"1008 айлын орон сууцыг газраар солих асуудлыг судалж байна"

"1008 айлын орон сууцыг газраар солих асуудлыг судалж байна"

"1008 айлын орон сууцыг газраар солих асуудлыг судалж байна"
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцны талаар тодрууллаа.

Тэрбээр "БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан 1008 айлын орон сууцыг 2025 оны арванхоёрдугаар сард Улсын комисс бүрэн хүлээн авсан. Одоо энэ орон сууцыг иргэдийн газраар солих ажлын судалгааг хийх ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Тэрнээс биш хэн дуртайд нь шууд худалдахгүй. Энэ орон сууцыг зөвхөн газраар солино. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн Долгор, Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэн Дондогийн газраар солихгүй. Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцэд холбогдсон гэр хорооллын айлуудын газар чөлөөлөлтийг хийж, дараагийн төсөл хөтөлбөр буюу орон сууцыг барих чиглэлээр ажиллана. Тийм учраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх бүсчилсэн төлөвлөгөөтэй уялдах юм. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт дэд бүтцэд холбогдсон газрууд бий.

Бид Засгийн газарт ирэх гуравдугаар сарын 15-нд эцэслэн танилцуулна.

Энэ орон сууцанд эмч, багш нарыг хамруулахаас илүү манай яаман дээр 5002 айлын "Солонго-1" болон "Солонго-2″ төслийг хэрэгжүүлж байна. Энэ оны сүүлчээр эхний 60-70 хувийн айлууд орж эхэлнэ. Энэ орон сууцанд иргэд байраа түрээслээд өмчлөх боломжтой" гэв.

Засгийн газрын хуралдаанаар 2025 оны аравдугаар сард Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Ногоон нуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцнаас 752-ыг нь өмчлүүлэх, үлдсэн 252 байрыг түр хугацаагаар түрээслүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцыг дагаж 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль, 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдах юм. Өнгөрсөн 2022 зургадугаар сараас барилга угсралтын ажлаа эхлүүлсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл ашиглалтад орж, 2025 оны аравдугаар сарын 16-нд, хүлээн авах ёслол болсон юм.

Төслийн хүрээнд 100 гаруй айлыг чөлөөлж, 4.4 га талбайг хамарсан бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн байна.

Тус 1008 айлын орон сууц нь нийт найман блок, 21 давхар цутгамал төмөр бетон хийцтэй бөгөөд газар доороо зоорьтой. Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усыг  хатаажээ. Ингэснээр, зоорийн давхар үер усанд автахааргүй болсон байна. Нэг давхартаа нийт зургаан айл байрлах ба 49.95 болон 55.04 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц.

Төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн бөгөөд дахин төлөвлөлтийн ажил 2019 оноос хойш яригдсан ч цар тахалтай нүүр тулж, хорио цээрээс шалтгаалан хоёр жил алдсан.

Анх 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдсэн. Улмаар 2016 оны долдугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян Монголд айлчлахдаа тусламжийн 350 сая юанийг гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд зарцуулах тохиролцоо хийсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-01-15 202.126.89.161

орон сууцыг газраар солих хүн байна. хаана хандах вэ хариу

Avatar

Иргэн 2026-01-15 202.126.90.195

Солонго1,2 төсөл нь байршил нь хаана юм бол тодорхой мэдээлэл бичил дэ

Avatar

Иргэн 2026-01-15 66.181.161.71

нисэх. биокомбинат байхаа

Avatar

Иргэн 2026-01-15 202.126.90.195

Тодорхой бус мэдээлэл бичих юмаа 3 сард шийдвэр гарна гэхийн хурдан шийдчихэж болдоггүй юм бхдаа

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.161.254

ямар айлууд орсоныг яс шалганаа

Avatar

Иргэн 2026-01-15 66.181.161.71

тэгээрэй хө лайвдаарай кк

Avatar

Нэргүй 2026-01-15 180.188.170.7

100 айлын газар чөлөөлөөд 1000 айл орж 100 айл буян болсон тул тэд нарт 3-аас доошгүй өрөө гөх хэрэгтэы

Avatar

Нэргүй 2026-01-15 202.179.27.98

Энэ мэдээллийг бичсэн сэтгүүлч нь МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ САЙЖРУУЛААСАЙ. Найруулга зүй гээч юм түй ч алга. Бичсэн мэдээллээ өөрөө л ойлгох байх

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.121

Юм л бол багш, эмч нар гэх юмаа. бусад нь хүн биш юмуу. Хотын бүсэд байгаа өмчилсөн газартай айлуудын газраар сольж болох юмуу үгүй юмуу ойлгомжгүй бичжээ.

Avatar

Zochin 2026-01-15 112.72.8.250

Denjiin 1000 iin 10-r horoog naad bairandaa orulchihwal hot saihan telj ugnu utaa ers bagasah niguurtai shvde.

Avatar

Нэргүй 2026-01-15 202.70.43.104

Дэд бүтэц нь орсон 1008 айлын газрыг аваад энэ бэлэн орон сууцдаа оруулаачээ. 3-р сарын дундуур шийдвэр нь гарна гэх юм. Аль -р сард хүлээн авсан бол шийдвэрээ хурдан гаргаад явах хэрэгтэй л дэ. Тэгж байж 1000 айлын яндан буурна утаа багасана ш дэ. Удаан байна аа.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.71.101.80

ЯГ ҮНЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж