Японд 2025 онд 10,000 гаруй компани дампуурчээ

Японд 2025 онд 10,000 гаруй компани дампуурчээ

Японд 2025 онд 10,000 гаруй компани дампуурчээ

Япон улсад 2025 онд 10 мянга гаруй компани дампуурсан нь сүүлийн 10 жил байгаагүй өндөр үзүүлэлт юм. Кредит судалгааны "Teikoku Databank" компанийн судалгаагаар өнгөрсөн жил 10,261 компани дампуурчээ. Энэ нь 2024 оныхоос 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эдгээр компаниудын өр нь хамгийн багадаа 10 сая иен буюу ойролцоогоор 63,000 ам.доллар байв. Гэхдээ тус улсын хувьд дараалан дөрвөн жил хувийн хэвшлийн дампуурал нэмэгдэж байна.

Олон компани түүхий эд, материалын үнэ өссөн, мөн ажиллах хүч, залгамжлагчийн дутагдал зэрэг шалтгаанаар дампуурсан. Эдгээр асуудал нэн ялангуяа жижиг бизнесүүдэд хүндээр тусжээ.Үйлчилгээний салбарын 2,648 компани дампуурсан бол борлуулалтын салбарын 2,193, барилгын 2021 компани дампуурчээ. Хэдийгээр дампуурсан компаниудын тоо өссөн ч нийт өр өмнөх жилээс ойролцоогоор 30 хувиар буурч, 9.5 тэрбум ам.доллар байсан аж. Үүнийг ихэнх дампуурсан компаниуд жижиг бизнес байсантай холбон тайлбарлаж байна.

"Teikoku Databank" компани 2026 онд ч дампуурал үргэлжлэх магадлал өндөр гэж анхааруулжээ. Түүхий эдийн үнэ өсөлт, ажиллах хүчний хомсдол, хүлээгдэж буй доод цалин нэмэгдэл зэрэг нь жижиг бизнесүүдэд нөлөөлж болзошгүй. Ялангуяа жижиг бизнесүүд цалин нэмэгдлийг даах, хангалттай ажилтан бүрдүүлэх боломжтой эсэхийг анхааралтай ажиглах хэрэгтэй гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 103.212.119.87

ТЭДГЭЭР 10261 КОМПАНИД АЖИЛЛАДАГ БАЙСАН ХИЧНЭЭН ХҮН АЖИЛГҮЙ БОЛСОН БОЛ.

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.90.194

ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ДАРАА ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА.ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.161.19

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.161.19

ТАКАЙЧИ ГЭДЭГ ЗӨНӨГ ЧАВГАНЦ ГАРЧ ИРЧИХЭЭД ХЯТАДТАЙ СӨРГӨЛДСӨН НЬ Ч БАС НӨЛӨӨЛСӨН БАЙХ. АРД ИРГЭДЭЭ САЙХАН АМЬДРУУЛНА АА ГЭЖ АМЛАЖ ГАРЧ ИРЧИХЭЭД ХЯТАДТАЙ СӨРГӨЛДӨЖ УЛС ОРНОО ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙДАГ.

Avatar

Иргэн 2026-01-14 66.181.179.73

Японы чавганц хийдэг учраас зоригтой,манайх уудаг учраас тэнэг.

Avatar

Нэргүй 2026-01-14 103.212.119.87

УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРУУЛЖ 10 ГАРУЙ МЯНГАН КОМПАНИА ДАМПУУРУУЛЖ ОЛОН ЗУУН МЯНГАН ХҮНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОСОН НЬ ТЭГЭЭД ЗОРИГТОЙ ЧАВГАНЦЫН ХИЙСЭН ЮМ НЬ ЮМ БИЗ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж