Энэ жилийн наадмаар 2 аварга, 1 дархан аварга төрөх боломжтой

Энэ жилийн наадмаар 2 аварга, 1 дархан аварга төрөх боломжтой

Энэ жилийн наадмаар 2 аварга, 1 дархан аварга төрөх боломжтой

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйлд 9.1-д "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" гэж заажээ. 2026 оны тухайд Их Монгол Улсын 820 жилийн ой тохионо. Тиймээс 1024 бөх барилдах учиртай. Өөрөөр хэлбэл, арван даваатай барилдаан болно.

Арван даваатай наадам болсон тохиолдолд шинэ улсын цолтнууд, цолоо ахиулсан бөхчүүд олон төрдөг учиртай. Тэр дундаа аварга, арслан бүр дархан аварга ч тодрох боломжтой билээ.

Дээрх хуульд дараах байдлаар заажээ.

  • 9.3.8.улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлсэн бол улсын аварга
  • 9.3.9.ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол улсын аварга
  • 9.3.11.улсын аварга цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол даян аварга
  • 9.3.13.улсын аварга цолтой бөх 10 даван түрүүлсэн бол дархан аварга.

Заалтаас харахад аварга цолтой бөхчүүдээс түрүүлвэл дархан аварга болох боломж бий. Ялангуяа П.Бүрэнтөгс, О.Хангай гэсэн өнөө цагт ид барилдаж буй аваргууд цолоо ахиулахыг үгүйсгэхгүй.

Мөн Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Э.Оюунболд гэсэн улсын наадамд түрүүлсэн арслан цолтой бөхчүүд үзүүрлэхэд л улсын аварга цол, түрүүлэхэд даян аварга цол хүртэх аж.

Харин өмнөх тэгш ойн наадамд үзүүрлэж арслан цол хүртсэн Б.Орхонбаяр түрүүлвэл аварга цол, үзүүрлэвэл чимэг нэмэх учиртай. Нөгөө талаараа түрүүлж үзээгүй хоёр удаа үзүүрлэсэн арслан цолтонд аварга цол олгохгүй. Аварга цолыг түрүүлж байж л хүртэх учиртай.

Хэрэв энэ жилийн наадмаар түрүүлж үзсэн арслан цолтон үзүүрлэж, улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлвэл хоёр аварга цолтон төрөх аж. Жишээлбэл, Б.Бат-Өлзий заан түрүүлж, Э.Батмагнай арслан үзүүрлэвэл хоёулаа аварга цол хүртэнэ.

Түүнчлэн П.Бүрэнтөгс эсвэл О.Хангай аварга үзүүрлэвэл даян аварга, түрүүлвэл дархан аварга болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.46.173

Түрүүлж л аварга болдог

Avatar

Нэргүй 2026-01-15 103.229.122.170

ДООР БӨӨН БӨХИЙН ХАР ХЭРҮҮЛ, ХАХАХАХАХАХА

Avatar

Нэргүй 2026-01-15 115.138.70.36

ийм нэг балай юм байх юмаа.!!! 1024 барилдах юм бол 9давсан 2бөхөд арслан цол өгөөд 10 давсанд нь чимэг өгөх хэрэгтэй. тэгвэл ийм балай юм болохгүй.
жишээ нь: Орхонбаяр ойн жил 10давж түрүүлбэл аварга болно. ойн биш жил 9давж түрүүлбэл аварга болно. тэгэхээр ямар утга байна. Орхонбаяр ойн жил 2удаа 9 давсан ч Хангайн доор….
яахав 1024т боломж их байдаг гэдэг ч одоо үед ялгаагүй шүү дээ.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2026-01-15 66.181.177.228

Нэн наадамд хоёр хүн түрүүлдэггүй болохоор хоёр хүн аврга болохгүй. юу донгосоод байгаа юм бэ?!

Avatar

БӨХ 2026-01-15 59.153.113.70

Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд тосонд умбаж торгон дээр хөлбөрч элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай! Багадаа жалгынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөний хэрэг ингэж гарах гэж

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.112.242

Найр наадмаа одоо болимоор юм. Одоо чинь хэддүгээр зуун билээ. Нөгөө л 13 дугаар зуундаа гаццан. Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэх дуртай. Зунжингаа тэр аймаг сумын тэдэн жил гээд замбраагүй наадаж, архидана. Жил бүр олон тооны инженер, эрдэмтэд гаргаж ирдэг бол сайхансан. Телевиз радио нь зүгээр л дуу хөгжмийн уралдаан тэмцээн, баахан савангийн сериалууд. Шинжлэх ухааны, танин мэдэхүйн нэг ч контент байхгүй. Залуу үе нь бөх, дуучин, жүжигчин гэсэн мэргэжил л эзэмшдэг. Төр засаг юм хийгээсэй.

Avatar

Нэргүй 2026-01-15 122.201.31.98

Өв соёлоо устгаж үгүй хийх гээд байгаа юмуу

Avatar

Зочин 2026-01-15 59.153.112.145

Шинэ он гараад улс орныхоо эдийн засгаа яаж дээш татах вэ, яаж өрөө дарах вэ гэдгээ эхэлж ярих байхад улс орны хөгжилд ямар ч нэмэргүй допингтой усан гүзээнүүдээ маш их мөнгөөр байлж шагнадаг, найр наадмаас өөр юм болохгүй болсон төр, ард түмэн.

Avatar

m 2026-01-15 202.131.243.195

Н.Өсөхбаяр, Бадарч 2 барилдахгүй бол наадам үзэхгүй ээ…

Avatar

Зочин 2026-01-15 66.181.176.83

хэн энэ хүүхдүүдийг тагнуулч болгоно гэж худлаа хошигруулаад бна вэ

Avatar

Нэргүй 2026-01-15 108.18.206.188

Ардын хувьсгалын тэгш ойгоор буюу 80, 90 жилийн ой гээд 10 жилд 1 удаа л болно. Баахан батлаж чадахгүй цолтон хэнд ч хэрэггүй !!!

Avatar

byrees@ 2026-01-15 50.147.160.114

zampyymangar, darsan barilga, xajyyd bolon bgn xashaand barisan byrees, 1868 CUXNi barsykgay,?
gadni 600 alla.

Avatar

Дампуу 2026-01-15 202.9.46.106

Сөнөж доройтохын шинж тэмдэг!

Avatar

БӨХ 2026-01-15 103.212.119.87

Өв соёл мандтугай!

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.119.87

Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай!

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.121

Допингийн шинжилгээг наадам болохоос 3 хоногийн өмнө эцэслэн шийдвэрлэж цол өгдөг байх хэрэгтэй. Ерөнхийлөгч цолыг нь зарлиг гаргаад өгчихсөн байхад дараа нь Ерөнхийлөгчөөс дээгүүр эрх мэдэлтэй гадны хүний заавраар цолыг нь хураагдаад авчихдаг явдал нь өөрөө хууль бус болоод байгааг холбогдох хүмүүс яагаад ойлгохгүй байна вэ. Одоо чинь наадмаар түрүүлсэн хүнд итгэж болохгүй болоод байна.

Avatar

аварга арслан 2026-01-15 202.179.8.118

Одоо үндэсний бөхөөр барилдаж байгаа нээх их хормойгоо чирч пээдийсэн аварга, арслангуудаас олимпын төрлөөр олон улсын дэвжээнд гарч медаль авсан хүн байна уу? Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргууд тив дэлхий олимпын медальтай

Avatar

s 2026-01-15 66.181.170.70

naadmaar hereglewel yahi ternii orond tvrgewchilsen test awdag boloh heregtei

Avatar

Нэргүй 2026-01-15 172.56.3.238

Тэнэг юмаа болих хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2026-01-15 202.179.8.118

Ер нь бол УИХ-д сууж байсан хэдэн уяач, бөхчүүдийн гайгаар Ерөнхийлөгчийн зарлигаар цол чимэг олгодог болсон. Одоо үүнийгээ больчих хэрэгтэй. монгол үндэсний бөхөд допингийг нь зөвшөөрөөд, цолны асуудлыг бөхийн холбоонд хариуцуулаад хаямаар байна. Допинг хэрэглэсэн нэг тэнэг ороод л төрийн наадмыг утгагүй болгож байна. Харин олимпын төрлөөр улсын аварга болон дээш медаль авсан тамирчдаа тэр нутгийн зөвлөл энэ тэр нь байр машинаараа шагна. Найрны начны мөнгөө Дэлхийн аварга болсон хүүхэнд өгцөө

Avatar

Бадарч тахар 2026-01-15 66.181.190.28

2048 бөх барилдуулаад баахан цолтонгууд төрүүлэх хэрэгтэй байна ! би ч гэсэн зодогломоор л байна

Avatar

зочин 2026-01-15 66.181.166.196

Ер нь бол наадмын бөх хэт сунжруу, цаг их иддэг, булхай луйвар, допингийн хэрүүл энэ тэр гээд аль ч талаараа асуудалтай ш дээ, одоо цаг өөр болсон ш дээ, заавал 512 гэж хонон өнжин заваарч байх хэрэг байдаг юм уу, 256 бүр 128 ч байсан болох биш үү, цаг бага иддэг, цомхон тусмаа л зүгээр баймаар санагдах

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.46.73

Хуулиндаа 10 жил тутам гэж байгаа учир энэ жил 1024 бөх барилдуулахгүй.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.119.51

зүгээр л 10 жил тутам гээгүй, 2 үйл явдал нэрлээд тэгш ой гэсэн л дээ. тэр 2 үйл явдалын тэгш ойнууд нь хоорондоо 5, 5 жилээр зөрдөг.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.119.51

Хууль дээр нь "Их Монгол Улс байгуулагдсаны болон" гээд заасан гэдэг чинь 1206-2026 тэгш ой таарч байна. Ардын хувьсгалынх болохоор 1921-2021, 2031 гээд 10 жил тутамд тэгш ой, Их Монгол Улсынх болохоор 1206-2026, 2036 гээд 10 жил тутамд тэгш ой. Энгийнээр ойлговол 5 жил тутамд 1024 бөх барилдах юм байна гэж ойлгоход болох байхаа. Ер нь энэ нь ч дээр. Үндэсний спорт, бөхчүүдээ урамшуулж дэмжсэн шийдвэр шүү.

Avatar

d 2026-01-15 103.57.95.103

1024 бөхөө больмоор юм. Бөхчүүдийг давуулах, цол өгөх гэсэн худлаа сул даваа. Олон бөх барилдлаа гээд чанарын ямар ч ялгаа байхгүй. Нэгийн даваанд нэг чөрийсөн цэрэгтэй л барилдана ш дээ.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.119.51

Чөрийсөн цэрэг цаашдаа сайн бөх болж болдог л доо. Тэгээд ч одоо цолгүй залуу бөхчүүд ч гэсэн их сайжирсан. Сумын начин заан гэхэд л улсын цолтой бөхчүүдээс бараг ялгагдахгүй бие хаа, барилдаантай болж байгаа. Үнэхээр цэрэг барилдуулмааргүй байвал аймгуудын наадмыг улсынхаас зөрүүлчихэд л болно. 1024 барилдана гэдэг чинь олон бөхчүүдэд боломж учраас бараг бүгд л зориод ирэх байх. Нөгөө талаар, зэрэг хийвэл аймагт барилдаж буй олон залууст бас л боломж гарч байгаа хэрэг.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.119.51

Ер нь бол улсад 1024 бөх гаргачихаад байхад цаана нь аймаг бүрт 128 бөх гаргачих хэмжээний бөхтэй, үндэсний бөхөө сонирхдог барилддаг, өв соёлоо тээсэн улс шүү дээ. Нэгийн давааны ганц цэргээр чичлээд байх нь утгагүй.

Avatar

444 2026-01-15 43.228.129.131

Үндэсний их баяр наадмын хуулиндаа өөрчлөлт оруулж байж 1024 бөх барилдах мангадлалтай

Avatar

444 2026-01-15 43.228.129.131

Үндэсний их баяр наадмын тухай хуулиндаа 10 жил тутам гээд заасан байхад 1024 бөх барилдах боломж байхгүй. Харин 2031 онд л 1024 бөх барилдах боломжтой.

Avatar

Нэргүй 2026-01-15 203.23.49.220

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйлд 9.1-д "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана"

Avatar

Монгол хүн 2026-01-15 66.181.181.169

Зөвхөн 1921 оны ардын хувьсгалын ойг л мэддэг өчүүхэн амьтан гэдгээ түмнээс нууж яв гэж зөвлөх байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж