Иран улс Лхагва гаригийн /2026.01.14/ орой агаарын орон зайгаа хааснаар агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцалж, чиглэлийг нь өөрчилж, заримыг нь хойшлуулаад байна. Бүс нутаг дахь пуужин, нисгэгчгүй онгоцны дайралт нь агаарын тээврийн хөдөлгөөнд өндөр эрсдэл учруулж байгаатай энэ нь холбоотой. Хоригийн үргэлжлэх хугацааг анх хоёр цаг гаруй байхаар заасан ч сүүлд нь дахин сунгажээ. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлтэй олон улсын нислэгүүдэд энэ хориг хамаарахгүй аж.
Иран дахь эмх замбараагүй байдалтай холбоотойгоор АНУ Ойрхи Дорнод дахь баазуудаас зарим ажилтнаа эргүүлэн татжээ. Учир нь "Хэрвээ АНУ цохилт өгвөл Иран ч бас Америкийн баазуудыг онилно" гэж Тегераны ахлах албан тушаалтан мэдэгдсэн юм.
Ираны агаарын орон зай хаагдсан нь Энэтхэгийн хамгийн том авиа компани болох "IndiGo", ОХУ-ын "Aeroflot", Германы "Lufthansa" зэрэгт нөлөөлж байна. АНУ-ын хувьд энэ шийдвэрээс ч өмнө Ирантай арилжааны бүх нислэгээ цуцлаад байсан билээ. Харин "flydubai", "Turkish Airlines" компаниуд өнгөрсөн долоо хоногт зарим нислэгээ цуцалсан байсан.
Өмнө нь 2020 онд Украины агаарын тээврийн компани Ираны армийн цохилтод өртөж, 176 хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байв.
3,548.92





















































Нэргүй 2026-01-15 103.229.122.98
ИРАНЫ АРААС ХОЙД СОЛОНГОС ОРЧООСОЙ.