Нью-Йорк хотын 15000 сувилагч ажил хаялт зарлажээ

Нью-Йорк хотын 15000 сувилагч ажил хаялт зарлажээ

Нью-Йорк хотын 15000 сувилагч ажил хаялт зарлажээ

Нью-Йорк хотод ойролцоогоор 15 мянга гаруй сувилагч Даваа гаригаас (2026.01.13) эхлэн ажил хаялт зарлажээ. Энэ нь тус хотын түүхэн дэх сувилагчдын хамгийн том ажил хаялт боллоо. Тодруулбал, сувилагчид болон эмнэлгийн менежментийн хооронд хөдөлмөрийн гэрээний хэлэлцээ ахицгүй болсны дараа ажил хаялт эхлүүлсэн байна. Сувилагчид хотын хамгийн том гурван эмнэлгийн гадна ажил хаял зарлаж, жагсжээ. Тухайлбал, Маунт Синай, Монтефиоре, НьюЙорк-Пресбитериан эмнэлгийн сувилагч нар ажил хаялт эхлүүлж, өөр бусад эмнэлгийн сувилагчид ч нэгдсэн. Мөн Нью-Йорк хотын шинэ хотын дарга Зохран Мамдани сувилагчдыг дэмжиж, үг хэлжээ.

Нью-Йорк мужийн Сувилагчдын холбооноос эмнэлгийн удирдлагууд гол асуудал дээр ахиц гаргахаас татгалзсан гэж мэдэгдэв.

Үүнд нэг өвчтөнд ногдох сувилагчийн тоо, эрүүл мэндийн даатгал, ажлын байрны хүчирхийллээс хамгаалах арга хэмжээ багтаж байна. Холбооны зүгээс Нью-Йорк хотын хамгийн баян эмнэлгүүд хүртэл сувилагчдын эрүүл мэндийн даатгал, тэтгэмжийг бууруулах эсвэл бүр мөсөн цуцална гэж сүрдүүлж байна гэж мэдэгджээ. Гэвч 2024 оны санхүүгийн тайлангаар НьюЙорк-Пресбитериан эмнэлэг 547 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол Монтефиоре 288 сая, Маунт Синай 114 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Улмаар сувилагчдын ажиллах орчин, аюулгүй байдалд хөрөнгө оруулахгүй, харин ч ажилчны хүртэх ёстой ажлын байрны үйлчилгээг танаж байгаад бухимдаж байгаа юм.

Сувилагчид мөн эмнэлгүүд ажиллах хүчний стандартыг сулруулахыг оролдож байна гэж мэдэгдэв.

2021 онд батлагдсан хуульд зааснаар эмнэлгүүд сувилагчдын ажиллах хуваарийг зохих ёсны дагуу байлгаж, хэт ачаалалтай ажиллуулахыг хориглосон. Ялангуяа эрчимт эмчилгээний тасагт нэг сувилагч хоёроос дээш өвчтөн асрах ёсгүй гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч нэг сувилагч дор хаяж 10 өвчтөн асарч байгаа нь менежментийн алдаанаас үүдэлтэй гэж холбооноос мэдэгджээ. Тэдний хэлснээр "Covid-19" цар тахлаас хойш байдал улам хүндрэн, ажилтнууд хэт ачаалалтай ажиллах болжээ. Энэ нь өвчтөн болон эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн үед эмнэлгийн орчин гарсан хүчирхийллийн хэргүүдээс болж сувилагчдын аюулгүй байдлыг сайжруулахыг шаардаж байна. Үүнд эмнэлгийн үүдэнд металл илрүүлэгч суурилуулах зэрэг арга хэмжээ багтсан. НьюЙорк-Пресбитериан эмнэлгийн төлөөлөгч хэлэхдээ, сувилагчдын хөдөлмөрийг хүндэтгэж, шударга гэрээ байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч сувилагчдын холбооны мэдээлснээр тус эмнэлэг урт хугацааны шийдлийн оронд нэг удаагийн 4,500 ам.долларын төлбөр санал болгосон аж. Маунт Синай болон Монтефиоре эмнэлгүүд ажил хаялтын талаар тайлбар өгөөгүй байна. Яаралтай тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа ч сувилагчид шаардлагуудыг биелэхгүй бол цаашид илүү хатуу арга хэмжээ авах боломжтойг анхааруулжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 172.56.195.246

Ene untaahaig halaach. 13 davaa garig chin 12 bsan biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж