Зудын эрсдэлтэй Баянжаргалан, Угтаалцайдам суманд туулах чадвартай автомашин олголоо

Зудын эрсдэлтэй Баянжаргалан, Угтаалцайдам суманд туулах чадвартай автомашин олголоо

Зудын эрсдэлтэй Баянжаргалан, Угтаалцайдам суманд туулах чадвартай автомашин олголоо
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өчигдөр /2026.01.14/ ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангид ажиллаж, зудын эрсдэлтэй аймгуудын зарим сумдад туулах чадвар сайтай, авто машин, цас цэвэрлэгээний машин механизм хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. Төв аймгийн Угтаалцайдам сум, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвд тус бүр туулах чадвар сайтай Mitsubushi L200 , Төв аймгийн Зуунмод суманд Liugong маркын автогреидер хүлээлгэн өгөв.
УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга Ж.Батжаргал “Аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож, зудархуу сум олон байна. Тиймээс орон нутгийн удирдлага, иргэдийн санал хүсэлтийг Улсын онцгой комисс /УОК/, холбогдох байгууллагуудаар явж газар дээр нь цагийн байдлыг үнэлж, шаардлагатай сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний бүтээмж чанарыг нэмэгдүүлэх хүрээнд туулах чадвартай автомашиныг сумдын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллагуудад олгож байна. Мөн цас зудын нөхцөл байдлаас орон нутагт зам даваанууд хаагдаж байгаатай холбогдуулаад зам гаргах зориулалттай техник хэрэгслүүдээр хангах ажлыг УОК-оос зохион байгуулж байна.
Тиймээс нийт иргэд, орон нутгийнхныхаа өмнөөс УОК-т талархал илэрхийлж байна. Энэхүү олгож байгаа техникүүд, малын өвс тэжээл шаардлагатай цаг үедээ орон нутаг, малчдад хүрвэл хүнд цаг үеийг эрсдэл, хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг болно гэж бодож байна” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-15 202.131.239.126

Huviasaa ugch bga yum shig guglug chini

Avatar

Нэргүй 2026-01-15 103.229.121.24

Хурган дарга нар нь хувийн машинтай болж дээ?!!

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.190.179

иргэдийн татварын хөрөнгөөр авсан зүйлийг л өөрөөсөө өгч байгаа юм шиг ш*** юм аа. төрийн албанд хэрэгтэй машин тэргийг өгөх л хэрэгтэй. сүр дуулиан болгохоо л больчих

Avatar

зочин 2026-01-15 66.181.166.196

Өвөлд сайн бэлтгээгүй, удирдлага нь чадавхи султай газар л зуд болдог гэж ойлгодог ш дээ, сүүлийн үед хариуцлагагүйн зуд ч гэх болсон, угаасаа л өвөл цас ордог, хүйтэрдэг, сайн бэлдсэн нэгэн бол дажгүй даваад л гардаг биз дээ, мал хуй бол яах вэ дээ байгалийн ааш араншингаа дагаж өсөж үржих цагтаа өсөж үржээд, үхэж хорогдох үедээ үхэж хорогдоод л явдаг жамтай эд

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.194

Энгиын аылын хүүхд ажлд орж чадхгүы дрга нрын б**с долоогчд ажлд оржийн гэж яриаг гаргагчд х***а манж зхвахилгат яриа х***а манж бодлбн хужааманжууд аэлд орж бгаа худлаа муулж худлаа яриж х***а манж бодлгоо нуух гэж төарөлдүлхмгэж х***а манжууп худлаа шааж х***а манж яриа гаргж мнголд ихэнх нь х***а манж манж бодлгоор х***а манжууд ажлд орж хулгай шааэ байгаа тэрийгээ худлаа яриа гхргж битгий далдлх гэж ядж шааж х***а манж л******д.

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.194

Энгиын аылын хүүхд ажлд орж чадхгүы дрга нрын б**с долоогчд ажлд оржийн гэж яриаг гаргагчд х***а манж зхвахилгат яриа х***а манж бодлбн хужааманжууд аэлд орж бгаа худлаа муулж худлаа яриж х***а манж бодлгоо нуух гэж төарөлдүлхмгэж х***а манжууп худлаа шааж х***а манж яриа гаргж мнголд ихэнх нь х***а манж манж бодлгоор х***а манжууд ажлд орж хулгай шааэ байгаа тэрийгээ худлаа яриа гхргж битгий далдлх гэж яд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж