Мэлхийн хурдаар хөгжиж буй салбар!

Мэлхийн хурдаар хөгжиж буй салбар!

Мэлхийн хурдаар хөгжиж буй салбар!

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, байгалийн тансаг, таван хошуу мал, өвөрмөц өв уламжлалаас бусдаар үзүүлж харуулах юм хомс улсад аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш болов уу. Аль 2018 онд л 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэж ярьж байв. Гэтэл ингэж ярьж байснаас хойш хэдийн таван жил өнгөрсөн байхад нэг сая жуулчин хүлээн авна гэж ярьсан хэвээр л байна. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг шиг сүүлийн хоёр жилийн хугацаанд тус салбарт багагүй ахиц гарсан нь тоон мэдээллүүдээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьж 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан.  Энэ ч утгаараа өнгөрсөн хоёр жилд чамлахааргүй жуулчид хүлээн авчээ. Тодруулбал, 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авсан энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон. Харин өнгөрсөн онд буюу 2025 онд 854,235 жуулчин хүлээн авсан бол энэ он гараад өнөөдрийн байдлаар 21,066 жуулчин хүлээн аваад байна. Үүнээс харахад манай улсыг зорих жуулчдын тоо  нэмэгдэж өвлийн аялал жуулчлал идэвхжиж байгааг харуулж буй юм. Энэ эрчээрээ байвал ирэх 2030 он гэхэд манай улс 2 сая жуулчин хүлээн авах хүлээлт бий. Улсаар нь харвал, ОХУ-ын Хятад, Герман улсын иргэд энэ оны эхээр хамгийн их ирсэн байна.

Улмаар 2024 онд аялал жуулчлалаас 1,6 тэрбум ам.долларын орлого олсон бол 2025 онд 1,8 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.

2026 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд спорт 14, соёл, аялал жуулчлалын 99, олон улсын хурал үзэсгэлэн 27 гээд 140 арга хэмжээ зохион байгуулахаар Засгийн газраас төлөвлөөд байгаа ажээ.

Тус салбар нь 2019 оны байдлаар ДНБ -ний 7.2 хувийг эзлэх хэмжээнд хүртэл хөгжсөн. Харамсалтай нь, цар тахлын үед 300 гаруй аялал жуулчлалын компани, 300 орчим зочид буудлын үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчлэн зогссон нь дөнгөж хөлөө олж байсан салбар эргэж уналтад орох эрсдэл үүссэн. Гэвч Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосны хүрээнд сүүлийн жилүүдэд Монголыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Аялал жуулчлалын салбар энэ эрчээрээ байж чадвал ирэх 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авна гэсэн хүлээлт бий.

Жуулчдын хамгийн идэвхтэй ирдэг улирал нь зуны гурван сар байсан бол ийнхүү өвлийн улиралд жуулчид ирж байгаа нь аялал жуулчлалын салбар бага ч болов хөгжиж байгааг харуулж байгаа юм. Цаашид жилийн дөрвөн улиралд жуулчид ирэх боломжийг бий болгохын тул дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг салбарынхан онцолж байв. 2026 оны улсын төсвийг батлахдаа аялал жуулчлалын салбараас найман тэрбум төгрөг танасан. Энэ онд аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулан зургаан хувийн зургаан жилийн хугацаатай 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлнэ. Салбарын бизнес эрхлэгчид энэ зээлд итгэж найдаж байгаа ч ихэнх нь нийгмийн даатгал, татварын өртэй зэрэг шалтгаанаар арилжааны банкуудын шалгуурт бүдрэх вий гэж болгоомжилж сууна.

Гадаадын жуулчдыг Монголд аялахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг жагсаавал:

-Зам тээвэр, дэд бүтэц хөгжөөгүйгээс болж, аялахад ачаалал ихтэй

-Цэвэрхэн, аюулгүй нийтийн бие засах газар болон халуун ус, шүршүүрийн асуудал

-Хоол, үйлчилгээний чанар тааруу

-Нислэгийн тийз, үйлчилгээний төлбөр өндөр

-Аялал жуулчлалын найдвартай мэдээллийг олж авах хүндрэлтэй гэж хариулсан байгаа юм. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, Аялал жуулчлалын салбарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Улсын хэмжээнд 5000 гаруй ортой. Тиймээс ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр зочдын тав тухтай байдлыг хангах орон байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг салбарынхан хэлж байгаа юм. Мөн дотоодын нислэгийн хүртээмж буюу агаарын тээврийн асуудалд анхаарах шаардлагатай. Үүнээс гадна, визний таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байгааг албаныхан онцолдог. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын компаниудын үйлчилгээний үнэ өндөр хэр нь үйлчилгээ муу. Адаглаад л хоолны сонголт гэхэд хэдхэн төрөлд эргэлддэг. Нэмээд орчин нөхцөл тааруу, орчин нөхцөл тухтай газрууд нь хэт өндөр үнэтэй хэр нь мөн л үйлчилгээ тааруу. Энэ мэт тус салбарыг хөгжүүлэхэд маш олон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа юм.

Манайхан өөрсдөө ч дотооддоо аялснаас гадагшаа аялахыг илүүд үздэг болоод удаж байна. Ямар сайндаа л "Тэрэлж явснаас Турк явсан нь дээр" гэж хошигнож ярих вэ дээ. Монголчуудын гадаад улсад аялсан тоо 2020 онд 268,930, 2021 онд 121,188 байсан бол 2022 онд 324,467, 2023 онд нэг сая давж, 1,382,097 хүн гадаад руу аялсан бол 2024 онд давхардсан тоогоор 3,498,718 хүрчээӨөрөөр хэлбэл, нэг жилийн дотор гадаад руу аялах иргэдийн тоо хоёр саяар нэмэгдсэн гэсэн үг. Эсрэгээрээ дотооддоо аялсан хүний тоо нэг сая хүрэхгүй байна. Үүнээс аялал жуулчлалын салбарын чиг хандлагыг тодорхойлж болно. Дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийхгүй мэлхийн хурдаар яваад байвал 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах хүлээлт нь мөрөөдөл хэвээр үлдэхвий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-01-15 66.181.167.254

МОНГОЛ УЛСАД ЁР НЬ ХӨГЖИЖ БАЙГАА САЛБАР БАЙГАА ЮМ УУ ? МЭЛХИЙН ХУРДААР Ч ГЭСЭН .

Avatar

Нэргүй 2026-01-15 202.70.43.34

МИАТ гэж муухай , Бүртгэлийн ажилтнууд нь ааш харилцаа муутай зандрангуй дээрэнгүй, хүнд сурталтай, "Энэ хүнийг биеэр нь авч ир өөрөө хаачсын…." нтр, ачааны мөнгөө өөр кассан дээр төлчихөөд ир….нтр……За тгээд Онгоц нь тэргэнцэртэй нэг ч хүн оруулах суудал үлдээгээгүй арай л Шуналын МИАТ

Avatar

Зочин 2026-01-15 66.181.183.71

Б. Нарантуяад
Бичсэн мэдээллийн найруулга, зөв бичих дүрмийн алдаа байгаа эсэхийг нягталж уншиж бай.
Жишээ нь: ОХУ-ын Хятад, Герман

Avatar

Нэргүй 2026-01-15 158.59.146.29

хахаха, монгол морины хурдаар хөгжиж байгаа салбар байхгүй шүү, бөгдөөрөө мэлхийн хурдаар ухарч байгаа шөө,
хахаха, монгол морины хурдаар хөгжиж байгаа салбар байхгүй шүү, бөгдөөрөө мэлхийн хурдаар ухарч байгаа шөө,
хахаха, монгол морины хурдаар хөгжиж байгаа салбар байхгүй шүү, бөгдөөрөө мэлхийн хурдаар ухарч байгаа шөө,
хахаха, монгол морины хурдаар хөгжиж байгаа салбар байхгүй шүү, бөгдөөрөө мэлхийн хурдаар ухарч байгаа шөө,

Avatar

Ажиглагч 2026-01-15 73.220.241.210

Аялал жуулчлалын хамгийн том асуудал бол хөдөө орон нутаг явах замын дагуух ЖОРЛОН Юм билээ. Жорлон жорлон Жорлон

Avatar

зочин 2026-01-15 103.57.92.37

Жуулчны визээр Орос ,хятадууд орж ирээд 7-10 хонноод л гарч байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.112.231

Манай дарга нар тэднийг жуулчин гээд тоолчихно шүү ээ… Чухамдаа….тэр тоо нь хуурамч

Avatar

Нэргүй 2026-01-15 202.55.188.81

бид байгаль түүх соёлоо үзүүлээд мөнгө олно гэж малын ухаанаараа бодсоор ирсэн гэтэл зугаа цэнгэл мөрийтэй тоглоомын хослолоор 10дахин орлого олж болхыг ойлгох ухаан байхгүй л бн

Avatar

бодлын хулгайч 2026-01-15 202.131.230.218

үнэндээ жуулчны визээр хятадууд л орж ирж байгаа шүү дээ.

Avatar

зочин 2026-01-15 66.181.166.196

Жилд 400 сая жуулчин авна гэж нэг агуу хүн хэлсэн гэдэг билүү, юу билээ

Avatar

Нэргүй 2026-01-15 202.131.245.34

ОХУ-ын Хятад, Герман улсын иргэд энэ оны эхээр хамгийн их ирсэн байна???

Avatar

зочин 2026-01-15 66.181.177.199

Гол асуудал нь манай цаг уурт байгаа юм. Манай аялал жуулчлалын салбарын улсууд чинь өвөл юу хийх вэ Зун хэдэн төгрөг олоод өвөл тэрийгээ идэж амьдрахуу. Өөр ажилд ороод зун болоход тэрнээсээ гарч жуулчны бааз руугаа явах уу

Ерөөсөө манай бараг бүх салбарын ажил амьдрал өвөл болоход зогсдог. Уул уурхай арай гайгүй байгаад байж болдог . Хувь заяа маань тийм.

Зуны жуулчлал нэг их хөгжиж чадахгүй. Аялал жуулчлал нэг их хөгжихгүй л гэсэн үг

Avatar

Нэргүй 2026-01-15 122.201.19.61

Өнөөдөр дэлхий нийтээрээ хэрмэлүүдээс залхаж байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.87.54

яаахуудээ манай байж байгаа царай нь тэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж