
“Эмэгтэй хүний нүүр согогтой бол үсээ хараар будах хэрэггүй. Учир нь хар үс өнгө нүүрний өө сэвийг улам тодруулдаг гэмтэй. Түүнээс гадна хар өнгө царай дардаг тул хар үстэй бүсгүйчүүд үсээ үргэлж арчилж, гялалзуулж байвал зүгээр” гэж Нью Йоркын Козза салоны гоо сайханч Берк зөвлөж байна.
Мөн хар үсэнд улаан, эсвэл шараар сор тавьбал хар өнгөний уйтгарыг бага зэрэг үргээж өгнө.
Зарим тохиолдолд хар үстэй бүсгүйчүүд ширүүн харцтай харагдах нь бий . Хэрэв бага зэрэг цайвар хүрэн өнгө оруулвал харц зөөлөн болж, царай шингэрч харагдана.
Тас хар үс, цэвэрхэн цагаан царайг гоо сайханчид цасан гуа эффект гэдэг бөгөөд хамгийн сонгодог гоо үзэсгэлэнгийн жишээ юм.
О .Халиун