Иранд "Starlink" үнэгүй боллоо

Иранд "Starlink" үнэгүй боллоо

Иранд "Starlink" үнэгүй боллоо

Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй Иран улсад Элон Маскын "Starlink" интернэтийн үйлчилгээ үнэгүй болжээ. Иранд өмнө нь идэвхгүй байсан хаягууд идэвхтэй болж, Мягмар гаригаас эхлэн /2026.01.13/ хураамж нь үнэгүй болсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Элон Маск нар энэ долоо хоногийн эхээр утсаар ярьж, Иранд "Starlink" үйлчилгээг холбох талаар хэлэлцжээ.

"Holistic Resilience" ашгийн бус технологийн байгууллагын гүйцэтгэх захирал Ахмад Ахмадиан "Зүгээр холбоод л болно. Хиймэл дагуулын терминалыг тэнгэр тод харагдах газарт байрлуулаад л болно" гэжээ.

Жагсаал цуглаанаас болоод Ираны засгийн газар сүүлийн хэдэн өдөр хүн амын интернэт хандалтыг хязгаарлаад байсан. Нас барагсдын тоог 1800 давсан гэж үзэж байгаа бөгөөд интернет тасалдсанаас болоод бодит тоог тогтооход амаргүй байгаа аж.

"Starlink" үнэгүй болох нь идэвхтнүүд, тэмцэгчдийн хувьд таатай алхам болж байна. Гэхдээ энэ нь Ираны 92 сая хүн амын цөөн хувьд л нөлөөлөх шийдвэр болов уу. Үүний зэрэгцээ эрх баригчид иргэдийн нэвтрэх эрхийг гацаах магадлал өндөр юм. Ираны иргэдийн интернэтийн хандалтыг хаах нь дэглэмийн хувьд харьцангуй хялбар. Тус улсад интернет үйлчилгээ үзүүлдэг хоёр л компани байдаг аж.

Ажиглагчдын үзэж буйгаар, дайн байлдаантай байгаа бүс нутагт "Starlink"-ийг байршуулах нь АНУ зөөлөн хүчний бодлогын нэгээхэн хэсэг юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагаа зэргээр жагсагчдыг дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.84

ИРАНЫ АРААС ХОЙД СОЛОНГОС ОРООСОЙ!

Avatar

Нэргүй 2026-01-14 202.9.41.28

хойд солонгост газрын тос байхгүй.

Avatar

Нэргүй 2026-01-14 103.212.119.87

ТАРГАН ГАХАЙГАА НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЧИНЭЭЛЭГЖЧИХНЭ.

Avatar

Heartland 2026-01-14 103.212.162.34

НЭГ МАНЛАЙЛАГЧ ЖОЛООДОГЧИЙНХОО ДОР БАЙХЫГ ДАРАНГУЙЛАГЧ ДОР ГЭЖ МАНГАР МАСС, ТРОЛЛУУДЫН ТАРХИЙГ УГААГААД ЗАДГАЙРЧ АНАРХИЖУУЛАН САМАРЧ ЧӨЛӨӨТ МӨЛЖЛӨГӨӨ ХИЙДЭГ АНЛОСАКСАМЕРИКАНОЕВРЕЙЧАЙНО ТЕХНОЛОГИОС СЭРЭМЖЛЭГТҮН…..!!!!!!!!

Avatar

зочин 2026-01-14 192.82.65.103

хол очиж хуцаа орос троллоо, путлер чинь амь тавих гэж байна

Avatar

зочин 2026-01-14 202.9.46.96

Украйнд "Starlink" үйлчилгээг зогсоохгүй байгаа нь олон сая хүн үхэхэд хүргэж, ихээхэн нүгэл үйлдэж байгаагаа тэд мэддэг болов уу?

Avatar

Нэргүй 2026-01-14 202.55.188.110

** ats

Avatar

зочин 2026-01-14 192.82.65.103

хол очиж хуцаа орос троллоо, путлер чинь амь тавих гэж байна, орос руугаа зайл чи

Avatar

зочин 2026-01-14 192.82.65.103

ол очиж хуцаа орос троллоо, путлер чинь амь тавих гэж байна, орос руугаа зайл чи.

Avatar

Ойдов 2026-01-14 103.229.121.247

Нэг үний дарангуйллыг олон хүний задгайрлаар солихлд тухайн орныг самрахад ач холбогдолтой учир дэлгэрүүлээд бай.Ард түмэн бол ёстой МАОгийн хэлдгээр цагаан цаас болж уоо цоо сийчүүлнэ

Avatar

Нэргүй 2026-01-14 103.57.93.117

ирак, сири, ливийн ард түмнийг АНУ л 30, 40 жилийн 1 хүний дарангуйлалаас салгаж өгсөн Оросын сцртал ухуулагчид л эсргээр нь ярьдаг болхоос АНУ их буян хийсэн дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж