Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаанаас тодрууллаа.
–Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Хүүхэд ямар хэрэгт түлхүү өртөж хохирогч болж байна?
-Монгол Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 30 орчим хувиар өссөн үзүүлэлт 2024 онд гарч байсан бол урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд буурсан гэж үзэж болно. Тухайлбал, хүүхэд хохирсон гэмт хэрэг 2025 онд 18 хувиар, хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэрэг 17.2 хувиар буурсан. Хүүхэд хохирч байгаа гэмт хэргээс дөрвөн төрлийн гэмт хэрэг 80 орчим хувийг эзэлж байна. Нэгдүгээрт, зам тээврийн осол гэмтэл бүртгэгддэг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн орчин, явган хүний гарц дээр автомашинд мөргүүлэх, шүргүүлснээр амь нас, эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирч байгаа хэргүүд гарч байна.
Нөгөө талдаа аялал жуулчлалын улиралд хэвтээ, босоо тэнхлэгийн замд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт автомашинаар зорчиж явахдаа хурд хэтрүүлснээс осол гаргаж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохирох хэргүүд үйлдэж байна. Хоёрдугаарт, халаасны хулгайн гэмт хэрэг. Хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ өөрийн эд зүйлсээ бусдад алдах тохиолдол бүртгэгддэг. Харин ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойронд халаасны хулгайн хэрэг эсрэгээрээ буурсан.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 900 орчим сургуулиудад 2100 хяналтын камер байршуулсан учраас халаасны хулгайн гэмт хэрэг, үе тэнгийн найз нөхдийн дээрэлхэлт буурсан.
Гуравдугаарт, танхайрах, зодолдох гэмт хэрэг. Дөрөвдүгээрт бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг орно. Ахуйн хүрээнд эцэг, эх нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэх гэмт хэрэг, цахим сүлжээгээр өсвөр насны хүүхэд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр хүнтэй танилцах, уулзаад бэлгийн хүчирхийлэгчийн хохирогч болох хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдэд тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах шаардлага байна.
-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүд сураггүй болсон тухай мэдээлэл гарч, эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллага гүйцэтгэж байна. Өсвөр насны хүүхэд гэрээсээ төөрнө гэж байхгүй л болов уу, гэрээсээ дайжсан нэг хэлбэр гэж ойлгож болох уу?
-Өсвөр насны хүүхдүүдийн тухайд тэгж ойлгож болох юм. Цагдаагийн байгууллагад оршин суугаа газраасаа хүүхэд алга болсон дуудлага мэдээлэл жилд дунджаар 1000-1500 орчим бүртгэгддэг. Алба хаагчид дуудлага мэдээллийг хүлээн авч 1-3 цагийн дотор төөрсөн, алга болсон хүүхдүүдийн 90 орчим хувийг олж ар гэрийнхэнд нь аюулгүйгээр хүлээлгэн өгдөг. Харин өсвөр насны буюу шилжилтийн насан дээрээ явж байгаа хүүхэд гэрээсээ өөрөө явдаг. Тухайн хүүхдийн гэр бүлээс цагдаагийн байгууллагад хамгийн багадаа 12 удаагийн дуудлага, дээд талдаа 30-40 дуудлага мэдээлэл өгдөг. Энэхүү дуудлага мэдээллээс авч үзвэл оршин суугаа газраасаа алга болсон гэх мэдээлэл байдаг.
Ямар шалтгааны улмаас үүссэн дуудлага мэдээлэл болохыг шалгаж үзэхэд өсвөр насны хүүхэдтэйгээ харьцах гэр бүлийн гишүүдийн харилцаа болон бэлгийн хүчирхийлэл, дарамт шахалтын улмаас хүүхэд гэрээ орхиж явсан байдаг.
Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийн хүмүүжлийг бага наснаас нь зөв суулгаж өгөх шаардлагатай бөгөөд хүүхдэд тавих хараа хяналтаа цаг үедээ тааруулж сайжруулах шаардлагатай. Цагдаагийн байгууллагын хувьд гэрээсээ зугтсан хүүхдүүдийн жагсаалтыг гаргаж аймаг, дүүргийн гэр бүлийн харьяа байгууллагад хүргүүлж хариу арга хэмжээг цаг алдахгүй авдаг.
-Хүүхэд өөрт аюул тулгарахад, мөн хүчирхийлэлд өртвөл Хүүхдийн тусламжийн 108 төвд мэдэгддэг болжээ. Тусламжийн төв рүү хүүхэд холбогдсон даруйд ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Хүчирхийлэлд өртсөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийснээр хүүхэд хамгаалах байрт хүргэж өгдөг.
Хүүхдийн тусламжийн төвийн 108 утсанд долоо хоногт 1000 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг гэх албан тоо бий. Үүнээс авч үзэхэд гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл нийт дуудлагын 1-2 хувийг дангаараа эзэлдэг.
Бусад дуудлага мэдээлэл, зөвлөгөө авах зорилготой байдаг. Жишээ нь, “ангийнхаа охин руу ийм утга агуулгатай захиа бичиж болох уу”, “надад гунигтай мэдрэмж төрж байгаа учир зөвлөгөө өгөх боломжтой юу”, найзтайгаа үл ойлголцож, эвлэрэх учраа мэдэхгүй байна” гэх мэтээр албаны хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авах нь их байдаг.
Харин хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдэд аюулгүйн үнэлгээ хийснээр гэр бүлд нь буцааж болох эсэхийг нягталж, үнэхээр гэмт хэргийн шинжтэй асуудал байвал цагдаагийн байгууллагад шилжүүлдэг.
–Хамгаалах байранд байгаа хүүхдүүдийг бие махбод, бэлгийн хүчирхийллийн хохирогчид гэж ойлгож болох уу?
-Нэг талаараа тэгж ойлгож болно. Хүүхдийг хамгаалах 30 гаруй байр улсын хэмжээнд ажиллаж байна. Тэд хүүхдэд шаардлагатай эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бие махбод болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдэд мөн тусламж үзүүлдэг. Хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын хуулиар харилцан зохицуулдаг. Тухайн хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэл зүйн ажилчид хүүхдийг хамран сурах сургуульд сургахад анхаарч ажилладаг. Жишээлбэл, “Өнөр бүл” асрамжийн газарт харьяалагдаж байгаа хүүхдүүд тойргийнхоо сургуульд суралцдаг.
-Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн бага насны хүүхэд байдаг. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийн дэргэд хийж болох үйлдэл, болохгүй үйлдлээ хэрхэн ялгах ёстой вэ?
-Ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг эцэг, эхийн үүрэг хариуцлага, ухамсартай шууд хамааралтай. Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар биеэ хянах болох захирах чадваргүй болсноос бага насны хүүхдэдээ гар хүрэх, хүчирхийлэх, сэтгэл санааны тогтворгүй нөхцөл байдал үүсгэдэг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид өөрийн үйлдлээ хянаж, анхаарах ёстой. Тэгж байж хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг тодорхой хувиар буурна.
Хүүхэд хоол тэжээлийн хомсдолд орох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, хүүхдийг үл хайрах нь асран хамгаалах ажилтай шууд холбоотой юм. Хүүхэд хамгааллын хуульд энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн байдаг бөгөөд 18 нас хүртэл асран хамгаалах үүрэг нь эцэг эх, асран хамгаалагч болон хууль ёсны төлөөлөгчид хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.
–Өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, өөрийн эрхшээлд байлгах зэргээр сүрдүүлдэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсаар байна. Үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ
-Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой цахим сүлжээнд байршуулсан мэдээллийг шалгаж үзэхэд зарим тохиолдолд худал мэдээлэл түгээсэн байдаг. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянмонгол хороолол орчимд олон хүүхэд бүлэглэн нэгнээ зодож, бэртээж байна гэх мэдээллийг иргэн өөрийн нүүр хуудаснаа байршуулсан. Иргэний оруулсан мэдээлэл дээр үндэслэж иргэд дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахад олны танил хүн тухайн газарт байсныг хүүхдүүд дагаж зургаа даруулах үйл явдлыг хөндлөнгөөс харсан этгээд зодолдож байна гэж ойлгон олон нийтийн цахим сүлжээнд цацсан тохиолдол бий.
Зарим мэдээлэл батлагддаг. Жишээ татвал, орон сууцны орцонд өсвөр насны охид нэгнээ зодож буй бичлэг цацагдсан. Тус бичлэгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага хүлээлгэсэн.
Үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоохын тулд ерөнхий боловсролын сургуулиудад сургалт нөлөөллийн ажил, хяналт шалгалт зохион байгуулах, асуулга авах зэргээр үе шаттай нөлөөллийн ажил зохион байгуулдаг.
Сургуулийн хэмжээнд үйлдэгдсэн өсвөр насны хүүхдийн дээрэлхэлтийн асуудлыг эцэг, эх дур мэдэн шийдэх гэж сургууль дээр нь очиж нөгөө талыг нь айлгах, дарамтлах болон бусдын хүүхдийн биед зөвшөөрөлгүйгээр гар хүрсэн хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарч байсан.
Үе тэнгийн хүүхдүүдийн дээрэлхэлтийн асуудлыг сургуулийн хүүхэд хамгааллын баг буюу анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтанд хандаж зохих арга хэмжээг авхуулах ёстой. Тиймээс, хүүхдийн сэтгэл зүйд гэм хор учруулсан хэмжээний гэмт хэрэг, зөрчлийн шинтэй байвал цагдаагийн байгууллагад мэдээлж хамтарч ажилласнаар шийдвэрлүүлэх боломжтой.
Цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнээ гадаад төрх, бие бялдрын хөгжлийг тохуурхаж шоглох үйлдэл гаргадаг 500 орчим цахим групп хуудас байсныг Харилцаа холбоо зохицуулалтын газарт хүргүүлж, хаалгасан.
3,548.92






















































Илгээх 2026-01-15 59.153.112.25
Ажилаа хяналттай хий. Хүсэл эрмэлзэл шуналыг хэн дарах юм. Театр л дарна
Нэргүй 2026-01-15 66.181.179.225
VANXANI BIEE UNELLEED ALNIN SEXSEER ANUSDI BOOB XXI BOOW DOLOOJ80955877
Нэргүй 2026-01-15 66.181.181.187
MONGOL HUNII BIED ARHI EROOS ZOHIDGUI .ARHIIG L MONGOLD HEREGLEEG L BAGASGAH HERGTEI BGAAM DAAA