АНУ-ын тусгай элч Стив Уиткофф ерөнхийлөгч Дональд Трампын Газын дайныг зогсоох төлөвлөгөөний хоёрдугаар үе шат эхэлснийг зарлалаа. Түүний хэлснээр, шинэ үе шат нь Газын зурвасыг зэвсэггүй болгох, сэргээн босгох, мөн түр хугацаанд Палестинд технократ засаг захиргаа байгуулахад чиглэнэ. Төлөвлөгөөний нэгдүгээр үе шат аравдугаар сард эхэлж, Хамас болон Израиль гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Энэхүү үе шатанд барьцаалагдсан болон бусад хоригдлуудыг солилцох, Израилийн цэргийн хэсэгчилсэн таталт, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээ багтсан юм. Гэвч гал зогсоох хэлэлцээр маш эмзэг хэвээр байгаа бөгөөд хоёр тал бие биеэ удаа дараа зөрчил гаргасан хэмээн буруутгаж байна.
Уиткоффын хэлснээр, хоёрдугаар үе шатанд Газын Захиргааны үндэсний хороо нэртэй шилжилтийн засаг захиргааг байгуулна.
Энэ хороо нь мэргэжлийн технократуудаас бүрдэж, шилжилтийн хугацаанд Газын удирдлагыг хариуцах юм. Мөн энэ үе шат нь Газыг бүрэн зэвсэггүй болгоход чиглэнэ. Тиймээс Хамасыг бүх үүргээ биелүүлэх ёстойг Уиткофф анхааруулж байна. Үүнд мөн Газад байгаа сүүлчийн Израилийн барьцааны хүний цогцсыг буцаан өгөх багтана гэв. Хэрэв биелүүлэхгүй бол ноцтой үр дагавар гарна гэж анхааруулж байна. Гэсэн хэдий ч энэхүү төлөвлөгөө олон бэрхшээлтэй тулгарч байна. Хамас өмнө нь тусгаар тогтносон Палестины улс байгуулагдахгүй бол зэвсгээ өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Харин Израиль Газын зурвасаас цэргээ бүрэн гаргах амлалт өгөөгүй хэвээр байна.
Үүнээс гадна, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Израилийн агаарын цохилтын улмаас бараг 450 палестин хүн амь үрэгдсэн гэж Газын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
НҮБ мөн Газад хүмүүнлэгийн нөхцөл байдал туйлын хүнд хэвээр байгааг анхааруулж, тусламжийг саадгүй нэвтрүүлэх шаардлагатайг онцолсон байна. Шинэ шилжилтийн захиргааг Палестины өөртөө засах захиргаанд дэд сайдаар ажиллаж байсан Али Шаат тэргүүлэх юм. Египет, Катар, Турк улсууд энэхүү шийдвэрийг сайшаан хүлээн авч, Газын тогтвортой байдал, хүмүүнлэгийн нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж мэдэгдэв. Шинэ захиргаа нь ерөнхийлөгч Трампын даргалах “Энхийн Зөвлөл”-ийн хяналт дор ажиллах бөгөөд ойрын өдрүүдэд нэмэлт мэдээлэл, тэр дундаа Трампын Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэр зарлагдах төлөвтэй байна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-15 59.153.113.70
ТРАМП ИРАН, ВЕНЕСУЭЛЬ ГЭЭД НЕФЬТТЭЙ ОРНУУД РУУ Л ИХ САРВАЙХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ НЕФЬТГҮЙ Ч БАЯЖИЖ ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА.