Такаичи ээлжит бус сонгуулийн төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй

Такаичи ээлжит бус сонгуулийн төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй

Такаичи ээлжит бус сонгуулийн төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи парламентын ээлжит бус сонгуулийг ирэх сард товлож магадгүй гэх мэдээлэл "Japan Today", "Japan Times", "Reuters" зэрэг хэвлэлд хэдэн өдрийн өмнө гарсан. Албан ёсоор бол ээлжит сонгууль 2028 оны аравдугаар сард болох учиртай.

Тэгвэл Санаэ Такаичи өнөөдөр /2026.01.14/ эрх баригч эвслийн ахлах албан тушаалтнуудтай уулзаж, ээлжит бус сонгууль зарлах төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй байна.

Японы парламентын ээлжит чуулганыг нэгдүгээр сарын 23-нд хуралдуулахаар засгийн газар шийдвэрлэсэн. Тус чуулганы эхэнд Санаэ Такаичи Доод танхимыг тараах төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй гэв. Ерөнхий сайдын бодлогын илтгэлийн тов хараахан гараагүй байгаа ч гэлээ ихэвчлэн парламентын ээлжит чуулганы эхэнд танилцуулдаг. Энэ мэдээлэл эрт сонгууль болох магадлалтай гэсэн таамаглалыг улам бүр нэмэгдүүлж байгаа ажээ.

Санаэ Такаичи төрөлх Нара хотдоо Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хүлээж аваад, өнөөдөр Токиод эргэн ирж буй. Эргэж ирмэгцээ тэрбээр эвслийн албан тушаалтнуудтай уулзаж магадгүй байгааг "NHK" мэдээллээ.

Хэрвээ Такаичи Доод танхимыг тараахаар шийдвэл сонгуулийн санал хураалт хоёрдугаар сарын эхэн эсвэл дунд үед болж магадгүй. Зарим хэвлэлд мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 8, эсвэл 15 гэсэн огноо яригдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.90.194

ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ДАРАА ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА.ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.

Avatar

Нэргүй 2026-01-14 103.145.234.19

Халх голын дайн гэж болоогүй ээ мал аа.Эцэг орос чинь түүгээр яваа гайг үүгээр дуудсан болно.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.179.37

ХАЛХ ГОЛЫН ДАЙН ГЭЖ ЯРИХГҮЙ ЯМАР ДАЙН ГЭЖ ЯРИХ УУ МАЛААС ДОР ЭРГҮҮ ДАГЗАА

Avatar

Комүсүби ёсикүнэ 2026-01-14 66.181.165.234

Армиа сэргээхгүй бол хөгжил үгүй болсоон

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.84

ИРГЭДИЙГ НЬ ХУЛГАЙЛЖ УСАН ХИЛД НЬ ОЛОН УДАА ЦӨМИЙН ПУУЖИН ТУРШСАН ХОЙД СОЛОНГОСЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.161.19

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.161.19

ЯПОНЧУУД ИРГЭДИЙГ НЬ ХУЛГАЙЛЖ УСАН ХИЛ ДОТОР НЬ ОЛОН УДАА ЦӨМИЙН ПУУЖИН ТУРШСАН ХОЙД СОЛОНГОСЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ХЯТАДТАЙ СӨРГӨЛДӨХ. БЯРУУ БОЛООГҮЙ БАЙЖ БУХЫН БААСААР БААЖ БАЙДАГ.

Avatar

Нэргүй 2026-01-14 202.55.188.85

САНАЭ ТАКАИЧИ СОЛОНГОС АЙЛЧЛААГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯАЖ ИНГЭЖ ХУДЛАА БҮЛТЭРДЭГ БНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж