2025 онд УБТЗ-ын дамжин өнгөрүүлсэн чингэлгийн галт тэрэг 3850-д хүрчээ

2025 онд УБТЗ-ын дамжин өнгөрүүлсэн чингэлгийн галт тэрэг 3850-д хүрчээ

2025 онд УБТЗ-ын дамжин өнгөрүүлсэн чингэлгийн галт тэрэг 3850-д хүрчээ

Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж, эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог УБТЗ-ын Замын-Үүд – Сүхбаатар хоорондын 1109 км гол зам чухал үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2025 онд 3850 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан нь 2024 оноос 706 галт тэргээр илүү байна. Үүнийг 20 футийн чингэлэгт шилжүүлснээр тооцож үзвэл 463 мянга гаруй чингэлгийг дамжин өнгөрүүлсэн гэсэн үг юм.

Хөрш орнуудын худалдааны эргэлт хурдацтай өсөж байгаа үед өөрийн коридорын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тээврийн үр ашгаа нэмэгдүүлэхийг “Улаанбаатар төмөр зам” ХНН зорьж байна. Дамжин өнгөрөх тээвэр нь зардал багатай хамгийн ашигтай тээвэр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.191.223

УБТЗ монгол барааг тээхээ болиод оросын барааг тээдэг болсон, харин монголчууд нь замын үүдээс ачааны машинаар зөөж байна

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.89.99

Энэ тэгээд монголд ашигтай юу. Оросын ачаа монголоор хөнгөлөлттэй тээвэрлэгдэнэ. Дээр нь давуу эрхтэйгээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж