"Хотын дарга хийхгүй, хариуцсан салбартаа анхаарна"

"Хотын дарга хийхгүй, хариуцсан салбартаа анхаарна"

"Хотын дарга хийхгүй, хариуцсан салбартаа анхаарна"

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:

-Энэ долоо хоногийн Даваа гаригаас олон нийтийн сүлжээгээр миний талаар ташаа мэдээллүүд гарсан. Үүнийг хараад өөрийн байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийсэн. Надад хотын дарга болох ямар нэгэн санаа байхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Энэ тухай мэдээллийг нийгэмд түгээсэн хүмүүст хандаж буруу, ташаа мэдээлэл түгээхээ зогсоохыг сануулж байна.

Миний бие өнөөдрийн байдлаар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа. Хариуцаж буй салбарт маань хийх ажил их байна. ХББОСЯ таван багц хуулийн шинэчлэлийг хийхээр ажлууд хэсгүүд ажиллаж байна. Тэгэхээр намайг хотын дарга болгох яриа ор үндэсгүй гэж ойлгож болно.

2016 оноос хойш барилгын салбар хуульдаа ямар нэгэн томоохон өөрчлөлт, шинэчлэлийг хийгээгүй. Ирэх хаврын чуулганаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлдсэн байгаа. Арван жилийн хугацаанд бусад салбарууд хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэн харж байгаа. Барилгын салбар ч мөн адил өөрчлөгдсөн. Тэгэхээр үүнтэй холбоотой хуулийг өргөн барих нь чухал байгаа. Мөн Газрын тухай багц хуулийн төслийг миний бие ахлан Засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу улсын хэмжээнд 150 мянган айл тэр дундаа Улаанбаатар хотод 80 мянган айлыг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр зарлаад явж байгаа. Дээрх хуулиуд үүнтэй уялдаж явна. Мөн Монгол Улсад байхгүй Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Тус хуулийг өргөн барьснаар зорилтот бүлгийн орлогод нийцсэн орон сууцуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих бүрэн боломжтой болно гэв.

Мөн нийслэлийн МАН-ын даргад нэр дэвших үү? гэх сэтгүүлчдийн асуултад тэрбээр "өнөөдрийн байдлаар Нийслэлийн МАН-ын даргын асуудал хөндөгдөөгүй, МАН-ын Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Төв нам, Удирдах зөвлөлөөс чиглэлүүд гарна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд хуралддаг уламжлал бий. Тэр хугацаанд хуралдах байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.189.182

Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болмоор байна. Намаас шууд томилох нь ард иргэдийн эрхийг зөрчсөн хэрэг мөн болой. Мөн энэ Бат-Амгалан л биш шүү, зүгээр л балинч.

Avatar

МАН болиоч, АВЛИГАЧДАА үгүйлээд байна уу? 2026-01-14 66.181.185.202

АНХ удаа АВЛИГА босгодоггүй, ажлаа хийдэг хотын даргатай болсон. НЯМБААТАР МАН д яагаад гологдох болов. ЯАГААД гэвэл Нямбаатар М. ЭНХБОЛД шиг АВЛИГА авч МАН ыг санхүүжүүлэхгүй байгаа учраас МАН ын удирдлагад таалагдахгүй байна.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.184.165

Чимээгүй царайлчаад урваач шарваөч эр бололтой энэ улаан хацарт. Зэс эрдэнийн хувийг Содбаатар Хүрэлсүх нартай хуссан хулгайч

Avatar

сонгогч 2026-01-14 202.9.46.96

Муу нэр зүүж, "идэж ууж" байгаа ч гэсэн Нямбаатараас өөр бүтээн байгуулалт хийсэн, хийх хотын дарга үзээд өгье ч гэсэн даанч алга даа. Хүрэлсүх бүх эрхийг гартаа авсан хэрнээ ханаж цадаагүй л байгаа юмуу? ажил хийж байгаа ганц хүн рүү дайраад байх юм.

Avatar

Нэргүй 2026-01-14 103.168.34.89

энэнд даргын ажил цувраад бж бгаан бна Эрдэнэтийн овоолго шаагаад цүрийчжээ овоо хорчин бхнээ

Avatar

Өмд 2026-01-14 59.153.112.25

Өмдөндөндөө шээж өөрөө угаадаг хүмүүсийг яалтай вэ? Дарга байх уу?

Avatar

Зочин 2026-01-14 103.229.123.180

Бас ийм сайд байдаг юм уу.Сул цалин аваад азтай нөхөр юмаа.

Avatar

Зочин 2026-01-14 66.181.176.83

хотоор дүүрэн тагнуулч болж бгаа гэж хөөрсөн залуус ямар учиртайн

Avatar

зочин 2026-01-14 103.57.93.93

Зүүн 4 замд энэ хүний нэртэй барилга баригдаж байна.Хаанаас барилга барих мөнгө босгов оо?

Avatar

Нэргүй 2026-01-14 103.212.162.48

Харанхуй, хөдөөний Нямбаатараа зайлуулаач ээ!! УБ хотын уугуул иргэд бид хотоо удирдмаар байна өөө!!

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.28

Нямбаатарын багийг бүтнээр нь солих цаг нь болсон

Avatar

Иргэн 2026-01-14 66.181.183.138

Нямбаатар ажил хийж байгаа. Дуустал нь ажиллуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.189.78

Нямбаатар зангарагтай,
Хотын газрын хулгайчил, наымаачидтай тэмцэж байгаа,
Хотын нийтийн тээвэр өмнөхөөсөө сайхан болжээ
Хотын нийтийн тээврийнхэн, хот тохижуулахынхны цалинг 3 сая болгов
Үерийн үед давгүй болж,
Хотын зам сайхан болж, хуучин чинь хотын зам машин эвддэг байв даа,
Утаа бас ч учиртай шүү
Түгжрэлийн эсрэг олон янзын арга хэмжээ авах пм, даанч АН, хотын газрын наймаачид гутаагаад юу ч хийлгэхгүй юм

Avatar

зочин 2026-01-14 66.181.166.196

Энэ угаасаа Нямбаатараас ч доор л доо, тэрний Нямбаатартайгаа хэрэлдэж байсан нь дээр

Avatar

зочин 2026-01-14 103.140.11.85

чи хэрэггүй. энэ Нямбаатар нь дээр, ядаж хэрэлдэж үзэлцээд , хууль дүрэм яриад ажил хийгээд, бүтээж босгоод яваа юм. Хотын ажил бол аж ахуйн ажил. Чам шиг нь өдөр тутмын барагдадгүй ажилд тархи нь эргээд, үймэрч самуураад, доод хэдийгээ халж сольж тэнэгтсээр сонгуульт хугаццаг дуусгана юу ч хийхгүй манарсаар…

Avatar

Ккк 2026-01-14 59.153.112.79

Эээ нэг балай юм өөрийгөө өргөмжлөөд худал ярихаа болиоч. Энэ яаж хотын даргө хийж чадахын бэ, их санасан гар вэ. Харин яаж бгаад сайд болсон бэ гэдэг нь сонин. Батхаан баараа л бараадаад байж байвал таарна. Боловсролгүй юм байж…

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.91.153

"Төв нам " гэж сонирхолтой хэлц энэ сайд гаргаж бх юм, анхаарна уу

Avatar

Нэргүй 2026-01-14 103.212.117.56

ЧИ ЧАДАХГҮИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж