“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, хоёр иргэн “Онгоцны тасалбар зарна” гэх хуурамч зар мэдээллийн дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу 4.255.100 төгрөг шилжүүлж, залилуулжээ.
Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц, бараа бүтээгдэхүүн зэргийг санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироох тохиолдол цөөнгүй байна.
Тухайлбал, өнгөрөгч 2025 онд залилах гэмт хэрэг нийт 16906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5214 хэрэг байна. Иймд иргэд та бүхэн цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг нягталж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
3,548.92





















































Нэргүй 2026-01-14 202.126.89.89
АНУ 75 улсын иргэнд виз олгохгүй гэж байгаа бөгөөд үүнд Монгол улс багтсан байна. 1-р сарын 21нд бүрэн жагсаалт нь гарна гэж байна.
irgen 2026-01-14 71.229.150.6
Uuruu zahiaj chadahgui bol ochood l zahialna biz,Hohi ni ee l gehees
Иргэн 2026-01-14 103.57.94.194
МАН ер яааж удирдаад Монгол улсыг хулгай луйварын орон болгож чадваа!! Монгол улс тэр чигээрээ хулгай луйвар залингаар амьсгалаж бн шүү!! МАН яааж ийм хулгай луйвар залилангийн таатай орчныг бий болгож өөрсдөө баяживаа
Иргэдийн нэгдэл 2026-01-14 202.9.46.103
Оросын нөлөөнд орсон улс болгон ийм болдог юмаа..өнөөдөр Оросын аюул бүүр ихсэж байгаа шүү..15 жил урд хөрштэйгөө муудалцуулах ухуулга хийлээ..2025 оноос Оюутолгойг дээрэмдэж авах бодлого явуулж байгаа..Занданшатар EC болонгуутаа Москвад очиж Путинтэй уулзав..Оросын банк оруулаад бэлэн гэв..гэтэл их хурал дээр тэр талаар огт яриагүй байгаа..тэхээр манай том дарга нар Кремлээс их хамааралтай байгаа нь харагдаж байгаа биз..
Хохино 2026-01-14 59.153.112.25
Хохино. Чи мэддэг бол дахиад бусдадаа хэл
Хулгайч 2026-01-14 59.153.112.25
Хулгайч хулгайчаа барина гэдэг шиг …
Нэргүй 2026-01-14 103.229.121.51
МУ бол ХУЛГАЙЧ нарын эх орон. МАН бол хамгийн том хулгайч нь…