Төрийн өмчит аж ахуй нэгжийн тодорхой хувийг хувьчлах асуудлыг УИХ намрын чуулганаараа хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржийн 15 хувь. “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 хувь, “Эрдэнэт” үйлдвэр 10 хувь, “Эрдэнэс критикал минералс” компани 10 хувь, Дулааны III цахилгаан станц 49 хувь, Дулааны IV цахилгаан станц 49 хувь, Эрдэнэт дулааны цахилгаан станц 49 хувь, Дорнод бүсийн эрчим хүчний систем 49 хувь, Дарханы дулааны станц 49 хувь, Амгалан дулааны станц 49 хувь, Төрийн банк 45 хувь, Үндэсний давхар даатгал компани 34 хувь, Хөдөө аж ахуйн корпорацийн 49 хувь, МИАТ коипанийн 10 хувь, Шивээ-Овоо компанийн 39 хувь, Багануур компанийн 24 хувь, Монголын Цахилгаан холбоо компанийн 44 хувь, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчлахаар Засгийн газар энэхүү тогтоолын төсөлдөө тусгасан юм. Дээрх асуудалтай холбоотойгоор төр уул уурхай, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаа хувьчилж болохгүй гэдэг асуудал хөндөгдөж буй бол ялсан намын саалийн үнээ, шахаа болж байгаа төрийн өмчит компанийг хувьчлах нь зүйтэй гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Шижир нарын байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:
-Стратегийн гол салбар болсон эрчим хүчээ хувьчилна гэдэг аюултай зүйл. Хувьд очно гэдэг үнэ нь өснө гэсэн үг. Үнийн өсөлтийг өнөөдрийн ядуу иргэд, аж ахуй нэгж даахгүй. Энийг ашигтай болгох амархан. Үнэ тарифыг нь бариад байгаа нь иргэд, аж ахуй нэгжид дарамт болгохгүй гэж л бариад байгаа. Чөлөөлчихвөл тулгасан үнээрээ энэ компани ашигтай болоод л явна. Эрчим хүчний үнэ үнэтэй болохоор иргэд л зовно. Харийн хүн авчихвал яах вэ, стратегийн салбар. Дайн хийхээ больсон стратегийн салбарыг хяналтандаа авдаг. Бид одоо нефть дээр зовж байна, ахиад эрчим хүчин дээр ийм байдал үүсвэл яах вэ.
Нэгдүгээрт, эрчим хүчний компанийг хувьчлах энэ асуудалд анхааралтай хандахгүй бол гадаадынхан авна, үнэ нь хязгааргүй өснө, монополь тулгана.
Аж ахуй нэгж, иргэд үнийн өсөлтийг нь даахгүй. Өнөөдөр улс орныг тэжээж байгаа хоёрхон том компани бий. “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компани. Covid-19 цар тахлын хүнд үед хэн мөнгө гаргасан энэ хоёр гаргаж цахилгаан, дулааны мөнгө төлсөн. Хувийнхан төлсөн үү төлөөгүй. Хувьд очихоор цахилгаан, дулааны үнийг төлж, нийгмийн хариуцлага хүлээхгүй болно. Ард түмнээ тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьчилж болохгүй.
Өмнө нь НИК компани нийгмийн өмнө үүрэг хүлээдэг байсан, хувьд очсоноор энэ үүрэг нь байхгүй болсон.
Тэгэхээр энэ хувьчлалаар хэдхэн гэр бүл л баяжина.
Эхлээд 10 хувь, 20 хувийг хувьчилна гэж эхэлнэ. Стратегийн хөрөнгө оруулагч гээд нэг нөхөр гаргаад ирнэ. Тэгэхээр таван хувь авсан нөхрийг ч юм уу, гурван хувь авсан нөхөр хяналтаа тавиад явна. Гол баялаг болсон юмнуудаа хувьчлах гээд дайраад байх юм.
Уг нь манайд бизнес эрхлэх боломж бий. Гаднаас аваад байгаа юмыг яагаад дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юм. Тэрэн рүү төр оролцоод байгаа юм байхгүй. Харин төрийнхөө бий болгосон, ард түмнээ тэжээж байгаа гол үйлдвэрээ хувьчлах гэж өчнөөн удаа асуудал орж ирж байна. Гурван удаа эрчим хүчний салбарыг хувьчлах гэж орж ирсэн. Гурвууланд нь буцаж байсан, одоо яах юм мэдэхгүй байна. Хамгийн аюултай юм харьд очих шүү.
Гал голомтоо хувьд өгчихгүй байх гэж найдаж байна. Хэрвээ эрчим хүч гадаадын компанид очвол эрчим хүчний тулгасан үнийг л авна.
Хуьцааг янз бүрээр аргалчихаж болдог байхгүй юу. Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчилсан, тэгэнгүүтээ стратегийн хөрөнгө оруулагч гээд гаргаад ирж байгаа. Тэгээд дүрмэндээ монополь эрх ч юм уу давуу эрх өгөөд хяналтаа тавиад явчихна.
10-20 хувийг зарчихаад, стратегийн хөрөнгө оруулагч гээд гаргаад ирж байгаа. Тэгээд өнөөх дүрмээрээ том эрхтэй, хяналтаа тавиад явчихаж байгаа.
Олон нийтэд нээлттэй арилжина гэдэг заль. Та нар авахгүй, би авахгүй, олон нийт авахгүй. Хүн амын 3 хувь л хуримтлалтай тэд нар сонирхож авна, аль эсвэл гадаадынхан авна.
Дани, Норвеги, Финланд зэрэг улсууд стратегийн компаниудаа хувьчлахгүй, засаглалыг нь сайжруулдаг. Бид ч мөн хувьд өгөх биш, засаглалыг нь сайжруулах ёстой. Хэдхэн гэр бүлд өгөх асуудал биш. Манайх өөрөө жижиг орон, Хятадад нэг гуанз нээхэд ашигтай. Монголд бизнес эрхлэхэд хүнд, тийм учраас төрийн зохицуулалт байхаас аргагүй. стратегийн гол салбаруудаа төр авч явах ёстой, хувь хүн улс орныг тэжээнэ гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР:
-Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг биржээр дамжуулж хувьчлах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Төр бүгдийг хийдэг, бүгдийг авдаг байж болохгүй. ДНБ -ийн 74 хувийг төр үйлдвэрлэж байна гэдэг бараг социалсист улс. Бид социалист улс, биш чөлөөт эдийн засгийг хөгжүүлэхээ Үндсэн хуульдаа заасан.
Төрд өнөөдөр 124 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуй нэгж дээр маш их хэмжээний хөрөнгө байна, түүнийг дагасан хулгай луйвар асар их яригддаг.
Дэд сайд болж байхаар төрийн өмчит компанийн захирал болъё гэдэг аман яриа ч байдаг. Энэ бол төсвөөс гадна асар их хэмжээний мөнгө үрэн таран хяналтгүй байгаа гэдгийг л харуулж байгаа. Хариуцлага тооцдоггүй, хариуцлага тооцох гэхээр биенээ чагталдаг. Хэрвээ миний хүнийг хөндөх юм бол чиний хүнийг хөндөнө гэдэг.
Төрийн өмчит компанийн захирал нь бүгдээрээ намаас хамааралтай. Ийм байхад төрийн өмчит компанийг хэзээ ч үр ашигтай ажиллуулж чадахгүй.
Сайдаас буугаад төрийн өмчит компанийн захирал болдог, төрийн өмчит компанийн захирлаас буугаад сайд болдог. Ийм гажиг тогтолцоог эрх арьж байгаа нам сүүлийн 10 жил хийлээ, үүнийгээ одоо ухаарч байгаа нь яамай.
“Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг жилийн худалдан авалт улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг жилийн хөрөнгө оруулалтын зардалтай тэнцэж байгаа.
Нэг жилд 3 их наяд төгрөгийн худалдан авалт хийж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт төрийн өмчит компанийн худалдан авалттай тэнцсэн гэсэн үг.
Төрийн өмчит компани тэр чигээрээ мафи болсон. Төрийн өмчит компанийн захирал нь сонгуульд нэр дэвшдэг, сонгуулиас өмнө сурталчилгааны материал тараадаг. Мөн томилсон сайд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд бүх талаар дэмжлэг үзүүлдэг. Ийм болсон байгаа нөхцөлд төрийн өмчит компаниудыг хувьчлахаас аргагүй.
Г.ХОРОЛ
3,548.92



















































БАЯЛАГТАА ЭЗЭН 2026-01-14 66.181.178.129
Анадбузарын хүүхэн өмч хувьчлалын асуудлыг барьж авч байгаа нь сүүлийн 8 жил төрийн эрхийг барьж буй нөхрийн үйлдэл гэж шууд уншигдаж байна. Муу хөгийн баялагтаа эзэн сууна гэж уриалсан чи бидний баялагт эзэн суухаар явж байжээ. Буухаасаа өмнө ард түмний баялагт эзэн суух гэсэн хүслээ гүйцэлдүүлэхээр Зандкаг томилжээ.
Нэргүй 2026-01-14 202.9.46.173
х***а вирусын үед 2019 онд Монголчууд бид цахилгаан, дулаан, байрны төлбөрөө Эрдэнэтийн буянаар өөрөөр хэлбэл Улсын үйлдвэрийн буянаар төлүүлсэн хэрвээ х***а эба, сахал х***а эрдэнэбилэгтэнгүүд авчихсан байсан бол Монголчууд өвөл нь хөлдөөд үхээд дуусах байлаа гэж. Тэгэхээр хэзээ ч хувьчилж х***а хулгайчуудад өгч болохгүй???????????
Нэргүй 2026-01-14 202.9.46.173
Эрчим хүчийг хэзээ ч хувьчилж болохгүй салбар өмхий хужаанууд авбал Монгол улс устах аюултай
зочин 2026-01-14 103.57.93.56
Төрийн өмч хөрөнгө уул уурхай эрчим хүч цахилгаан дулааны станцууд ард түмний амьжиргааны баталгаа эх үүсвэр хувьчилж болохгүй Даваасүрэн гишүүнд талархаж бна
Зочин 2026-01-14 66.181.188.163
Ц.Даваасүрэн гэж энэ хүн ямар ч ажил хийдэггүй худлаа ам нь хөдөлдөг.
Нэргүй 2026-01-14 103.229.121.24
Женко-ийн хиа хүртэл хувьчлахыг дэмжиж байхад өнөөх архаг 10% эсэргүүцэж суудаг!!! Хэрэв хувьчилбал хувалзнууд хоолгүй болно!!!
Нэргүй 2026-01-14 66.181.177.177
Эрчим хүчний салбар бол ашиглалтын зардлаа дөнгөж нөхөж байхаар Цахилгаан, Дулааны үнийг тогтоож ирсэн байдаг. Гэтэл Сангийн сүүлчийн сайд нар ЭХ салбарт Улсын төсвөөс, Уурхайн ашгаас ХО хийхгүй, Уул уурхайд цахилгаан өгөх зардлыг ард түмний халааснаас гаргах, Худалдаж авсан этгээдэд өндөр ашиг өгдөг болгох бодлогыг тулгаж байгаа нь эцэсдээ Ард түмнийг ядууруулахад чиглэж байна ‼️
Зочин 2026-01-14 64.119.29.46
Энэ 2 хүн маш зөв юм ярьсан бна тэгээд эсрэгээр нь хийдэг шүү дээ үүнийг болих хэрэгтэй
Нэргүй 2026-01-14 202.126.89.89
АНУ 75 улсын иргэнд виз олгохгүй гэж байгаа бөгөөд үүнд Монгол улс багтсан байна. 1-р сарын 21нд бүрэн жагсаалт нь гарна гэж байна.
Нэргүй 2026-01-14 202.126.89.89
Ардчилсан намынхан аа, улсаас өөр хулгайлж авах юм юу байна вэ?
Нэргүй 2026-01-14 66.181.178.129
Засаг хэн барьж байгаан
Зочин 2026-01-14 66.181.177.53
10 эсвэл 15 хувь чинь юун хувьчлал баыхав дээ яюун ард түмэн хянана гэж Хувьцаа нэрээр иргэдээс зээл авч байгаав л гэсэн үг Жижиг хувьцаа эзэмшигч хянах боломжгүй угаасаа ямар ч эрхгүй Шивээ овоо зэргийг зуун хувь хувьчлаад ихэнхийг болих хэрэгтэй
zochin 2026-01-14 71.229.150.6
Zuv asuudal shuu,enriin irgen ch uuniig oilgoj sanaa zovj bna.Tsuun ch gesen eruul shunalgui gishuud baigaa ni yamai,Ihenh ni shunaliin devuud yaj ch medne,Shunaltaad suuj baigaa.Mash ayultai,ihenh uls tsahligaan teever holboo radio bugd ulsiin medeld l bdag shuuvdee.
Зочин 2026-01-14 162.229.191.188
Энэ Даваасүрэн гэж 1 чухал чухал юм ярихаас цаашгүй нөхөр байх юмаа. Яг энэ хүний бодитой хийсэн ажил гэж юу байнаа. Олон жил улсаас гударлаа. Ажлаас хойш татаж гацаасан л их байх.
Нэргүй 2026-01-14 66.181.177.177
МАН-АН неолиберал чонын сүргийн дайралтыг Даваасүрэн гишүүн л арай ядан торгоож байна шүү. Энэ бол өөр хэнд ч байхгүй гавъяа шүү ‼️
Иргэн 2026-01-14 103.229.122.213
ЦАХИЛГААН СТАНЦУУД, ЭРДЭНЭТ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ ХУВЬЧЛАХЫГ ЭСЭРГҮҮЦНЭ ТӨР ГЭРИЙН ЭЗЭН ЮМ БОЛ ГАЛ ЗУУХАА ХЭН НЭГ ХҮНД ӨГЧИХӨӨД ТЭР ХҮНИЙХЭЭ ГАРЫГ ХАРААД СУУЖ БАЙХ УУ ❓
ЭРДЭНЭТ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ БОЛ НИЙГЭМ ОРГОО БУСГАА БАЙГАА ЭНЭ НӨХЦӨЛД БЭЛЭН АВААД ИДЧИХ ТАЛХ ТАРИА МААНЬ БИЛЭЭ . УЛСЫН ГОЛ СТРАТЕГИЙН ЦС, ЭРДЭНЭТ, ЭРДЭНЭС ТАВАГ ТОЛГОЙГОО ХЭРХЭВЧ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ . ТОЛГОЙ БАЙНА УУ ❓‼
А ИРГЭН 2026-01-14 103.212.119.55
"Олон нийтэд нээлттэй арилжина гэдэг заль. Та нар авахгүй, би авахгүй, олон нийт авахгүй. Хүн амын 3 хувь л хуримтлалтай тэд нар сонирхож авна, аль эсвэл гадныхан авна." Энэ харин үнэн байх шүү. Нээрээ хувьчилахаар хэн авах гээд бгаа билээ. Сүүлийн жилүүүдэд жирийн ард иргэд лав мөнгөжөөгүй, харин хэн хэнд, ямар хүмүүст мөнгө бгаа билээ? Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван толгой-г хувьчилах тухай яриа ч бж болохгүй. 10%-ийг нь хувьчилна гэнэ үү. 10 ХУВАЛЗ ороод найраад дуусгана! Ашгаа түрүүлж аваад
ИРГЭН 2026-01-14 103.57.94.194
ТӨК- хувьчлахгүй гэж байгаа улс төрч бол цаашидаа төрөөс хулгайлаж луйвардаж амьдрах таатай орчин байхгүй болчихноо гэж болгоомжлоод байгаа юм!! Хувьд очивол МАН -АН мафиууд идэж ууж чадахгүй болно л доо тэр үнэн шүү!!! Харин түгээхийг нь хувьчилаад хэрэггүй!!!
Нэргүй 2026-01-14 172.56.33.182
10 %-ийн Даваасүрэн бол яах аргагүй Оросын бууны нохой ,Монголд ЦС барих ажлыг нураах Оросын үүргийг олон жил сайн гүйцэтгэж, өнлөр үнэлэгдэж яваа этгээд дээ !!!
Нэргүй 2026-01-14 202.126.91.228
МАНд нэг муухай буруу сэтгэлгээ байнаа. УИХын чуулган дээр хэт өндөр цалин хангамжыг бууруулах тухай яриа гарахад тэгвэл хулгайл хийнэ шүү дээ гэж нэр бүхий УИХын гишүүн баатарлагаар хэлж байсан. Гэтэл удирдаж байгаа компаниа алдагдалтай ажиллуулж байж өөрөө асар их урамшил аваад байгаа нь зөв мэт загнах юм. Хувийн компани эзэн хэзээ ч ийм юм хийхгүй шүү. Зүгээр л үнэгүй ч хамаагүй хувьчил тэгэж байж л хөгжил дэвшил авчирна.
Нэргүй 2026-01-14 202.126.91.228
Зүүн герман соц доотороо 1 номер хамгийн өндөр технологитой нь байсан зүүний бараг бүх үйлдвэрүүдийг 1маркаар л хувьчлаад гаргаж хаясан хэцүүдэж дампуурсан юмгүй хөгжсэн хөгжиж л байна. 2007 онд монголын тэр үеийн хэрэглээнээс 2 дахин их цахилгаан үйлдвэрлэдэг цахилгаан станцаар орж байлаа. Зүгээр л жуулчид зочилж үздэг үзмэр. Шведийн компани. Бүх засвар үйлчилгээг тэр байгуулмсан компани хийнэ. Цахилгааны юмаа германууд нь хийдэг. Станцаас гарах хаягдлыг бүгдийг боловсруулдаг үйлдвэрүүдтэй.
Davaasuren p***a bol mai shu 2026-01-14 202.126.90.225
Davaasureen chamaig bayrtsogt helsiishde balai p***a geed gants stantsiin ajil zutguulj chadadgui cham shig teneg p***a yaaj naad ordon dotroo teseed bdinbe hahaha
ДАВААСҮРЭЭН 3 СОНГОГДЛОО АРД ИРГЭДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЮУ ХИЙВ, САЙХАН ХАЛААЧ 2026-01-14 202.21.108.10
ТӨР ХЯНАЛТЫНХАА БАГЦЫГ АВЧ ҮЛДЭЭД Л ҮЛДСЭНИЙГ НЬ ХУВЬЧИЛЖ АРД ИРГЭДИЙН ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖИЙГ НЬ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2026-01-14 66.181.177.53
Шижир улс төр талаас л харж ярьж байна Даваасүрэн зөв чрьж байна Цахилгаан станцуудыг хувьчилж болохгүй НИК ийг хувьчлаагүй бол шатахуун доголдохгүй байсан
d 2026-01-14 103.57.95.103
Даваасүрэн здаа Хойд Солонгост очиж амьдарвал таарна. Үнээ чөлөөлөхгүйгээс болоод эрчим хүчний салбар чинь дампуурч дууслаа. Хэрэглээ тодорхой хэмжээнээс илүү гарвал, эсхүл гадаа темпертур тодорхой хэмжээнээс доош орвол хязгаарлалт хийнэ гээд Эрчим хүчний сайд чинь мэдэгдээд байгаа биз дээ. Элэгдэлд орсон 50, 60 жил болчихсон, их засвар хийгээгүй 3, 4-р станцад осол гарвал энхийн цагт Украйн шиг харанхуйд, дулаангүй суух ойрхон байгаа.
Нэргүй 2026-01-14 126.74.139.154
Хар Даваасүрэн 10% авахаар шантаажилж байгаад монгол улсыг эрчим хүчний хараат болгосон шийдсэн хулгайч
Нэргүй 2026-01-14 103.57.94.38
hutsalgui z**l neeh ih ard tumende hairtai hun
Нэргүй 2026-01-14 66.181.191.136
Монгол Улс яг өнөөдөр Эрдэнэт, Эрдэнэс Таван Толгой, 3, 4 дүгээр ЦС гэсэн хэдхэн төрийн өмч дээр дүнгэн данган тогтож байна. Эднийг хувьчлал нэрээр хувааж идэх аваас Монгол улс мөхнө. Хүүк шуналын тулам хувьчлал нэртэй энэ хулгайн зорилготой төслийн ард байна уу гэж хардаж байна. Та нар зүгээр далд ор муу новшнууд нянбаатар гэж хятадын зулбасага Улсын бүх валютын нөөцийг хятад руу урсгаж байна.
Нэргүй 2026-01-14 66.181.189.78
Багтааж ядаж байгаа Луйвардсан мөнгөө хураалгахаас өмнө обьект болгоод авчих санаатай хулгайчууд байна шүү!
Хятадын МСS гэх компаний уих, зг, цэц, ек, шүүх, прок, атг байгаа дээр хурдхан шиг хусаад хаячих гээд байна шүү!
Хятадууд шуурхай шүү,
Сонгуулиас өмнө хусахгүй бол, энэ уих, энэ зг, энэ цэц, энэ шүүх, проз, атг тэсэхгүй арчигдана гэдгийг ч мэдэж байгаа учир яараад дайруулаад байна даа!!!
Хятадууд Ухаа худаг гэнгүүт Оюукийг, Амарбаясгаланг, Булгантуяаг дор дор нь намнаад тавьчихсан шүү!!!
Иргэн 2026-01-14 59.153.112.56
ТЭЦ-3,ТЭЦ-4,Тавантолгой,Эрдэнэтийн үйлдвэрийг хувьчилж болохгүй.Даваасүрэн гишүүн ард түмний эрх ашгийг хамгаалан маш зөв ярьж байна.Манай улсад аж ахуйн нэгжийг хувьчласнаар ард түмэнд ямар ашиг орлого өгөөгүй.Үйлдвэр аж ахуйн газрыг авсан хүмүүс нь л баяжсан түүх байгаа.
Нэргүй 2026-01-14 203.91.115.45
Хамгийн зөв арга бол төр ч бай хувь ч бай ухаанаа хөрөнгө, шуналаас чөлөөлөх түүнээс нааш юу ч ярьсан бахь байдгаараа
Нэргүй 2026-01-14 124.158.107.197
Жижиг хувьцаа эзэмшигчидээ хуулиар маш тодорхой хамгаалсан хуульгүй байж төрийн өмч хувьчлах тухай ярих ч хэрэггүй. Жижиг хувьцаа эзэмшигчдээ үл тоосон улсад Хөрөнгийн зах зээл хэзээ ч хөгжихгүй. баянгол, Талх чихэр, Махимпекс, Говь ХК,,,,,,,,,,,,,,,,,, Зүгээр л монголын өмч хувьчлал 2,0 тэнэглэл болно. Коммунист үзэлтэй МАНгарууд өмч хувьчилж чадахгүй ээ.
Нэргүй 2026-01-14 180.149.65.2
хулгайчид гээд л орилолдоод хайгаад байгаа энэ хэдэн төрийн компаниудын дотор ард талд нь байгаа даа
Нэргүй 2026-01-14 103.168.34.221
Даваасүрэн үнэн юм хэлж байна.Тэр иргэдийн талд байна. Шижэр тархи угааж байна. Тэр баячуудын талд байна.Ялгаа нь ердөө л энэ.Эрчим хүчний салбарыг хувчилж төрөөс төрсөн тэрбумтнуудад өгвөл монголчууд хамраараа газар хатгана.Яг л НИК-ийн завхарал давтагдана. Гаднынхан худалдаж авбал бүр баларна. Эхлээд хүн амынхаа дийлэнхийг дундаж давхаргад шилжүүлж амьдралыг нь өөд датаад дараа нь ярьж болох асуудал.Яарвал даарна шүү.
Нэргүй 2026-01-14 49.0.138.20
Даваасүрэн маш зөв юм ярьж байна гол гол үйлдвэрүүдээ хувьчилж болохгүй юуч байхгүй хоосон төр юу хийж чадах вэ дээ хэдхэн уурын зуух хувьчилчихаад юу боллоо эхлээд жижиг уурын зуух мэтээ хувьчлаад туршиж үзвэл дээр байх даа