"Амар байна уу" үзэсгэлэн худалдаа Их наяд болон Соёолж худалдааны төвд болно

"Амар байна уу" үзэсгэлэн худалдаа Их наяд болон Соёолж худалдааны төвд болно

"Амар байна уу" үзэсгэлэн худалдаа Их наяд болон Соёолж худалдааны төвд болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон байна. Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг байна. Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг аж. Тиймээс энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг,  дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгох юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.
Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.89.16

ёстой зогсоолын хүрэлцээ тун муу, авто замын түгжрэл ихтэй газар бна даа

Avatar

Иргэн 2026-01-14 66.181.190.167

Дүүрэг болгонд гаргавал Ач холбогдол нь Илүү…

Avatar

9 Дүүрэг бүрт үзэсгэлэн худалдаа 2026-01-14 202.55.188.83

Хотын 9 дүүргүүдийн хамгийн түгжрэл үүсэхгүй төв цэгт Амар байна уу? үзэсгэлэн худалдаагаан хийцгээе. Гүйцээ

Avatar

Зочин 2026-01-14 202.9.40.153

Түгжирч түгжирч хаа хол очоод эх орныхоо үнэтэй бараа бүтээгдэхүүн л авах болно…

Avatar

Нэргүй 2026-01-14 103.212.117.56

ЗОГСОЛГҮИ ӨР ГАЗАР ХИ

Avatar

Irgen 2026-01-14 59.153.113.29

Duureg tus burt zohion baiguulj bolohgui yu. Hoorondoo oirhon hoerhon gazart hiiheer tuluvlusun ni utgagui bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж