Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.
Бортээгийн орд – суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.
Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.
Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.
Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах
Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:
-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
-Үндэсний баялгийн сан арвижин,
-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.
3,548.92


















































Нэргүй 2026-01-14 202.126.88.118
Тээвэрчидээ мартваа !!!
Нэргүй 2026-01-14 103.229.122.185
хичнээн их хүлээв дээ гэдэг шиг. тэгмээр.юм даа. үнэхээр орох оронгүи ингэж чиг явах гэж яаж зарим нь тэр олон баир аваад бна заагаад өгөөч гаихмаар юма
Нэргүй 2026-01-14 103.229.120.77
Стратегийн учир хөрөнгө оруулагчийн нөхцөлд Хятад Оросын компанийг хориглох. ийм практик олон улсад их ий.
Нэргүй 2026-01-14 172.56.33.182
МАН-ын хүн л авахгүй бол хувьчилж ерөөсөө болохгүй, АН-ын хүнд орд өхийн бол ард түмэн босно шүү !!!
Нэргүй 2026-01-14 202.9.40.3
40 жил нам төр хулгайлсн х***а манжууд хулгайч х***а манжууда солихгүй гэхээр худлаа гажиг элдэв хангай яриа шааж хүн солиод хэрггүй ч гэж шхаж байх шиг хулгайч пздагууд.
Нэргүй 2026-01-14 202.9.40.3
Гяяяяхх гяяяхх 126 ихэнхмнь х***а манжууд чи төлөө юм хиыхгүй х***а манжуудынха төлөө хужаамманж бодлгын юм хийнэ гяяяяхх гяяяяхх буруу гарууд-с юм храад бнда арргүй мнгол гэж бодоод хараадмбгаа байх гэвч ихэнх нь х***а манжууд х***а манжуудынхатөлөөюм хийж мнгол хүнийг хорлх л байх хорлдгийн. Гяяяххх гяяяхх.
зочин 2026-01-14 66.181.186.54
Таван толгой нэг л том бүлэг орд шүү дээ, хулгайчуудын арга маш их нарийн юм аа! Цанх Оорцог Бортолгой Бортээг Онч Ухаа худаг гэх шиг хөөрхөн нэр өгч байгаад нүүрсийн хулгайгаа хийх дээ.Нүүрсээ өөрсдөө ухаад зарж чадаваргүй засгаар яах юм огцрруулах хэрэгтэй.Эрдэнэс таван толгой кампани өөрийн хүчээр олворлож чадахгүй заавал гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юмуу?
Нэргүй 2026-01-14 202.9.40.3
Хулгайч х***а манжууд хулгайч х***а манжуудтай тэмцсн мнгол хүнийг муулж дош оруулж гаргхгүй гэж х***а манж бодлгошааж яриа гаргжхийх гэсн санаархл шааж гяяяхх гяяях хулгайч х***а манжууд андуураад шаагаад бгаарай. Хужааманжужд толгойд шааж болсн дууссн шүү
Нэргүй 2026-01-14 66.181.177.247
ТЭГЭЭД түргэн ашиглалтанд оруулаач дээ барилдахаасаа таахалзахана гэдэг шиг л эргэлтэнд оруулах гэж байна хувь хүртээх гэж байна,ашиглах гэж байна гээд л попроод байх юм
Нэргүй 2026-01-14 66.181.191.136
Хүүк амарбаясгалан гэж хулгайчаа илчилж унагасаны цаад зорилго нь Бортээг байсан ч юм билүү. Юу болохыг харж л байя. ЭЗ эргэлтэд оруулаад байх юм байхгүй л баймаар юм. Зүгээр Эрдэнэс Таван толгойн нэг лицензийн талбай шүү дээ. Зүгээр Эрдэнэс Таван толгой бусад талбайн ижил үйлж ажиллагаагаа зохион байгуулаад явахад болох зүйл юм. Гэтэл МАН ын нүүрсчид сүржин нэрний ард дан мега хулгай хийдэг боллоо.
зочин 2026-01-14 66.181.186.54
Бортээг чин зүгээр л Таван толгойн ордын нэг салвар орд биз дээ? Юун гадный хөрөнгө оруулалт,бид бэлэн байгаа нүүрсээ ухаад өөрсдөө зарж чадахгүй болчихсон амьсгганууд юмуу? Төслийн үр өгөөжийн дийлэнх Монголд улсад ноогдох гэнэ.Яаж солиор байгаа юмвэ? Нүүрсээ ухаад Хятад руу зарахад заавал гадный хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ.Хуцаж байнаа .Эсвэл МСS -д өгч 2дахь Ухаа худаг болгох санаа байна уу