15 103.229.121.24
Аль нам эрх барих нь хамаагүй, гагцхүү улс орноо эрчтэй, зөв удирдаж чаддаг Ерөнхий сайдтай л болмоор байна!!! Энэ муу Занданшатарыг дийлэхгүй албанд хүчээр зүтгүүлж тамлаж байх хэрэггүй, урь орох цагаар огцруулаад чаддаг хүн тавихгүй бол энэ улс орон, төр засаг чинь дампуурч дууслаа шүү!!!
Zochin 2026-01-15 103.212.119.90
Намууд гишүүнчлэлгүй байвал уос оронд хэрэгтэй юмаа
zochin 2026-01-15 71.229.150.6
Bolij uz ee teneguud.Elbegee chini baij suulgahgui busnuil geed bna uu.uur ajil baidaggui yum uu ta nart
Нэргүй 2026-01-15 103.212.117.111
Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсан цагт хэзээ ч өөдлөхгүй!Одоо нэгдэж нягтарч ухаалаг нэгнээ дэмжих цаг дор монгол хөгжинө.
Нэргүй 2026-01-15 59.153.115.124
Ардчилсан намынхан улстөржихөөс өөр юм их хуралд хийдэг юм уу?
Нэргүй 2026-01-15 202.126.91.194
Хорвоогийн хаа ч ямар л ХҮМҮҮС бна тэр Хүмүүс шиг нь ОРЧИН, АЖ АМЬДРАЛ бий болж байдаг хойно Монголчууд Нийтээрээ үзэл бодлоо өөрчлөх цаг ирэвэээ
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-01-15 66.181.186.200
Хэн ч харсан 5-6 жил худлаа ярьж хулгай хийсэн нөхдийн хэлхээ холбоог олж засаж залруулах гэж зүтгэхдээ хэн нэгнээд дайрч давшилж бурууг бусдаас хайж шалтаг тоочилгүй албан үүрэгт ажилдаа зүтгээд л явна. Эхнээсээ Эерэг гэрэл гэгээ илэрч байгааг Цогтгэрэлтэй Цргтгэрэлгүй ард түмэн мэдэж л байна. Цогтгэрэлийн 2 ногооных нь нэг сайн сайхан юм огтоос олж хардаггүй сохорчихсон,нөгөө нь муу муухайг хайхыг тахиа өндөглөсөн тархи нь командлаад байдаг бололтой.
иргэн 2026-01-15 103.57.92.145
О.Цогтгэрэл гэж нөхөр мэдрэл нь зүгээр үү, Огцруулна гэж ганц үгийг хэдэн сар ярилаа. Өөр мэдэх зүйл байна уу
Нэргүй 2026-01-15 103.57.95.152
Занданшатар нүүртэй муужруулдаг түлш, нефтийн үйлдвэр гэх мега хулгайн автор ханадаггүй хар бэрд мулгуу Хүүк гэсэн тархитай ЗГ ыг огцруулах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй аваас Монголчуудыг тэжээж байгаа хэдэн Төрийн өмчийг "Төрийн өмчит компаниудын хувьцааны торхой хэсгийг ард түмэнд худалдах, ард түмний хяналтад оруулах" гэсэн нэрийн халхавч дор нүүрсний хулгайчуудтайгаа хуу хаман залгих гэж байна шүү. Нүүрсний хулгайн мөнгөө угааж албажуулах гэж байна.
Нэргүй 2026-01-15 104.28.99.198
Жонхуучин новшнуудаа намаасаа хөө
Зочин 2026-01-15 150.228.177.109
Цоохор дээлт Монголд гай тариагүй, гавьяатай хүн. Еөк өөс буугаад байж л байна. Но той байсн бол Хүүк аль эрт хөлийг нь гозолзуулсан байгаа. Жирийн иргэдийн дэмжлэг өндөр хүн. Элбэгээгийн бузрыг ярьвал далай далай гэдэг шиг юм болно. Айгаад АНУ с ирж чадахгүй Монголчуудын нүүрийг харж чадахгүй болтлоо шунал, хор хоёртоо живсэн адгийн хулгайч.
иргэн 2026-01-15 202.179.15.114
Жонхуугийн угаадас идсэн гар байна.ккк
Зочин 2026-01-15 150.228.177.109
тарвагадоржийн өгсөн заавар уу. Өөрийн толгойгоор Монголоо бодож шийдвэрээ гаргаж явбал уул нь зүгээр.
Нэргүй 2026-01-15 66.181.191.42
поп, хүнлэг биш улстөрд хариуг нь өг!
ЗОЧИН 2026-01-15 66.181.191.42
эд монгол төрийг самрах ээлжит акцаа эхлүүлж байгаа юм байна. улстөржиж хийрхэхээс өөр яиарч ид шидгүй амьтад. монголыг тоноод харьд зугтсан эздээсээ заавар авч дээ янз нь
Нэргүй 2026-01-15 202.9.40.121
Монголын төрийг ажлыг нь хийлгэхгүй тогтворгүй байлгах нь АН-ын туйлын зорилго юм. Монголчууд бид үүнийг нь мэддэг болоод удаж байна. Харамсалтай нь цэвэр монгол цусны урд зүгийн цустай хүмүүс энэ намыг дэмжиж монгол төрийг хүчгүйтүүлэхийг хүсдэг. Сая Элбэгдоржтой уулзахад цаадах нь тэгэж зөвлөсөн байна. Монгол улсын эрх ашгийн төлөө явдаггүй намыг хэн дэмжиж байна вэ. гэдгийг бодолцох цаг болсон
Нэргүй 2026-01-15 188.162.254.111
С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????
Нэргүй 2026-01-15 188.162.254.111
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ?????
бодлын хулгайч 2026-01-15 202.131.230.218
ДЭМЖИЖ БАЙНА
Нэргүй 2026-01-15 66.181.178.115
зөв
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
АН-ЫН ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗОДООН ШИРҮҮСЖЭЭ. НАМЫН БҮРТГЭЛЭЭР ДАЛИМДУУЛЖ БАТТУЛГЫН ТАЛЫНХНЫГАА УДИРДЛАГААС ЗАЙЛУУЛАХ САНАА БАЙНА.ГАНИБАЛЫГ ШУУД ЗАЙЛУУЛЛАА. ЮУ Л БОЛДОГ БОЛДОО. СОНГОГЧ БИД ҮНЭГҮЙ ШИЙ ҮЗЭХ НЬ ДЭЭ
Нэргүй 2026-01-15 66.181.178.115
чам шиг тролл архины мөнгөө ажил хийж ол
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
АН-ЫН ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗОДООН ОДОО ИЛ ЦАГААН ЭХЭЛЛЭЭ ДЭЭ. НАМЫН БҮРТГЭЛЭЭР ДАЛИМДУУЛЖ БАТТУЛГЫН ТАЛЫНХНЫГ УДИРДЛАГААС ЗАЙЛУУЛАХ САНАА БАЙГАА ЮМ БАЙНА. ГАНИБАЛЫГ ЕНБД-ААС ШУУД ХУСЧ БАЙНА.СОНГОГЧИД ҮНЭГҮЙ ШИЙ ҮЗЭХ НЬ ДЭЭ.
Хотын уугуул иргэн 2026-01-15 103.229.123.100
Энэ пяздук хэний даалгавраар Засаг төрийг огцруулж, Монголчуудын дунд яс хаяад байгаа нь ойлгомжтой шүү дээ. Улс орон байнгын хямралтай байх нь хэнд ашигтай вэ. ОДоогийн засгийн газар ОЮу Толгойд дээрэм хийж байгаа Рио Тинтотой үзэлцэж эхэлсэн. Харин ардчиллыни нэр барьсан ухан нэмгэн, хөдөөний О.Цогтгэрэл чи одоо больж үз. Сөрөг хүчин юм бол Монгол улсын төлөө хамтраад ажиллаач. Чадахгуй бол зайл цаашаа, муу пяздук …
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
АН 170000 ГИШҮҮНТЭЙ ГЭЖЭЭ. ГЭТЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АН-ААС НЭР ДЭВШСЭН ЭРДЭНЭ 75000 СОНГОГЧИЙН САНАЛ АВСАН. ТЭГЭХЭЭР АН-ЫНХАН ГИШҮҮНИЙХЭЭ ТООГ ХУДЛАА ХЭЛЭЭД БАЙГА БИШ ҮҮ ААН
Нэргүй 2026-01-15 103.229.123.231
МАН-ыг дотроос нь хагалах гэж АН-ынхан, дэмждэг хэвлэлүүд нь их хичээж байгаа юм. Ялангуяа Б.Энхбаярыг хатгаад байгаа юм. Гэтэл МАН–ынхан нь үүнийг мэдчихээд тэдний муу аргад автахаа больж.. Сүүлийн үед ЗАНДАНШАТАР эрч хүчтэй ажиллаад байна. Залуу дарга Учрал нь намынхаа итгэлийг сэргээнэ гээд янз бүрийн санаачилга гаргаад байна. АН-ынхан ЗГ-ыг огцруулна, дэд сайдгүй бллгоно гэсэн улиг болсон зүйлтэйгээ зууралдсаар.АН-ынхны ирэх сонгуульд ялах ч асуултын тэмдэгтэй болж мэдэхээр байна шүүянз нь
И 2026-01-15 103.212.117.21
Танай нам МАН ' тай адил юм бишүү, өөр нам гэх юу байна аа ? Дад саыдын асуудлыг шиыдэхгүй бол ЗГ -р огцруулна гээл баагаад бсан таг.
Нэргүй 2026-01-15 43.228.130.33
Toirogt ner devshih devshigchidee tuhain toirgiin gishuud songodog boloh heregtei. hotoos irsen neg mandatiig duguilaad yavuuldag bdlaasaa salah heregtei.
ШИНЭЧЛЭЛ 2026-01-15 66.181.178.53
ЮМ Л БОЛ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ Л ГЭДЭГ ! ОДОО ШИНЭЧЛЭСЭЭР БАЙГААД БҮР ШИНЭЧЛЭХ ЮМ ҮЛДСЭН ЮМ УУ ! АНХ ХУВЬСГАЛ ХИЙХЭД ОРОЛЦСОН ГУДАМЖНЫХАНТАЙГАА ХОЛИЛДСООР БАЙГААД БҮР БАНТАН БОЛСОН ДОО !
Нэргүй 2026-01-15 103.212.117.111
Анхнаасаа буруу явсан энэ нөхдүүдэд шинэчлэл хийх гэдэг бол хурганы арьсаа солиод шинэ хурганы арьс нөмрөх чонын санаа
Нэргүй 2026-01-15 66.181.160.6
ийг нь аль хэдийнээ гадарлачихаад дотроо НУГ НУГ гэцгээж байгаа хэрэг . Тэгэхээр Цоохр дээлтүүд чинь ЗӨВ ЗАМ дээр байгааг илтгээд байгаа хэрэг . Эхлээд дотоод шинэчилээрээ Элбэгдорж – Баярцогт – Хурц нарынхаа үргэлжлүүдээс салчих – хошгогоо арччих … Дараа нь МАН руугаа хар , тэгээд сонгуулиудаа бод доо , гэнэ хонгорууд минь …
Нэргүй 2026-01-15 66.181.160.6
Танай нам цоохор дээлт , Мөнхбаясгалан нар дээрээ л төвлөрсөн нь ӨЛЗИЙТЭЙ шүү . Яагаад цоохор дээлтийнхнийг МАн , АН – -ын ХУЛГАЙЧИД , тэдний МАФИ , МАНАН үзэж чаддаггүй вэ ??? гэдгийг сайн тунгаагаарай . Эгэл жирийн Монголчууд яагаад цаагуураа – далдуураа ЦООХОР ДЭЭЛТИЙГ дэмжээд байдгийг болон дэмжихэд бэлэн байдгийг сайн тунгаагаарай . ХУЛГАЙЧИД бол хүний өөрийнгүй \ АН , МАН гүй \ чацагаа савиртал айж байгааг ухаар . Ард иргэд бол нууц
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-01-15 66.181.186.200
ккк. Харин цоохор дээлт,шантаачин шулам 2 оо хөөчихвөл АН цэвэршээд зогсохгүй улс оронд ч хэргтэй биз ээ[
Нэргүй 2026-01-15 203.17.23.177
ЦООХОР ДЭЭЛТ МӨНХБАЯСГАЛАН МЭТЭЭ Л ХӨӨЧИХ. ТЭГЭЭЛ ТАНАЙ НАМ ЦЭВЭРШИНЭ.