Венесуэлийн эрх баригчид "Х" платформд эргэн ирэв

Венесуэлийн эрх баригчид "Х" платформд эргэн ирэв

Венесуэлийн эрх баригчид "Х" платформд эргэн ирэв

Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригес тэргүүтэй албан тушаалтнууд "Х" платформд эргэн иржээ. "Х" платформ Николас Мадурогийн шийдвэрээр 2024 онд хаагдаад байсан юм.

Делси Родригес "Бид энэхүү сувгаараа дамжуулан харилцаа холбоогоо сэргээнэ. Венесуэль улс хүч чадалтайгаар, түүхийн мэдлэгтэйгээр байр сууриа хадгалж байна" гэжээ. Тэрбээр шинэчлэгдсэн хаяг дээрээ өөрийгөө "Боливарын бүгд Найрамдах Венесуэль улсын түр ерөнхийлөгч" гэж тодорхойлсон байх ба "Ерөнхийлөгч Николас Мадурогийн хамтаар Боливар болон Чавесын замналаар замнана" гэжээ.

Николас Мадуро 2024 оны наймдугаар сард "Х"-ын эзэмшигч Элон Масктай цахим орчинд маргалдсаны улмаас тус платформ хаагдсан. Платформын хоригийг анхандаа түр зуурынх гэж Мадуро мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл хаалттай байсан юм.

Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло бол тус улсын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг. Тэр ч бас "Х"-т эргэн ирсэн бөгөөд "Манай улсын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, дэмжиж байгаа Венесуэль ахан дүүс болон дэлхий дахины хүмүүст талархал илэрхийлэхээр ирлээ" гэжээ.

Харин Делси Родригесын ах бөгөөд Үндэсний ассамблейн ерөнхийлөгч Хорхе Родригес "Хөгжил цэцэглэлт, харилцан яриа, хүндлэлийн замаар үргэлжлүүлэн явцгаая. Бид даваад гарах болно" гэж жиргэсэн байна.

Мадурогийн албан ёсны хаяг ч Мягмар гаригт /2026.01.13/ идэвхтэй болжээ. Тус хаягаар Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарын зургийг нийтлээд, испани хэлээр "Тэд хулгайлагдаад 11 өдөр өнгөрчээ. Бид тэднийг буцааж авмаар байна" гэж жиргэсэн байв. Мадурогийн хаягийг хэн хариуцаж ажиллуулж байгаа нь тодорхойгүй байна. Ямартай ч түүний хаяг дээр "Боливарын бүгд Найрамдах Венесуэль улсын ерөнхийлөгч 2025-2031. Боливарын цэрэг, Чавесын хүү" гэсэн тодорхойлолт одоо хүртэл байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж