"ЖДҮ-ийн газар Улаанбаатар хотод байх ёстой"

"ЖДҮ-ийн газар Улаанбаатар хотод байх ёстой"

"ЖДҮ-ийн газар Улаанбаатар хотод байх ёстой"

ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газар Дархан-Уул аймгаас эргэн Улаанбаатар хот руу шилжсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр/2026.1.14/ тус газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл хийв.

Тэрээр "Монгол Улсын хэмжээнд нийт 108 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 76 хувь буюу 82 мянган нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Тиймээс төрийн үйл ажиллагаа жижиг, дунд бизнес эрхлэгчтэй ойр, зардал чирэгдэл багатай байх ёстой. Нийт аж ахуй нэгжийн 1-2 хувь нь л Дархан хотод байдаг. Үлдсэн 98 хувь нь Улаанбаатар хот болон бусад аймагт байгаа. Зээл авсан 1400-1500 орчим зээлдэгч тооцоогоо нийлүүлэхийн тулд Дархан явах шаардлагатай болж байна. Энэ талаар зээлдэгчдээс болон жижиг, дунд аж ахуй эрхлэгчдээс манайд маш их гомдол ирж байгаа. Тэдний зүгээс санхүү болон цаг хугацааг хий дэмий үрнэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэх асуултыг тавьж байна. Төрийн шийдвэр гарж, тодорхой хэсэг нь Дарханд ажиллаж байгаа. Улаанбаатар хотод хагас нь үлдсэн. ЖДҮ-г хөгжүүлэх сан ямар үйл ажиллагаатай байсныг бүгд мэдэх биз. Үйл ажиллагаа нь ил тод болж, авлигатай тэмцэх газрын сүүлийн 4-5 жилийн  үнэлгээгээр хэвийн, шударга ажиллаж байна гэж дүгнэгдсэн. Одоо жигдэрч эхлэх нь гэтэл хоёр хэсэгт хуваагдаж байна. Миний хувьд “Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төсөл санаачилж байгаа. Мөн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгийг Дархан хотод хийлээ гэж бодоход хүн ирэх үү гэдэг нь эргэлзээтэй. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийг хичээж байгаа ч бодит амьдрал дээр буухгүй зүйлс бас байна. Тиймээс хагас тэнд, тал нь энд ажиллаж байгаа.  Төр засгийн шийдвэр гарсан учраас бид биелүүлэхээс өөр аргагүй.  Биелүүлэхийг хичээж, жил гаруй хугацаанд ажилсан. Энэ бол Дарханы жижиг, дунд үйлдвэрийн газар биш. Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн олон жижиг, дунд үйлдвэр байгаа хэсэгтээ ойрхон байж. Зөв ч бай, буруу ч бай иргэдэд хариуг нь өгдөг. Уулздаг байх хэрэгтэй. Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газар л юм бол Улаанбаатартаа л байх ёстой. Бид нүүх гэж их хичээсэн. Эхлээд олон хүн ч очсон. Гэхдээ олон шалтгааны улмаас тодорхой хэсэг нь Улаанбаатар хотод ажилласан. Тэр хугацаандаа бид бусдын өмчийн сандал ширээг ашиглаж байсан. Түүнийг өгөхөөсөө аргагүйд хүрсэн. Дарханд сандал ширээ нь байж байдаг. Улаанбаатарт хүмүүс нь ажиллаж байдаг. Хэсэг хүмүүсийнхээ сандал, ширээг авчирсан түүнээс бүгд нүүгээд ирчихсэн юм байхгүй. Хүн ашиглахгүй байгаа сандал ширээг л авчирсан. Дарханд зайлшгүй ажиллах цөөхөн хүн бий. Улаанбаатарт ажиллах нь жижиг, дундын үлдвэртэй ойрхон байх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй чирэгдэлгүй үзүүлэхэд л хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.89.100

Энэ хорчин эрдэнэсайхангаа зайлуул бузар эрийн эм

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.90.54

зөв дөө. хоолны савнууд зайлбал таарна

Avatar

Санал 2026-01-14 150.228.177.149

ЖДҮ-гийн санг дахиад сайн шалга Ж.Энхбаяр Дарханд аваачаад дахиад гар дүрсэн байж магадгүй шүү. Чоно борооноор гэдэгдээ

Avatar

Санал 2026-01-14 150.228.177.149

Нэг тэнэг нь нүүлгэнэ нөгөөх нь буцаагаад нүүлгэнэ. Ж.Энхбаяр гэж яиарч боловсролгүй тэнэгт хариуцлага тооцоооч татвар төлөгчдийн мөнгшөөр тоглож байна шүү. Зардлыг нь өөрөөр нь төлүүл.

Avatar

Санал 2026-01-14 103.145.234.98

хөдөө орон нутагт байгууллага, салбар нь байсаар байхад яам нь орон нутагт байна гэдэг бол үргүй зардал, маш буруу шийдвэр.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.189.182

Ж.Энхбаярын балаг дуусахгүй юмаа. Ар араас нь баасыг нь арчихдаа МАН-ыхан ч дуугарахгүй юм.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.184.59

Онлайнаар ажиллаач

Avatar

Оройтвоо энхбаяраа 2026-01-14 66.181.165.234

соц генералын хүүхэд мөнгөөр наадаж байнаа. нүүсэн газрыг буцааж авч ирнэ бөөн зардал айн Махны үнээ тогтворжуулахгүй бол хавар чамайг заазланадаа ардууд

Avatar

Иргэн 2026-01-14 202.126.89.94

Энэ хар африкийн бүдү монго омгынхны паян дуусахгүй

Avatar

Иргэн 2026-01-14 202.179.18.201

Энэ зөвхөн ЖДҮ-гийн зовлон биш салбарын зовлон ХХААХҮЯ-Дархан Сэлэнгийн яам юм уу энэ чинь Монгол улсын яам тиймээс Дарханд байгаа яамаа тэндэхийн яам чигээр нь үлдээгээд Монгол улсын яамаа шинээр байгуулаад бусад 19 аймаг, 309 суманд хүрч ажиллах яамаа байгуулцгаая.Дархан яам тэндээ 2 аймаг, 21 сумандаа ажиллаж л байг.

Avatar

Нэргүй 2026-01-14 103.229.121.51

Түрүүн нэг цагаан толгойтой ПОПрогч Дархан нүүлээ л гэсэн. Тэгсэн энэ нэг МАНгар буцаад ирж бна л гэнэ. Тоглоомтой ДУРАКУУД. Тэгээд ч тэр ЖДҮ гээс зээл авах ямарч боломжгүй. Хаалт гох дэгээ 1000 тавина. Хахууль сайн өгвөл ЖДГ гэгчээс зээл авдаг гэсэн. МАНгаруудын 1 байж байж зээл авах юм бна лээ. МАНгарт харьяалалгүй бол х** ДУНД хуруу.

Avatar

Үйлдвэрлэгч 2026-01-14 202.126.90.82

саяхан ж. Энхбаяртай хамт л гүйгээд байсан, Дарханд болохгүй ээ гэд тэр үед нь хэлэхгүй яасан юм бээ?

Avatar

iregn 2026-01-14 192.82.65.53

Ugaasaa tur yamar darkhand ochood taria tarih bish uhsenee hiidii

Avatar

Нэргүй 2026-01-14 192.82.65.53

Маш зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж