Хөлөө зөрүүлвэл биеэ барьсны шинж | News.MN

Хөлөө зөрүүлвэл биеэ барьсны шинж

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Хөлөө зөрүүлвэл биеэ барьсны шинж

Эмэгтэйчүүд  хамгийн ойлгомжгүй хүмүүс гэдгийг бид мэднэ.
Тэд тэсэртлээ уурласан хэрнээ “ Би зүгээр” гэж хэлдэг улс. Харин дараа нь  хөөрхий эрчүүдийг гарах газаргүй болтол нь хашраадаг. Гэхдээ энэ ойлгохын аргагүй хүмүүс, тэдний үл ойлгогдох ааш авирыг тайлах арга байж л таарна.  Бид танд биеийн хэлийг тайлж унших аргыг шинжлэх ухааны үндэстэй тайлбарласан Кевин Хоганы аргаас хүргэж байна.
Дээрх сэдвээр арав гаруй  ном зохиож,  телевизээр олны танил болсон түүнийг  энэ оньсогыг тайлахад багагүй зүйл хийсэн хүн гэдэг юм.  Тэгэхээр хэн нэгэн хөөрхөн охин өөрийг нь ажиглаж байгааг анзаарч, надад дуртай байх болов уу эсвэл над шиг шууд очоод ярилцахаас айж байгаа үгүйг мэдэхэд тэр туслах болов уу?
Гэхдээ бид энэ удаа зөвхөн сээтэгнэлийн тухай ярилцах болно.
1.    Эхний зурган дээр бүсгүй  баруун хөлөө дотогш нь нугалж, зүүн хөл дээрээ тулж зогсон, хүзүүгээ харуулах  гэж хичээсэн нь өдөлтийн шинж.  Бүсгүйн ийм хөдөлгөөн ярилцаж буй хүн  өөрт нь таалагдаж байгааг илэрхийлдэг.
2.    Бүсгүйн хөлөө зөрүүлж зогссон ийм байдал нь бие барьсан, санаа зовсоныг илэрхийлнэ.  Түүнд тавгүй байгаа нь илт байна.
3.    Сандал дээр нуруугаа цэхлэн, хөлөө зөрүүлэн суугаа бол түүний юу бодож байгааг бурхан л мэдэх байх.  
4.    Тэр хүзүүгээ гилжийлгэн, гараа дэлгэн суувал тэр таныг юу ч гэж хэлсэн зөвшөөрөхөд бэлэн. Тэр танд өөрийнх нь ертөнцөд нэвтрэх эрх олгож байна.
5.    Тэр хөлөө ачин суугаа бол тантай хэдэн цагаар ч хамаагүй хамт байхдаа дуртай байна гэсэн үг.
6.    Хэрэв тэр хана налан хөлөө өргөн зогсож байвал  таныг өдөөн хатгаж байгаа хэрэг. Тэр илт сээтэгнэж байна.
7.    Тэр ямар нэгэн зүйлд санаа зовоод байгаа мэт гар хуруугаараа оролдож эхэлвэл тэр өвдөг дээрээ суугаад өөрөөс чинь ямар нэгэн юм гуйх гэж байна. Эсвэл уучлал гуйна.
8.    Тэр өөртөө ойртох бүх дохиог өгсөн. Одоо зөвхөн таныг эхний алхамыг хийж, санаачлагыг  авахыг хүлээж байна.
9.    Түүний гар хөлөрсөн, тэр маш их сандарч байна.  Учир нь та түүнд тайвширч, гүнзгий амьсгаа авах боломж  олгоогүй бололтой. Түүнээс гадна хэрэв та бүсгүйд гомдмоор үг хэлсэн эсвэл амнаас чинь эвгүй үнэр ханхалсан бол тэр зай барьж, гараа эвхэн зогсоно. Танд ойрхон зогсох тусмаа сайны дохио.
10.     Хэрэв тэр гараа ардаа авч, нэг гараараа нөгөө гараа түгжин зогсвол тэр олзлогдоход бэлэн байна гэсэн үг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dorj helsen ni 2010-09-10 202.70.39.213

naadahaa haanas awsan chin todorhoi bna Tegeed ch mongol busgui hund iim yanz buriin odoon hatgalag hereggui ooriigoo todorhoi ilerhiildeg bdliig ni erchuud nudnees ni haraad l meddeg tiim bizdee zaluusaa ha ha

Avatar

Зочин 2010-09-10 122.254.127.66

shal hudlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж