Монгол Улсын баатар, Их Жанжин Дамдины Сүхбаатар нь Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа Монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ. Түүний мэндэлсний 133 жилийн ой 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тохиож байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, эх оронч үзэл санааг мөнхлөх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, “Цэрэг-эх оронч” хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР…” арга хэмжээг Дотоодын цэргийн Штаб-аас зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь Их Жанжин Д.Сүхбаатарын амьдрал, үйл хэрэг, эх оронч үзэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулж залуу үеийн эх оронч ухамсар, үнэт зүйлсийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг хамарсан түүх, эх оронч үзэлд суурилсан сургалт, лекц, уулзалт, соён гэгээрүүлэх танин мэдэхүйн арга хэмжээ, цэрэг–иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд гурван төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэн, хамт олноо манлайлан албаа хааж буй цэргүүдийг шагнаж, урамшуулах юм.
3,548.92
















































Нэргүй 2026-01-14 202.9.40.144
Энэ арга хэмжээг БХЯ дэмжих
естой
Зочин 2026-01-14 72.66.50.147
Энэ арга хэмжээ гэдэг оноогүй үгээ болиоч… Сахилгын арга хэмжээ гэхэд хэрэглэх үгийг зохиосон ажил төрлийн нэр болгон ашиглаад байх юм. Монгол хэлэнд өөр тохирох үг алга уу таминь ээээ
Нэргүй 2026-01-14 192.82.91.163
Шинэлэг арга хэмжээ зохион байгуулж болдоггүй л юм байх даа.
Сүк 2026-01-14 66.181.190.79
энэ нэргүй гээд байгаа гөлөг чи бол нэр шигээ хэнч биш
Нэргүй 2026-01-14 202.131.227.134
Дотоодын цэрэг ингэж сайтуудад төлбөртэй мэдээ тавьдаг болоо юу. Тэрний оронд Богд хаан хор өгч алсан гэдэг худал түүхээ залруулга хийж, 30-хан настай идэр залуу, халуун зунаар яагаад бурхан болсон үнэн түүхийг ил болго.
Нэргүй 2026-01-14 66.181.183.254
тэр орос хятхд улсууд дотоодоо тэмцэлтэй манай улстай манатай байсан шүү дээ өнөөдрийн энэ цаш үеээс тухайн цаш үеийг хар л даа мэдээж хэн эрх ямбаа алдах болж хэн хөрөнгө мөнгөө алдах болсон цаг үе байваа мэдээж шашины тэргүүн мөн феодалууд биш гэж үү сүхбаатарыг хорлосон байлаа гэхэд хэн байх нь тодорхой шүү дээ сүхбаатар эрхүүгийн гэрээг хүлээн зөвшөөрч хариуд нь улаан орос з****г цэрэгүүдээ илгээж гоминданы цэрэгүүдийг хөөж гаргасан шүү дээ
Нэргүй 2026-01-14 103.11.192.133
Энэ ёстой мэдрэмжгүй арга хэмжээ байна. үнэн түүхийнхээ мөрөөр явбал зүгээр юм. цэргийн түүхчид арай өөр илүү амбицтай зүйл санаачилаад тэр яам дарга нар нь дэмжээд хиймээр юм.
иргэн 2026-01-14 203.169.50.8
Битгий новшийн зүйл хийгээд бай хэнч очихгүй нь олгомжтой. Сүхбаатарын үе одоогоос өөр байсан соёл тэр үед армид байсан одоо юу чүгүй устасан хүүхдээ өгч алуулчаад зодуулчаад өрөөл татанхай болгуулчаад ямар гээч соёл үзэхээр очих болж байна туу усан тэнэгүүдээ.
Өвгөн Балдан 2026-01-14 59.153.112.138
Тэр зоригт эр байгаагүй бол чиний цустай толгой, сэвстэй гүзээ өнөөдөр байх ч үгүй байсан шүү. Дамдины Сүхбаатар бол тэр үеийн цэргийн эрдэмд боловсорсон, зоригтой, чадвартай эр хүн байжээ, одоогийнхоор бол армийн гялалзсан бага дарга байсан гэж ойлгодог. Жанжины маань дүрийг Алдарт жүжигчин Дашнамжил гуай ард түмний зүрх сэтгэлд мөнхөлсөн билээ. Тийм ардын баатартай байхыг минь юунд нь эсэргүүцээд байгаа юм бэ. Луухаанууд л өсөрхөх байх даа.