Нөөцийн махыг худалдаанд гаргахыг үүрэг болгов

Нөөцийн махыг худалдаанд гаргахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.1.14/ Засгийн газрын хуралдааны үеэр нөөцийг махыг яаралтай худалдаанд гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Нөөцийн махыг худалдаанд гаргахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.1.14/ Засгийн газрын хуралдааны үеэр нөөцийг махыг яаралтай худалдаанд гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Тэрбээр “Мах, гурилын үнэ тогтвортой байх эсэх нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Махны эрэлт хэрэгцээг 5-6 сар хүртэл хангах нөөц бэлэн байгаа. Одоо байгаа нөөц бол 10, 11 дүгээр сард бэлтгэсэн шинэ мах. Махны экспортыг зогсоо гэж байгаа хэрэг биш. Сар шинийн баярт зориулсан “Эх оронч” үзэсгэлэн худалдааны хүрээнд махны үнийг тогтворжуул. Мах магнаг болох ёсгүй” гэв. Ийнхүү Засгийн газрын тэргүүн борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг дэмжих замаар махны үнийг тогтворжуулах үүрэг өгөөд байна. Нийслэлээс нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-нд гаргахаар төлөвлөсөн. Нийт 400 гаруй цэгээр нөөцийн махыг худалдаалах юм.

Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг кг-ын дундаж үнэ 2026 оны нэгдүгээр сард 26500 төгрөгт хүрч, өмнөх оноос 20 гаруй хувиар өсчээ.  Нэгдүгээр сарын махны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үхрийн мах 8,000 төгрөг, адууны мах 3,000 төгрөг, хонины мах 5,000 төгрөг, ямааны мах 5,500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-14 59.153.112.56

Том дарга,сайд нарт ард түмнийхээ амьдралыг бодож ажилладаг хүн бараг байхгүй.Тэд нар асар өндөр цалинтай,ерөнхийлөгч гэхэд л сард 11450 доллар буюу өнөөгийн ханшаар 40 600 000 төг-ийн цалиин авч байна,ерөнхий сайд үүнээс арай бага цалин авч байгаа.Иймээс эд нар чинь амьдрал мэдэхч үгүй,ард түмэн яаж амьдарч байгааг тоохч үгүй. Тэр 5000 тн мах чинь юу ч болохгүй,гуанз цайны газар хоол хийдэг хүмүүс аваад л дуусна.

Avatar

Нэргүй 2026-01-14 202.21.107.17

delhii dahind mah uneheer osoj bna. er ni huns mash osolttei bgaa.

Avatar

а 2026-01-14 103.212.162.67

Махны экспортыг бүр зогсоохгүй бол энэ инфляц зогсохгүй дээ. тэр хэдэн бор төгрөг нээх чухал биш.

Avatar

зочин 2026-01-14 66.181.166.196

Хөөрхөн ш дээ, ЕС байж нөөцийн мах заххан яриад л ойр зуурхан юм сэтгээд л

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.183.138

Дандаа яс хальс

Avatar

Нэргүй 2026-01-14 103.168.34.139

Нөөцийн мах ч дээ. Маш хатуу, чанар тааруу юм бсн

Avatar

123 2026-01-14 202.126.92.98

нийтлэл бичиж байгаа үг үсгийн алдаагаа харж баймаар юм

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.185.202

ХЭЗЭЭНЭЭС нөөцийн махаа зарах вэ?

Avatar

зочин 2026-01-14 202.9.41.12

Шийдвэр гаргаж байгаа бол хэзээнээс эхлэхээ нийтэд зарлаж байгаа ч ээ зүгээр л усанд хаяж байгаа юм шиг л шийдвэр гаргаж байх юм

Avatar

m 2026-01-14 202.131.243.195

Тэгж хэлэх чадваргүй дээ ЕС. Тэгснээс харин махны ченжээс асуу… Магнаг бөс бараа 25000-135000 төгрөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж