Г.Занданшатарын Засгийн газар юу амлаж байв?

Г.Занданшатарын Засгийн газар юу амлаж байв?

Г.Занданшатарын Засгийн газар юу амлаж байв?
 Ард түмэн албан тушаал горилогчдын “хайр, амлалт”-ыг сонсох зуураа бодит ажил, шийдвэрийн үр дүнг ч анхааралтай ажиглаж байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарт өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх, ард түмний амьдралд бодитой өөрчлөлт авчрах томооохон үүрэг оногдсон. Энэ бямба гаригт 17:00–20:00 цагийн хооронд болох “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад иргэд өөрсдийн асуулт, санал бодлыг илэрхийлэх, амьдралын тулгамдсан асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцах боломжтой. Иймд, Ерөнхий сайд томилогдохдоо ямар амлалт өгч, ямар зорилт дэвшүүлснийг эргэн сануулъя.

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдох үеэрээ шинээр байгуулагдах Засгийн газар нь МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, өмнөх ололт амжилтыг улам бататгана хэмээн онцолсон. Мөн УИХ-ын гишүүдийн асуулт, санал дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулж, зорилтоо шинэчлэн тодорхойлно гэдгээ илэрхийлсэн билээ.

Түүний дэвшүүлсэн хамгийн том зорилт бол хүний хөгжил байв. “Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл” хэмээн тодотгож, монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд, иргэдийн эрх ашгийг шийдлийнхээ голд тавьсан, ард түмний Засгийн газар байна гэдгээ амласан. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүнийг бэлтгэхийн тулд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт цогц реформыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй уялдуулан бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлэх, халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж “хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт” байх зарчмыг баримтална гэдгийг хэлж байв. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулан, сангийн удирдлага, менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Түүнчлэн байгалийн баялгийн асуудалд ч тодорхой байр суурь илэрхийлсэн. “Баялагтаа эзэн Монгол” үзэл санааг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой зааж өгсөн гэдгийг сануулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амласан. Тодруулбал, 2024 оны гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг Баялгийн санд төвлөрсөн нь эхлэл төдий бөгөөд үүнийг нэмэгдүүлж, менежментийг оновчтой болгож, ард түмэнд өгөөжтэй байлгах нь бодлогын гол зорилго хэмээн онцолсон. Богино настай, бусдад таалагдах шийдвэрээс татгалзаж, эцсийн зорилго нь ард түмний амьжиргааг сайжруулахад чиглэнэ гэдгийг хэлсэн юм.

Ерөнхий сайд мөн төрийн хариуцлагын асуудлыг хурцаар хөндсөн. Иргэдийн зовлон бол “хариуцлагагүйн зуд” болсныг онцолж, төр өөрөө ард түмнийхээ талд байх ёстой, энэ зарчмаа алдсан сайд, төрийн түшмэл бүр анхаарах шаардлагатайг сануулсан юм.

Хот байгуулалт, газар өмчлөлийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахад газрын реформ чухал гэдгийг онцолж, газрын өмчлөлийг НИТХ-ын тогтоолоор баталгаажуулан нэг мөр өмчийн гэрчилгээ олгох, Өмчийн тухай хуулийг баталж өмчийн эрхийг цогцоор нь шийдэх шаардлагатайг дурдсан. Бүсчилсэн төлөвлөлт хийж, нийслэлийн зарим дүүргийг хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого баримтлах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Дэлхийн геополитикийн тогтворгүй байдал, тарифын дайны нөхцөлд Монгол Улсад бодлогын тогтвортой байдал, залгамж чанар нэн чухал гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Нэг Засгийн газар гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэх ёсгүй, ялангуяа Засгийн газрын 14 мега төсөл нь улс төрийн мөчлөгөөс ангид, урт хугацаанд хэрэгжих учир эрх зүйн болон институцийн баталгаатайгаар тогтвортой хэрэгжих ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Уул уурхай, аж үйлдвэржилтийн тухайд Гашуунсухайт-Ганцмод боомтын дэд бүтцийг олон улсын стандартын дагуу өргөтгөж, хил, гаалийн нэгдсэн удирдлага, цахим шилжилтийг бүрэн нэвтрүүлэх, нүүрс химийн болон алт боловсруулах үйлдвэрийг дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг дурдсан. Төмөр, зэсийн үйлдвэрлэл бол улсын хөгжлийн суурь гэдгийг онцолж, алтны худалдан авалтыг уян хатан болгож, бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулах нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах чухал алхам гэдгийг тэмдэглэсэн билээ.

Эдгээр нь Ерөнхий сайд Г.Занданшатарын томилогдохдоо дэвшүүлсэн гол амлалт, зорилтууд юм. Одоо харин эдгээр үг бодит ажил, бодлого, үр дүн болон хэрэгжих эсэхийг ард түмэн анхааралтай харж, асууж, шаардах цаг ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2026-01-15 103.157.184.146

монголчууд өвлийн түлш нүүрсээ машинаар нь авч бэлдэж хатуу өвлийг давдаг байсан одоо шуудай гаар гэх засгийн шийдвэр байгаа оноогүй амьдрал мэдэхгүй дарга нар гурван ес гэдгийг мэддэггүй биш харин хүйтэн өвлөөр мөнгө яаж олох вэ??? гэдэг гаргалгаа хийж өайна ичиж үхэх хэрэгтэй

Avatar

зочин 2026-01-15 150.228.177.167

Түр ЗГ шүү дээ. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэгдээ. Хоосон яриа бүү итгэ

Avatar

Хараха 2026-01-15 202.126.91.194

Монголчууд 1990 эс 2000 онд Солонгосыг жал хашраасан одоо Австрали Америкийг хашрааж бга.

Avatar

Гахай хоншоор 2026-01-15 202.9.46.106

Махан толгойт.

Avatar

Нэргүй 2026-01-15 103.212.118.119

Богино настай бусдад таалагдах шийдвэрээс татгалзана гэчихээд цагаан сарын өмнө нөөцийн мах худалдаанд гаргаж түр зуур үнийн өсөлтийг хязгаарлах гэж байгааг юу гэж ойлгох вэ??? Жинхэнэ амханы дефецитэд ордог 4-6 сард малчдад үүрэг өгч малыг нь нядлуулах уу эсвэл гадаадаас хямд мах импортлох уу??? Нөөцийн маханд ч бас тоо хязгаар бий гэдгийг мартчихаа юу??? Ингэж иргэдийг ХУУРАХГҮЙ шүү. Занданшатар болон кабинетын сайд нарт нь Монгол улсын амьдралыг аваад явах чадвар үнэхээр дутаж байна.

Avatar

зочин 2026-01-15 66.181.191.144

Ардчилагчид гэх зүсээ хувиргасан бүлэг эдгээдүүд бол жинхэнэ луйварч хулгайчид, Эдний хувилбар нь Украины нацистүүд, Сүүлийн үед Трамп ч барууны ардчилагч гэгчдийн үнэн нүүрийг тод харуулж өгч байна, Бусдыг айлган сүрдүүлнэ,Эдийн засгийг нь нураахын тулд хориг тавьна, Бүтэхгүй бол төрийн эргэлт зохион байгуулна,Цэргийн халдлага үйлдэнэ, Тэгээд урвагчдийг төрд тавьж,хамаг баялагийг нь өөрийн колони мэт дураараа иднэ,

Avatar

Нэргүй 2026-01-15 103.229.121.24

Энэ Занданшатар үнэхээр Засаг толгойлж чадахгүй хүн байна!!! Урин дулаан цаг ирэхээр өөрөө албан тушаалаас огцорч, эрчтэй чадвартай хүнд шилжүүлэхгүй бол энэ улс уруудаж дууслаа шүү!!! Хайран цаг хугацаа!!!

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.121

АН-ынхан саяхан л Занданшатарт хайр зарлаад байсан чинь одоо огцруулах санаа бодолтой болцгоосон байна. Угаасаа АН-ынхан чинь Засгийн газрыг зүгээр ажлыг нь хийлгэхгүй 6 сар болоод огцруулдаг хоббитой болчихсон юм бишүү. Түүнд нь оюутнууд болон хиамчид нэгддэг дүр зураг бий болоод удаж байна. Ойр ойрхон засгийнгазраа огцруулаад байвал Монгол улс яаж хөгжих билээ. үр дүнд нь ард түмэн нь туйлдаж гүйцэнэ. Гэхдээ Монголчууд ажил хийдэг хүн дургүй бололтой дог шүү.

Avatar

Нутгийн уугуул 2026-01-15 103.229.123.100

Данх Оюун-Эрдэнэ-ия тарьсан балагийг засч залруулна гэж одоогийн засгийн газар амлаж ажиллаж байгаа шүү. Данхын тарьсан балаг дэндүү их. Жишээ нь, таиварыг 5 удаа нэмсэн, машины татварыг 2 дахин нэмсэн_ Зөвхөн Хятад компаниудад зориулж тэр МЗГА гэх төслүүдийг гаргаж ирсэн гээд ярьвал зөндөө юм бий. Бага багаар байдал сайжирч байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газраас тарьсан балаг нь дэндүү их учраас тийм ч амаргзй байх шиг байна.

Avatar

Иргэн 2026-01-15 103.212.118.119

Харин ч зөв замаар явж байсан засгийн газрыг нь огцруулж булааж авчихаад Монгол улсыг элгээр нь мөлхүүлэх гээд байгаа юм биш үү ккк. Хамгийн наад захын жишээ гэвэл Баялгийн сан яасан бэ??? ЗОГСЧИХСОН. Ухаа худаг гэдэг ордыг энэ засгийн газар бүүр МАРТЧИХСАН. Энэ чинь л бидний ирээдүй юм байсан юм шүү дээ тэнэг минь.

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.160.6

Монгол өнөөдөр хоёр ЕС , хоёр ЗГ – тай байгаа . Хүрэлсүхийнх НУУЦ , Занданшатарынх ТОГЛООМЫНХ . Нууц ЗГ буюу Хад . банкны казиночид ба ЖДУчдын залгамжлагчид хувалз шиг томорч байгааг иргэд харсаар . Тоглоомыг ЗГ бол тэр чигээрээ Казиночид – ЖДҮчид ба бусад хулгайчид МАХАН БИЕЭРЭЭ . Танар худлаа гэвэл ЗШ – ын ЗГ – ын сайд нарыг нэг бүрээр нь нэрийг нь бичээд ард нь ХУЛГАЙГ нь бичээд хар даа : Ж нь Жадамбын Энхбаяр – ЖДҮ , Хассурийн

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.189.23

Муу **р*н хулгайчаар яаман нүүлгэсэн 5.3 тэрбумыг төлүүлэх хэрэгтэй. Айл гэр болж тоглож байдаг хэн дуртай дарлаж байдаг ард түмэн үү.

Avatar

Нэргүй 2026-01-15 66.181.189.23

Энэ Хүрэлсүхийн тавиур морь унасан толгойгүй хүн ерөнхий сайд хийж чадахгүй байнаа. Олигархууд ашиг сонирхлын зөрчилтэй хулгайчдаар сайд хийлгэхээ болих хэрэгтэй гэж их хэлсэн дээ

Avatar

зочин 2026-01-15 66.181.191.144

Ардчилагч гэх бүлэг этгээдүүд, Занданшатарын засгийн газрын ажлыг нураах гэж бололцоот бүхнийг хийж байна,Нэр төрийг нь унагах гэж гүтгэн чоно шиг авирлаж байна Хоёр хөрштэй тогтоосон харилцааг хүйтрүүлж таслах гэж бүх талаар оролдож байна, Мэдээллийн дайн зарлаад удаж байна, Барууных шиг,хэдхэн хүн баяжуулж, том хөрөнгөтнүүдийн засаглал тогтоохын төлөө ажилладаг байж,олегархуудыг төрд гаргалаа гэж нүүрээ хувиргаж жүжиглэнэ,Иргэдийг энэ мэтээр хуурдаг Эх оронч дүр эсгэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж